MineStar Software – ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ

 

English  |  Spanish  |  French  |  Portuguese  |  Russian  |  Turkish  |  Indonesian  |  Ukrainian



СҮҮЛД ШИНЭЧИЛСЭН: 2022 ОНЫ 5-Р САРЫН 1

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ

 

Энэхүү Програм хангамжийн эцсийн хэрэглэгчийн гэрээг (“Гэрээ”) анхааралтай уншина уу. Энэхүү Гэрээнд (эсвэл дээр тодорхойлсончлон Борлуулагчийн захиалгын худалдан авах гэрээнд) гарын үсэг зурах, "зөвшөөрөх" (эсхүл ижил төстэй нэр томьёо) дээр дарах эсхүл Програм хангамж (доор тодорхойлсноор) руу нэвтэрч, ашиглавал та уг Гэрээг биелүүлэхийг зөвшөөрнө.

Энэхүү Гэрээ нь худалдан авалт эсвэл Захиалга шинэчлэхтэй (доор тодорхойлсноор) холбоотойгоор заасан байгууллага (эсвэл байгууллагыг заагаагүй бол таны төлөөлж байгаа байгууллага) (хамтад нь “Үйлчлүүлэгч” ба “та” гэх), болон Делавэрын "Caterpillar Inc." компанийн (“Caterpillar”) хооронд байгуулсан гэрээ юм. Энэхүү Гэрээ нь аливаа програм хангамж болон холбогдох аливаа гар утасны програм, програм хангамжийн татан авалт, тусламжийн үйлчилгээ, хэрэгжүүлэх үйлчилгээ, API руу нэвтрэх, ашиглахтай холбоотой бөгөөд эдгээрийн аль нэгээр дамжуулж ашиглах боломжтой болгосон бүх агуулга, мэдээллийг (хамтад нь “Програм хангамж гэх) зохицуулна. Энэхүү Програм хангамжийн лицензийг Захиалгын худалдан авах гэрээний (доор заасан) дагуу Үйлчлүүлэгчид олгосон эсвэл тухайн Хугацааны турш Caterpillar-аас Үйлчлүүлэгчид хүртээмжтэй болгосон байж болно. 

CATERPILLAR ЭСВЭЛ БОРЛУУЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ ЭНЭХҮҮ ГЭРЭЭ ЭСВЭЛ ЗАХИАЛГЫН ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ, ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ "ЗӨВШӨӨРӨХ" ДЭЭР ДАРАХ ЭСХҮЛ ПРОГРАМ ХАНГАМЖ РУУ АЛИВАА БАЙДЛААР НЭВТЭРЧ, АШИГЛАВАЛ, (1) ТА ХУУЛЬ ЁСНЫ НАСАНД ХҮРСЭН БӨГӨӨД ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖТАЙ ГЭДГЭЭ БАТАЛЖ, (2) ТА ДЭЭРХ ҮЙЛДЛҮҮДИЙГ ХИЙСЭН ХАМГИЙН ЭХНИЙ ӨДӨР (“ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ОГНОО”) ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ УГ ГЭРЭЭГ БИЕЛҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРНӨ. ХЭРЭВ ТА АЖИЛЛАДАГ КОМПАНИ ГЭХ МЭТ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ БУЙ БОЛ, ТА ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ЁСНЫ ЭРХТЭЙ ГЭДГЭЭ CATERPILLAR-Т ИЛЭРХИЙЛНЭ.

ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ 13.8-Р ХЭСЭГТ ШҮҮХ, ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАЛГҮЙГЭЭР МАРГААНЫГ БИЕ ДААН ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АРБИТРЫН ШҮҮХИЙГ АШИГЛАЖ МАРГААНЫГ АРБИТРААР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЛБАН ЗААЛТ БИЙ. 

1. Програм хангамж. 

1.1. Ашиглах хязгаарлагдмал лиценз. Шууд Caterpillar-аас эсвэл Захиалгыг дамжуулан борлуулах албан ёсны эрхтэй борлуулагчаас (“Борлуулагч”) худалдан авсан Захиалгын дагуу таны Програм хангамж руу нэвтрэх, ашиглах болон Програм хангамжийг танд нийлүүлэхтэй холбоотой та болон Caterpillar-ын хоорондох болзол, нөхцөлийг энэхүү Гэрээнд заасан. Програм хангамжийг танд нийлүүлэхэд Caterpillar-т танаас авах шаардлагатай байсан бүх өгөгдөл, мэдээллийг хүлээж авсныг оруулаад энэхүү Гэрээний болзол, нөхцөлийн дагуу Caterpillar танд дан ганц Бүртгэлтэй хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалттай холбоотой (доор тодорхойлсноор) эсвэл зөвхөн танд хүргэх үед Програм хангамжийг суурилуулсан техник хангамж дээр энэхүү Гэрээ болон Захиалгын худалдан авах гэрээнд заасан ашиглалтын хязгаарлалтын хүрээнд (доор заасны дагуу) тухайн Техник хангамжийг (“Техник хангамж”) зориулалтынх нь дагуу ашиглахын тулд Програм хангамж руу нэвтрэх, зөвхөн машинаар унших боломжтой объектын кодын хэлбэрээр ашиглах Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн хязгаарлагдмал, хүчингүй болгох боломжтой, онцгой бус, лицензээр дамжуулан олгох боломжгүй, дамжуулах боломжгүй, шилжүүлэх боломжгүй лицензийг олгож байна. Дээр дурдсаныг хязгаарлахгүйгээр мэдэгдэхэд, бүх Програм хангамжийг ашиглахдаа тухайн Програм хангамж дотор байрлах эсвэл Програм хангамжийг дагалдан ирэх (эсвэл Caterpillar-аас үе үе заах бусад газар) Caterpillar-ын нийтэлсэн Програм хангамжийн хэрэглэгчийн баримт бичигтэй (“Програм хангамжийн баримт бичиг”) чанд нийцүүлэн ашиглах ёстой. Ямар ч тохиолдолд Програм хангамжийг гуравдагч талын ашиг тусын тулд эсвэл түүний өмнөөс ашиглаж болохгүй. Энэ лиценз Caterpillar эсвэл Борлуулагчаас шууд худалдан авсан Захиалгад хамаарах бөгөөд тэд Захиалгын холбогдох нөхцөлийг (“Захиалгын худалдан авах гэрээ”) тогтооно. Хэрэв та Борлуулагч бол Захиалгын худалдан авах гэрээг Caterpillar-тай байгуулах ёстой.

1.2 Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан. Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол, Caterpillar болон түүний лиценз олгогч нар Програм хангамж болон Програм хангамжийн баримт бичгийн бүх эрхийг хадгална. Бүх Програм хангамжийг худалдаагүй, харин лицензээр олгосон болно. 

 

1.3 Зөрчил. Үйлчлүүлэгч ба Танай борлуулагчийн хооронд тусдаа байгуулсан Захиалгын худалдан авах гэрээ ба энэхүү Гэрээний заалтуудын хооронд зөрүү гарсан тохиолдолд, энэхүү Гэрээний заалтуудыг баримтална.

 

1.4 Шинэчлэлт; Онцлог, функцүүдийг ашиглах боломж; Нэмэлт үйлчилгээнүүд. Caterpillar нь Програм хангамжийг эсвэл онцлог, функцүүдийнх нь аль нэг хэсгийг хэдийд ч өөрчилж, сайжруулж, Шинэчлэл гаргаж (2-р хавсралтад тодорхойлсны дагуу) эсвэл Захиалгын аль нэг тодорхой түвшинд багтсан онцлог, функцүүдийг өөрчилж болно. Caterpillar-тай өөрөөр, тусдаа тохиролцоогүй бол, аливаа Шинэчлэл нь энэхүү Гэрээний нөхцөлүүдэд хамаарах бөгөөд автоматаар энэхүү Гэрээний нөхцөлийн дагуу танд лицензээр олгосон Програм хангамжийн нэг хэсэг болно. Програм хангамжийн зарим онцлог, функц нь Бүртгэлтэй хөрөнгө эсвэл Техник хангамжийн тодорхой тохиргоонд тулгуурласан эсвэл зөвхөн тодорхой Захиалгын түвшнүүдэд зориулсан байж болох тул таны Захиалгын түвшний хүрээнд ашиглах боломжгүй байж болно. Нэмэлт онцлогт нэвтэрч, ашиглахын тулд та нэмэлт хураамж төлөх шаардлагатай болж болно (2-р хавсралт Хүрэл тусламжид тодорхойлсны дагуу). Түүнчлэн Caterpillar эсвэл таны Борлуулагчаас Техник хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгөд үзүүлэх нэмэлт үйлчилгээ буюу мэргэжлийн бусад үйлчилгээг энэхүү Гэрээнд заагаагүй бөгөөд тусдаа гэрээнд хамаарах ёстой. Энэхүү Гэрээнд хамаарахгүй үйлчилгээнд телематик холболт, шингэнээс сорьц авах үйлчилгээ, үзлэг шалгалт, нэмэлт тусламж, хэрэгжүүлэлт, суурилуулалт болон энэхүү Гэрээнд заагаагүй ижил төстэй бусад бүх үйлчилгээ орно. Эдгээр үйлчилгээг авахын тулд, тэр дундаа Програм хангамжийн ашиглалттай холбоотойгоор цуглуулсан эсвэл гаргаж авсан өгөгдөл, мэдээллийг ашиглан ийм нэмэлт үйлчилгээ хөгжүүлсэн тохиолдолд ч та Caterpillar, Борлуулагч эсвэл гуравдагч талтай тусдаа гэрээ байгуулах шаардлагатай болно. 

 

1.4 Зөвшөөрөлтэй хэрэглэгчид. Зөвшөөрөлтэй хэрэглэгчдийн Програм хангамж руу нэвтрэх, ашиглах бүх эрхийг та дангаараа хариуцна гэдгээ зөвшөөрч байна. Бүх Зөвшөөрөлтэй хэрэглэгч зөвхөн энэхүү Гэрээнд заасны дагуу Програм хангамж руу нэвтэрч, ашиглана гэдгийг та баталж байна. Дээрхийг хязгаарлахгүйгээр, таны (эсвэл танай Салбар компаниуд) Зөвшөөрөлтэй хэрэглэгч гэж тогтоох зөвлөхүүд болон гэрээт гүйцэтгэгчидтэй та бичгээр гэрээ байгуулах ёстой бөгөөд эдгээр зөвлөх болон гэрээт гүйцэтгэгч энэхүү Гэрээнд заасны дагуу хүлээх үүргийг дагаж мөрдөхийг зөвшөөрнө. Програм хангамж руу нэвтрэх, ашиглахтай холбоотой Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн бүх үйлдлийг хамтдаа эсвэл тусдаа хариуцна гэдгийг та зөвшөөрч байна. Зөвшөөрөлтэй хэрэглэгчид Caterpillar-ын эсрэг сөрөг мэдүүлэг хийх эрхгүй бөгөөд уг гэрээний тэд гуравдагч талын ашиг хүртэгчид биш юм. Үйлчлүүлэгч нь Зөвшөөрөлтэй бүх хэрэглэгчийг Caterpillar-ын шаардаж болох аливаа сургалт, түүнчлэн энэхүү гэрээний дагуу Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн хувьд Програм хангамжийг ашиглахад шаардагдах бусад аливаа сургалт, үүний дотор Програм хангамжийн баримт бичиг, Зөвшөөрөгдсөн хэрэглээний бодлогын сургалтад хамруулна. Энэ Гэрээний хувьд:

 

“Салбар компани” гэж энэхүү гэрээнд оролцогч талыг удирддаг, удирдуулдаг эсхүл ерөнхий удирдлага дор нь байдаг хуулийн этгээдийг хэлнэ. Энд “удирдах” гэдэг нь тухайн Салбар компанийн өмчийн, эсвэл захирал эсвэл холбогдох удирдах байгууллагын сонгуульд саналын эрхтэй бусад ашиг сонирхлын тавин хувиас (50%) дээш хувийг эзэмшинэ гэсэн үг. Хэрэв удирдах эрхийн эзэмшлийн хувь нь дээрх хувиас бага байвал, тухайн хувийг хэрэглэнэ.

 

“Зөвшөөрөлтэй хэрэглэгчид” гэдэг нь танай болон танай Салбар компанийн ажилтнууд бөгөөд аль нь ч бай Програм хангамж руу нэвтрэх, ашиглах эрхийг та тэдэнд олгосон байх ба танай болон танай Салбар компанийн өмнөөс (тус бүр) үйлчилгээ үзүүлж буй танай болон танай Салбар компанийн гэрээт гүйцэтгэгч, зөвлөхүүдийн ажилтнууд бас багтах бөгөөд тэд эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд Програм хангамж руу нэвтрэх, ашиглах илэрхий шаардлагатай байх ёстой. Зөвшөөрөлтэй хэрэглэгчид Caterpillar-аас бичмэл зөвшөөрөл эсвэл лиценз авахгүйгээр Програм хангамжийг ямар ч шалтгаанаар дотоод хэрэгцээндээ ашиглаж болохгүй. 

 

1.5 Зөвшөөрөгдсөн хэрэглээ. Та болон Зөвшөөрөлтэй бүх хэрэглэгч холбогдох бүх хуулийг дагаж мөрдөнө. Та болон Зөвшөөрөлтэй бүх хэрэглэгч Програм хангамжийг (a) тухайн Програм хангамж дотор байрлах эсвэл Програм хангамжийг дагалдан ирэх (эсвэл Caterpillar-аас үе үе заах бусад газар), хүчин төгөлдөр хувилбарыг нь 1-р хавсралтад хавсаргасан “Зөвшөөрөгдсөн хэрэглээний бодлого”, (b) Програм хангамжийн баримт бичиг, (c) энэхүү Гэрээ болон (d) Захиалгын худалдан авах гэрээг хатуу баримтлан ашиглана. Програм хангамжийг зөвхөн Програм хангамжийн баримт бичигт заасан шаардлагыг хангах буюу түүнээс илүү үзүүлэлттэй техник хангамж эсвэл тоног төхөөрөмж дээр суурилуулж болно. 

 

1.5 Данс. Програм хангамж руу нэвтрэх, ашиглахын тулд, Зөвшөөрөлтэй хэрэглэгч бүр Caterpillar-ын нэвтрэх зааврыг (үе үе өөрчлөгдөж болно) дагаж мөрдөх ёстой бөгөөд тус зааврын дагуу та ба/буюу Зөвшөөрөлтэй хэрэглэгч тус бүр данс үүсгэхийг шаардлагатай байж болно. Энэ тохиолдолд Caterpillar нь таны хүссэний дагуу Зөвшөөрөлтэй хэрэглэгч бүрд хэрэглэгчийн нэр өгч болох (Компанийн вэб аюулгүй байдлын (CWS) ID гэх мэт) ба Програм хангамж руу нэвтрэх, ашиглах Зөвшөөрөлтэй хэрэглэгч бүрээс нууц үг үүсгэхийг шаардаж болно. Зөвшөөрөлтэй хэрэглэгч нь гэрээт гүйцэтгэгч эсвэл зөвлөх гуравдагч этгээд байх тохиолдолд Caterpillar ямар нэгэн хэрэглэгчийн нэр олгохоосоо өмнө дээр шаардсаны дагуу тухайн гэрээт гүйцэтгэгч эсвэл зөвлөхтэй бичгээр байгуулсан гэрээний хуулбарыг шаардаж болно. Зөвшөөрөлтэй хэрэглэгч мөн Caterpillar-ын хүсэлтээр тодорхой бүртгэлийн мэдээллийг Caterpillar эсвэл танай Борлуулагчид өгөх шаардлагатай болж болох бөгөөд энэ тохиолдолд тус мэдээллийг Caterpillar-тай байнга шинэчилж байх ёстой. Хэрэв та Захиалга худалдан авах гэрээний дагуу Борлуулагчаас Захиалга худалдан авч байгаа бол Програм хангамж руу нэвтрэх, ашиглах Зөвшөөрөлтэй хэрэглэгчдэдээ данс нээхийн тулд Борлуулагчтайгаа хамтарч ажиллах шаардлагатай байж болно. Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн өгсөн аливаа мэдээллийг хуурамч, алдаатай, эсвэл бүрэн бус байна гэж Caterpillar эсвэл танай Борлуулагч үзэх үндэслэлтэй байвал, Програм хангамж руу нэвтрэх, ашиглах таны эрхийг (үүний дотор Зөвшөөрөлтэй бүх хэрэглэгчийн эрхийг) урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд эсвэл танай Борлуулагчаар дамжуулан нэн даруй түдгэлзүүлэх, цуцлах эрх Caterpillar-т бий. АЛЬ Ч ТОХИОЛДОЛД ТА CATERPILLAR ЭСВЭЛ БОРЛУУЛАГЧДАА ТАНЫ ПРОГРАМ ХАНГАМЖ РУУ НЭВТРЭХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЦУЦЛАХ ИЛЭРХИЙ ЗОРИЛГООР ТАНАЙ БҮРТГЭЛТЭЙ ХӨРӨНГӨ ЭСВЭЛ ТЕХНИК ХАНГАМЖИД НЭВТРЭХИЙН ТУЛД БОЛОМЖТОЙ ЦАГТ, БОЛОМЖИЙН ХУГАЦААНЫ ӨМНӨ УРЬДЧИЛАН МЭДЭГДСЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ТАНАЙ АЖЛЫН ТАЛБАЙД НЭВТРЭХ ЭРХИЙГ ИЛЭРХИЙ ӨГНӨ. Програм хангамж руу нэвтрэх, ашиглах өөрийн эсвэл Зөвшөөрөлтэй хэрэглэгчдийн бүх нэвтрэх мэдээлэлтэй холбоотой нууцлалыг хадгалах үүргийг та хүлээнэ. Зөвшөөрөлтэй хэрэглэгчдийнхээ данс, нэвтрэх мэдээлэл буруугаар ашиглагдах, алдагдах, задрах, Програм хангамжтай холбоотой аюулгүй байдлын аливаа зөрчил гарах боломжтойг олж мэдвэл та Caterpillar-т шуурхай мэдэгдэх ёстой. 

 

1.6 Ашиглалтын хязгаарлалт.

(a) Бүртгэлтэй хөрөнгө. Таны эзэмшиж байгаа, түрээсэлсэн эсвэл өөр байдлаар таны хяналт дор буй техник хангамж, хэрэгсэл, машин эсвэл тоног төхөөрөмжийг (болон холбогдолтой бол тэдгээрийн телематик систем) Захиалгын (тухайн бүртгэлтэй техник хангамж, хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж, болон холбогдолтой бол тэдгээрийн телематик систем "Бүртгэлтэй хөрөнгө") дагуу, энэхүү Гэрээ болон Захиалгын худалдан авах гэрээний нөхцөлийн хүчинтэй хугацаанд Caterpillar-аас хүртээмжтэй болгох бодлого, журмын дагуу таны нэр дээр бүртгүүлж болно. Хэрэв Caterpillar дараах үндэслэлтэй гэж үзвэл, Caterpillar аливаа Бүртгэлтэй хөрөнгийг бүртгэхээс татгалзаж болно: (a) Та Бүртгэлтэй хөрөнгийг Програм хангамжид бүртгүүлэх хангалттай эрхгүй; эсвэл (b) Програм хангамж тухайн Бүртгэлтэй хөрөнгийг дэмждэггүй. Бүртгэлтэй хөрөнгийн тодорхой талуудыг алсаас идэвхжүүлэх зэргээр Бүртгэлтэй хөрөнгийг хянах боломжийг танд (Зөвшөөрөлтэй хэрэглэгч орно) олгох функц Програм хангамжид багтаж болно. Та аливаа Бүртгэлтэй хөрөнгийн ажиллагааг Програм хангамжаар дамжуулж ажиллуулж байгаа эсэхээс үл хамааран салбарын аюулгүй ажиллагааны протоколын дагуу зохих анхаарал болгоомжтой гүйцэтгэх ёстойг ойлгоно. Caterpillar, салбар компани, холбогдох лиценз олгогч, үйлчилгээ үзүүлэгч, нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч, дистрибютор (хамтад нь “Caterpillar-ын талууд” гэх) тус бүр Програм хангамжаар дамжуулан эсвэл бусад арга замаар Бүртгэлтэй хөрөнгийг ашиглах эсвэл Бүртгэлтэй хөрөнгийг удирдахад Програм хангамжийн онцлогуудыг ашиглахаар та (эсвэл танай Зөвшөөрөлтэй хэрэглэгч буюу бусад гуравдагч тал) шийдэх үйлдлийг хариуцахгүй. Бүртгэлтэй хөрөнгө рүү нэвтрэх, ашиглах нь зөвхөн таны өөрийн хүлээх эрсдэл юм. Програм хангамж нь Бүртгэлтэй хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэл, засвар үйлчилгээний асуудлуудаас урьдчилан сэргийлэхгүй. Тиймээс та Бүртгэлтэй хөрөнгө болон Техник хангамж (үүний дотор доор тодорхойлсон DSS техник хангамж), Бүртгэлтэй хөрөнгөтэй холбоотой машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг тусгайлан хариуцна. Програм хангамж нь Бүртгэлтэй хөрөнгөтэй холбоотой машин, тоног төхөөрөмжийг даатгалд хамруулахгүй, даатгалын бүтээгдэхүүн биш бөгөөд Бүртгэлтэй хөрөнгөтэй холбоотой машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор гаргаж, хэрэгжүүлдэг тогтмол засвар үйлчилгээ эсвэл үр дүнтэй ашиглалтын практик, горим журмыг орлохгүй.

 

(a) Техник хангамж. Зарим Програм хангамж нь Caterpillar эсвэл танай Борлуулагчаас танд худалдсан Техник хангамж дээр урьдчилан суулгасан ирж болно. Ийм Програм хангамжийг тухайн Техник хангамжийн нэгжээс устгаж болохгүй бөгөөд тухайн Техник хангамжаас өөр тоног төхөөрөмж эсвэл техник хангамж дээр суурилуулж, ашиглах боломжгүй.

 

(b) Лицензийн хязгаарлалт. Програм хангамжийг зөвхөн Захиалгын худалдан авах гэрээнд заасан тооны хэрэглэгч, суудал эсвэл Бүртгэлтэй хөрөнгө дээр, Програм хангамжийн лицензийг олгосон Захиалгын худалдан авах гэрээнд заасан Үйлчлүүлэгчийн байршилд (байршлуудад) (“Ажлын талбай(нууд)”) ашиглах буюу суурилуулж болно. Програм хангамжийг зөвхөн тухайн Ажлын талбайд (Ажлын талбайнуудад) ашиглаж болох бөгөөд Caterpillar-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авахгүйгээр эдгээр Ажлын талбайгаас устгаж эсхүл бусад ажлын талбайн тусын тулд ашиглаж болохгүй. Ажлын талбайг эзэмшдэггүй гэрээт уурхайн оператор компаниуд (буюу ижил төстэй этгээдүүд) Caterpillar болон түүний Борлуулагчид мэдэгдэх замаар Програм хангамж болон Бүртгэлтэй хөрөнгийн Ажлын талбайг өөрчлөхийг зөвшөөрнө. Тодорхой байлгах үүднээс олон ажлын талбайд Програм хангамжийг ашиглахын тулд олон Ажлын талбайн лиценз худалдан авах шаардлагатай. 

 

(b) Бүртгэлтэй хөрөнгө ба Техник хангамжийн өмчлөл. Та Бүртгэлтэй хөрөнгө болон Техник хангамжийг худалдах тохиолдолд Caterpillar ба/буюу Борлуулагчдаа өмчлөлийн өөрчлөлтийн талаар нотолж мэдэгдэх ёстой. Програм хангамжийн лицензийг дамжуулж болохгүй учраас шинэ эзэмшигч Програм хангамжийг ашиглахын тулд Caterpillar-тай Програм хангамжийн эцсийн хэрэглэгчийн шинэ гэрээ байгуулах ёстой. 

 

(c) Гуравдагч талын машин, тоног төхөөрөмж. Бүх Програм хангамж нь Caterpillar-аас тухайн Програм хангамжийг ашиглахаар баталгаажуулсан хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж болон бусад техник хангамжийн ашиглалт, ажиллагаа, засвар үйлчилгээ, менежментэд зориулан бүтээгдсэн. Програм хангамжийг ашиглахаар баталгаажуулсан машин, тоног төхөөрөмж эсвэл техник хангамж болон тэдгээрийн үйлдлийн системд ямар нэгэн өөрчлөлт хийвэл тухайн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс өмнө хэрэгжүүлэлтийг уялдуулан зохицуулахын тулд Caterpillar-т шуурхай мэдэгдэх ёстой. БАТАЛГААЖУУЛААГҮЙ ЭСВЭЛ БАТАЛГААЖУУЛСНААС ХОЙШ ӨӨРЧИЛСӨН АЛИВАА МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭСВЭЛ ТЕХНИК ХАНГАМЖ ДЭЭР ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО. CATERPILLAR ИЙМ ХЭРЭГСЭЛ, МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНИК ХАНГАМЖТАЙ ХОЛБООТОЙ ПРОГРАМ ХАНГАМЖ АЖИЛЛАНА ГЭЖ МЭДЭГДЭХГҮЙ БӨГӨӨД ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ИЙМ БАЙДЛААР АШИГЛАСАНТАЙ ХОЛБООТОЙ ГАРЧ ИРЭХ АЛИВАА ГЭМТЭЛ ЭСВЭЛ ХАРИУЦЛАГЫГ ХАРИУЦАХГҮЙ. ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АШИГЛАХААР БАТАЛГААЖУУЛААГҮЙ АЛИВАА ХЭРЭГСЭЛ, МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭСВЭЛ ТЕХНИК ХАНГАМЖ БУЮУ ТЭДГЭЭРИЙН АЛИВАА ХУВИЛБАР ДЭЭР ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АШИГЛАХЫН ТУЛД CATERPILLAR-ААС БИЧГЭЭР УРЬДЧИЛАН ИЛЭРХИЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ШААРДЛАГАТАЙ. 

 

(c) Техник хангамж хэрэглээнээс гарах. Зарим Програм хангамж болон Програм хангамжийн шинэчлэлийг зөвхөн тодорхой Техник хангамж буюу бусад техник хангамж дээр ашиглах боломжтой байж болно. Техник хангамжийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг хэрэглээнээс гарсан тохиолдолд Шинэчлэлийн хэрэгжилтийн ажиллагааг хангахад шинэчлэгдсэн техник хангамж шаардагдаж болно. 

 

1.7 Хүргэлт. Caterpillar-тай бичгээр өөр байдлаар тохиролцоогүй бол бүх Програм хангамжийг танай Борлуулагчаас танд шууд хүргэнэ. Та Програм хангамжийн хүргэлтийг Борлуулагчтайгаа уялдуулан зохицуулах шаардлагатай болно. 

 

1.6 Програм хангамжийн дэмжлэг. Програм хангамжийн бүх захиалгад Caterpillar-ын үзүүлдэг суурь дэмжлэг багтдаг. Та Caterpillar эсвэл Борлуулагчдаа Захиалгын бүх төлбөр хураамжаа цаг тухайд нь төлсөн тохиолдолд 2-р хавсралтад заасны дагуу Caterpillar суурь дэмжлэгээр хангана. Таны Борлуулагчтайгаа тусдаа байгуулсан гэрээний дагуу танай Борлуулагч нэмэлт дэмжлэг үйлчилгээ үзүүлж болно. Caterpillar энэхүү Гэрээний дагуу шаардагдах аливаа үйлчилгээг үзүүлэхдээ гэрээт гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гуравдагч талуудыг оролцуулж болно. 

 

1.11 Виртуал бодит байдлын аюулгүй ажиллагаа. Зарим Програм хангамжийг виртуал бодит байдлын Техник хангамж дээр суурилуулж, хүргэж болно. Ийм тохиолдолд Програм хангамжийн ашиглалтад дараах нэмэлт нөхцөлүүд үйлчилнэ.

 

(a) ПРОГРАМ ХАНГАМЖ, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БАРИМТ БИЧИГ БОЛОН ПРОГРАМ ХАНГАМЖТАЙ ХОЛБООТОЙ АШИГЛАЖ БУЙ ДАГАЛДАН ИРЭХ ТЕХНИК ХАНГАМЖТАЙ ХАМТ ИРЭХ ТОХИРУУЛГА, АШИГЛАЛТЫН БҮХ ЗААВАРЧИЛГАА БОЛОН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ УНШИЖ, ДАГАЖ МӨРДӨНӨ ҮҮ. ВИРТУАЛ БОДИТ БАЙДЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД ВИРТУАЛ БОДИТ БАЙДЛЫН ВАКУУМЖСАН ОРЧНЫГ БИЙ БОЛГОДОГ БӨГӨӨД ХЭРЭГЛЭГЧ ИЙМ ОРЧИНД РЕАКЦ ҮЗҮҮЛЖ БОЛОХ БӨГӨӨД ҮҮНД ДОТОР ЗАЙЛАГДАХ, ДОТОР МУУХАЙРАХ, НҮД ЯДРАХ, ЧИГ БАРИМЖААГАА АЛДАХ, ТОЛГОЙ ЭРГЭХ, ТАТАХ, ЕРӨНХИЙДӨӨ ЭВГҮЙЦЭХ, ТОЛГОЙ ӨВДӨХ, ТҮГШИХ, ЭСВЭЛ БУСАД БИЕ, СЭТГЭЦИЙН ЭСВЭЛ ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТЭЛ УЧИРЧ БОЛНО. ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ БОГИНО ЭСВЭЛ ТОГТВОРТОЙ ХУГАЦААНД ТЕХНИК ХАНГАМЖТАЙ АШИГЛАХАД ЭДГЭЭР РЕАКЦЫГ БИЙ БОЛГОЖ МАГАДГҮЙ. ХЭРЭВ ТАНД ЭДГЭЭР ХАМ ШИНЖИЙН АЛЬ НЭГ НЬ УЧИРВАЛ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ТЕХНИК ХАНГАМЖТАЙ АШИГЛАХАА НЭН ДАРУЙ ЗОГСООНО УУ. ТА УЧИРСАН ХАМ ШИНЖИЙГ БҮРЭН АРИЛАХ ХҮРТЭЛ МАШИН МЕХАНИЗМ ЖОЛООДОХ БУЮУ АЖИЛЛУУЛЖ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ ТАНД ЭДГЭЭР ХАМ ШИНЖ УЧИРЧ БАЙСАН ТҮҮХ БАЙГАА БОЛ ЭСВЭЛ ТА ТАТАМТГАЙ БОЛ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ТЕХНИК ХАНГАМЖТАЙ АШИГЛАХААСАА ӨМНӨ ЭМЧИД ҮЗҮҮЛНЭ ҮҮ. ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ТЕХНИК ХАНГАМЖТАЙ АШИГЛАДАГ АЛИВАА ХҮН ИЙМ АШИГЛАЛТЫН ЯВЦАД БАЙН БАЙН ЗАВСАРЛАГА АВЧ БАЙХ ЁСТОЙ. ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ТЕХНИК ХАНГАМЖТАЙ АШИГЛАХ ЯВЦДАА БОЛОМЖТОЙ ҮЕД СУУСАН ХЭВЭЭРЭЭ, ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АШИГЛАЖ БАЙХДАА ЭСВЭЛ АШИГЛАСНЫХАА ДАРАА ТЭР ДАРУЙ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮСИЙГ ГЭМТЭЭХГҮЙН ТУЛД ОРЧИН ТОЙРОНДОО ОНЦГОЙ АНХААРАЛТАЙ БАЙНА УУ.

(b) ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮРЭЭНД ТА ҮҮГЭЭР, ӨӨРИЙГӨӨ ТӨЛӨӨЛЖ, ТҮҮНЧЛЭН ӨӨРИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧИД, ТЭДНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ, ГҮЙЦЭТГЭГЧ, АДМИНИСТРАТОР, ТОМИЛОГДСОН ЭТГЭЭД БОЛОН ХУВИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨМНӨӨС CATERPILLAR БОЛОН ТҮҮНИЙ САЛБАР КОМПАНИУД, ТЭДНИЙ ЗАХИРАЛ, АЛБАН ТУШААЛТАН, АЖИЛТАН, АГЕНТ, ЛИЦЕНЗ ОЛГОГЧ, БОРЛУУЛАГЧ, ЗАЛГАМЖЛАГЧ, ТОМИЛОГДСОН ЭТГЭЭДИЙГ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ТЕХНИК ХАНГАМЖТАЙ АШИГЛАСНААС ЭСХҮЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖИЙН АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙГЭЭС ҮҮДЭН ГАРЧ БОЛОХ АЛИВАА БОЛОН БҮХ АЛДАГДАЛ, ХОХИРОЛ, ГЭМТЭЛ (ҮҮНИЙ ДОТОР ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЭХ), БУЮУ САНХҮҮГИЙН БОЛОН БУСАД ХАРИУЦЛАГААС БҮРМӨСӨН ЧӨЛӨӨЛНӨ. 

 

(c) ТА БҮХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧИД ДЭЭРХ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАТГАЛЗЛЫГ ОЛГОЖ, CATERPILLAR БОЛОН ТҮҮНИЙ ХОЛБОГДОХ ТАЛУУДЫГ ДЭЭР ЗААСНЫ ДАГУУ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ МЭДЭГДЛИЙГ НЬ АВАХЫГ ДАНГААРАА ХАРИУЦНА. 

1.12 MineStar жолоочийн аюулгүй ажиллагааны систем. Зарим Програм хангамж Caterpillar-ын MineStar жолоочийн аюулгүй ажиллагааны системээс (“DSS”) бүрдэж болно. Энэ тохиолдолд дараах нэмэлт нөхцөлүүд үйлчилнэ: 

 

(a) DSS-ийг цуцах ба анхаарал сарних тохиолдлыг багасгах ажиллагааны хэмжээний стратегид DSS-ийн цуглуулсан өгөгдлийг тусгаж нэгтгэдэг цуцалт, анхаарал сарнилтын менежментийн төлөвлөгөөтэй хамт хэрэглэх зориулалттай бөгөөд энэ нь цуцах эсвэл анхаарал сарних тохиолдолд ослын эрсдэлийг бууруулах хэрэгслээр хангадаг. DSS ЦУЦАЛТ, АНХААРАЛ САРНИЛТЫН БҮХ ҮЙЛ ЯВДЛЫГ ИЛРҮҮЛЭХГҮЙ. DSS БОЛОМЖТОЙ ҮЕД, ОСОЛ ГАРСНААС ХОЙШ 24 ЦАГИЙН ДОТОР ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСАН ТОХИОЛДОЛД ВИДЕО ӨГӨГДӨЛ ГАРГАЖ ӨГӨХ ХЯЗГААРЛАГДМАЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. ВИДЕО ӨГӨГДӨЛ ГАРГАЖ АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХҮНИЙ БИЕ ЭСВЭЛ ЭД ХӨРӨНГӨД ГЭМТЭЛ ХОХИРОЛ УЧИРСАН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МАШИНЫ ОСОЛТОЙ ШУУД ХОЛБООТОЙ ХҮСЭЛТЭЭР ХЯЗГААРЛАГДАНА. ГАРГАЖ ӨГСӨН ВИДЕО НЬ ҮЙЛ ЯВДЛЫН ӨГӨГДСӨН ОГНОО, ЦАГААС ӨМНӨ, ХОЙНО ДЭЭД ТАЛ НЬ 10 МИНУТЫГ ХАМАРНА. ВИДЕО ӨГӨГДӨЛ ГАРГАЖ АВАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ҮЙЛ ЯВДЛЫГ ШАЛГАХАД НЬ ТУСЛАХ ЗОРИЛГООР ҮЗҮҮЛНЭ. ЭДГЭЭР ШАЛГУУРААС ХЭТЭРСЭН ВИДЕО ӨГӨГДӨЛ ГАРГАЖ АВАХ АЛИВАА ХҮСЭЛТИЙГ ТУСГАЙ ТУСЛАМЖ ХҮССЭН ХҮСЭЛТ ГЭЖ ҮЗЭН, 24 ЦАГИЙН ХУГАЦААНД ХҮССЭН ВИДЕО ӨГӨГДЛИЙН ТОО, НИЙТ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААН ДЭЭР ҮНДЭСЛЭН ½ ӨДРИЙН ӨСӨЛТТЭЙ СТАНДАРТ ӨДРИЙН ТАРИФААР ТООЦОЖ ТӨЛБӨР НЭХЭМЖИЛНЭ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ВИДЕО ӨГӨГДӨЛ ГАРГАЖ АВАХ БҮХ ХҮСЭЛТИЙН ХУВЬД СТАНДАРТ DSS ДЭМЖЛЭГИЙН ПРОЦЕССЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЁСТОЙ.

 

(b) DSS-ИЙГ ЗӨВХӨН ТОХИРОМЖТОЙ, НИЙЦТЭЙ CATERPILLAR DSS ТЕХНИК ХАНГАМЖААР (“DSS ТЕХНИК ХАНГАМЖ”) ТОНОГЛОГДСОН БҮРТГЭЛТЭЙ ХӨРӨНГИЙН ДАГУУ АШИГЛАЖ, НЭВТЭРЧ БОЛНО. 

 

1.13 Ойр зайн илрүүлэлтийн интерфэйс модуль. Зарим Техник хангамж, Програм хангамж нь үйлчлүүлэгч гуравдагч этгээдийн ойр зайн илрүүлэлтийн системтэй (PDS) хамт ашиглах зориулалттай Caterpillar ойр зайн илрүүлэлтийн интерфэйс модулийг (“PDIM”) бүрдүүлнэ. Ийм тохиолдолд дараах нөхцөлүүд үйлчилнэ:

 

(a) Caterpillar-ын тоног төхөөрөмжид холбосон гуравдагч этгээдийн ойр зайн илрүүлэлтийн систем, эсвэл бусад гуравдагч этгээдийн, тоног төхөөрөмж удирдах төрлийн төхөөрөмжийн (хамтад нь “PDS” гэх) төлөө Үйлчлүүлэгч эсвэл аливаа гуравдагч этгээдийн өмнө, тухайн PDS-ийн интерфэйсийг PDIM эсвэл эсвэл Caterpillar-ын тоног төхөөрөмжийн бусад аливаа интерфэйсээр дамжуулж хангасан эсэхээс үл хамааран, тухайн PDS-ийг Үйлчлүүлэгч эсвэл Үйлчлүүлэгчийг төлөөлөх аливаа этгээд (үүний дотор Caterpillar-ын борлуулагч) суурилуулсан эсэхээс үл хамааран Caterpillar ямар ч байдлаар хариуцлага хүлээхгүй. Түүнчлэн PDS-ийг суурилуулсан Caterpillar-ын тоног төхөөрөмж, PDS-тэй холбоотой гарч ирж болох аливаа асуудал, эсвэл тухайн асуудлын Caterpillar-ын тоног төхөөрөмжид үзүүлэх нөлөөлөл болон бусад зүйлийн төлөө Caterpillar ямар ч байдлаар хариуцлага хүлээхгүй. Гэхдээ Caterpillar-т тухайн асуудалтай холбоотой өгөгдөлд нэвтрэх эрх өгсөн (“Ослын өгөгдөл”) бөгөөд тухайн Ослын өгөгдөл Caterpillar-ын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эсвэл угсралтад алдаа гэмтэл байгааг илэрхий харуулсан тохиолдолд Caterpillar хариуцлага хүлээж болно. Ийм Ослын өгөгдөлд асуудалтай холбоотой PDIM-ийн цуглуулсан өгөгдөл орно. Өгөгдсөн хугацааны дараа бүртгэгдсэн Ослын өгөгдлийг дарж бичих бөгөөд Үйлчлүүлэгч тэрхүү хугацааны дараа тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн ажиллуулж, Ослын өгөгдөл байхгүй болсон тохиолдолд Caterpillar PDS-тэй холбоотой байж болзошгүй аливаа асуудлаар Үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

 

(a) Caterpillar-ын тоног төхөөрөмж дээрх Caterpillar-ын өмчлөлийн сүлжээнд Үйлчлүүлэгч өөрөө нэвтрэхгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдэд ийнхүү нэвтрэх эрхийг өгөхгүй. 

 

(b) Caterpillar-ын тоног төхөөрөмжөөс авах боломжтой өгөгдөл гуравдагч этгээдийн өгсөн алдаатай оролт эсвэл алдаатай мэдээлэл дээр үндэслэсэн байх тохиолдолд Caterpillar тухайн өгөгдлийн хувьд худалдааны нөхцөлийг хангана эсвэл тодорхой зорилгод нийцнэ гэсэн баталгаа өгөхгүй. Caterpillar-ын тоног төхөөрөмжөөс хүлээн авсан өгөгдөл гуравдагч этгээдийн өгсөн алдаатай оролт эсвэл алдаатай мэдээлэл дээр үндэслэсэн байх тохиолдолд Caterpillar тухайн өгөгдлийг үнэн зөв гэсэн баталгаа өгөхгүй.

(b) Caterpillar-ын тоног төхөөрөмжийг ямар нэгэн байдлаар удирддаг Caterpillar-ын бус аливаа системийг Үйлчлүүлэгч өөрөө суурилуулах эсхүл Үйлчлүүлэгчийн өмнөөс гуравдагч этгээдээр суурилуулах (үүний дотор Caterpillar-ын албан ёсны борлуулагчаар суурилуулах) тохиолдолд гуравдагч этгээдийн систем Caterpillar-ын тоног төхөөрөмжийг удирдсанаас үүдэлтэй аливаа алдагдал, хохирол буюу бусад үр дагаврын төлөө Caterpillar ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүй.

 

1.14 Бета лиценз. Аливаа Бета туршилтын график хуваарьт (1) шинэ бүтээгдэхүүн, одоо байгаа Програм хангамжийн бүтээгдэхүүний шинэ хувилбар эсвэл түүний аль нэг бүрэлдэхүүн хэсэг, тухайлбал хөгжүүлэлт, туршилт эсвэл үнэлгээний үе шатандаа хэвээр байгаа эсвэл Caterpillar-аас бүх Үйлчлүүлэгчдээ үйлдвэрлэлийн ашиглалт эсвэл түгээлтэд ерөнхийдөө гаргаагүй байгаа хязгаарлагдмал онцлог эсвэл функц байж болох Програм хангамж (“Бета програм хангамж”) эсвэл (2) шинэ бүтээгдэхүүн, одоо байгаа Техник хангамжийн бүтээгдэхүүний шинэ хувилбар эсвэл түүний аль нэг бүрэлдэхүүн хэсэг, тухайлбал хөгжүүлэлт, туршилт эсвэл үнэлгээний үе шатандаа хэвээр байгаа эсвэл Caterpillar-аас бүх Үйлчлүүлэгчдээ үйлдвэрлэлийн ашиглалт эсвэл түгээлтэд ерөнхийдөө гаргаагүй байгаа хязгаарлагдмал онцлог эсвэл функц байж болох Техник хангамжийг (“Бета техник хангамж”), энэхүү Гэрээний нөхцөлийн үлдсэн хэсгийн зэрэгцээ хээрийн дагалдах зохион байгуулалтын хүрээнд эсвэл өөр байдлаар Үйлчлүүлэгчид нийлүүлэх эсвэл ашиглуулах талаар заасан тохиолдолд, дараах заалтууд ийм Бета програм хангамж ба/буюу Бета техник хангамжийн бүх нийлүүлэлт, ашиглалтад үйлчилнэ. Бета програм хангамж ба Бета техник хангамжийг тусад нь болон хамтад нь “Бета бүтээгдэхүүн” гэнэ. Энэ дэд хэсгийн нөхцөлүүд болон энэхүү гэрээний бусад аливаа нөхцөл эсвэл заалт зөрчилдөх тохиолдолд Бета бүтээгдэхүүний хувьд энэ дэд хэсгийн нөхцөлүүдийг баримтална. 

 

(c) Бета бүтээгдэхүүн болон Бета бүтээгдэхүүний лицензийг (Бета програм хангамжийн тохиолдолд) Үйлчлүүлэгчид худалдахгүй. Бета бүтээгдэхүүн тус бүрийн өмчлөх эрхийг Үйлчлүүлэгчид шилжүүлэхгүй бөгөөд Үйлчлүүлэгч Бета бүтээгдэхүүний ямар ч эрхийг нэхэмжлэхгүй эсвэл Бета бүтээгдэхүүнийг худалдах, дамжуулах, барьцаалах эсхүл бусад байдлаар саад болохгүй байхыг зөвшөөрч байна. Дээр зааснаас үл хамааран Бета бүтээгдэхүүний ашиглалтад дээр 1.4 хэсэгт заасны дагуу энэхүү Гэрээнд хамаарахгүй суурилуулах үйлчилгээ шаардагдаж болно. Бета бүтээгдэхүүн туршилтын үе шатандаа байгаа учраас Үйлчлүүлэгч өөрт нь олгосон Бета бүтээгдэхүүнд нэвтрэх эрх зөвхөн Бета бүтээгдэхүүний талаар Санал хүсэлт өгөх (доор тодорхойлсны дагуу), Системийн согогийг тогтоохын Бета туршилтын график хуваарьт заасан Ажлын талбайд явуулах туршилтад зориулагдсан болохыг ойлгож, зөвшөөрнө. Үйлчлүүлэгч дагалдан ирэх Баримт бичгийг бүрэн баримталж Бета бүтээгдэхүүн тус бүрийг ажиллуулж, ашиглах ёстой.

 

(d) CATERPILLAR БЕТА БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ АЛИВАА БАЙДЛААР ХАМТ АШИГЛАХ ЭСХҮЛ НЭГТГЭХ, АЛИВАА БҮРТГЭЛТЭЙ ХӨРӨНГӨ, ПРОГРАМ ХАНГАМЖ, ТЕХНИК ХАНГАМЖ БУЮУ БУСАД ХӨРӨНГӨ, ҮҮНИЙ ДОТОР (ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ) ДООР ТОДОРХОЙЛСОН АЛИВАА ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХЭРЭГСЛИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОМЖГҮЙ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ АЖЛЫН ТАЛБАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛЖ, НӨӨЦЛӨХ НЭМЭЛТ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ДАНГААРАА ХАРИУЦНА. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БЕТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗӨВ АЖИЛЛАГАА ЭСВЭЛ ҮЗҮҮЛЭЛТЭД ЯМАР НЭГЭН БАЙДЛААР НАЙДАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БОЛГООМЖЛУУЛСАН. БЕТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛИВАА СУУРИЛУУЛАЛТ, ТАТАН АВАЛТ, АШИГЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ӨӨРӨӨ ХАРИУЦАХ БӨГӨӨД АЛИВАА БЕТА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ҮҮДЭН АЛИВАА БҮРТГЭЛТЭЙ ХӨРӨНГӨ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХЭРЭГСЭЛ БОЛОН БУСАД ХӨРӨНГӨ, ТЕХНИК ХАНГАМЖ, ПРОГРАМ ХАНГАМЖ, СҮЛЖЭЭ, СИСТЕМ ЭСВЭЛ ДЭД БҮТЦЭД УЧРАХ АЛИВАА ХОХИРОЛ, ТЭДГЭЭРИЙГ ЗАСВАРЛАХ АЛИВАА ЗАРДЛЫГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДАНГААРАА ХАРИУЦНА.

 

(e) Бета програм хангамжийг энэхүү Гэрээний 1.1 хэсэгт заасан лицензийн дагуу хүртээмжтэй болгоогүй. Бета туршилтын аль нэг график хуваарьт аливаа Бета бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар зааж, тогтоох эсхүл Үйлчлүүлэгчид өөр байдлаар аливаа Бета бүтээгдэхүүнийг нийлүүлэх тохиолдолд Caterpillar Үйлчлүүлэгчид зөвхөн холбогдох Бета туршилтын график хуваарьт заасан хугацаанд (“Бета туршилтын хугацаа”) холбогдох Бета туршилтын график хуваарьт заасан Ажлын талбайд Caterpillar-аас туршилтад оролцох бүрэн эрхийнхээ хүрээнд хуваарилсан Caterpillar-ын Бүртгэлтэй хөрөнгийг (“Зөвшөөрөлтэй хэрэгсэл”) ашиглан Бета бүтээгдэхүүний дотоод туршилт, үнэлгээ хийх зорилгоор Caterpillar-аас тухайн Бета бүтээгдэхүүнд олгосон аливаа Баримт бичгийн дагуу Caterpillar-аас нийлүүлсэн Бета техник хангамж болон Caterpillar-аас машинаар унших боломжтой объектын кодын хэлбэрээр нийлүүлсэн Бета програм хангамжийг ашиглах онцгой бус, шилжүүлэх боломжгүй, лицензээр дамжуулан олгох боломжгүй лицензийг олгоно. Бета бүтээгдэхүүн Caterpillar-ын өмчлөлд хэвээр үлдэх бөгөөд холбогдох Ажлын талбайгаас зайлуулж болохгүй Зөвшөөрөлтэй хэрэгсэл дээр л ашиглаж эсхүл суурилуулж болно. 

 

(f) Caterpillar Бета бүтээгдэхүүнийг нийтэд зориулж гаргах ямар ч үүрэг хүлээхгүй. Caterpillar Бета бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүн болгож, дэмжиж, засварлаж, худалдахаар санал болгохоо больж эсвэл ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэн нийлүүлэх эсхүл хөгжүүлэхээ больж болох бөгөөд аливаа Осол (2-р хавсралтад тодорхойлсны дагуу) эсвэл бусад аливаа алдаа, согог, үүний дотор Системийн согогийг засна эсвэл засах боломжтой гэсэн баталгаа өгөхгүй. 

 

(g) Түүнчлэн Үйлчлүүлэгч Бета бүтээгдэхүүнийг суурилуулах эсхүл суурилуулсан тохиолдолд, Үйлчлүүлэгч одоо байгаа Програм хангамж эсвэл Техник хангамжид зориулсан үйлчилгээний түвшнүүдэд сөргөөр нөлөөлж болохыг ойлгож, зөвшөөрнө. Улмаар Caterpillar аливаа Бета бүтээгдэхүүн болон Бета бүтээгдэхүүний суурилуулалт, ашиглалтаас үүдэн үйлчилгээний түвшний үүргээс гажих зөрчлийн төлөө хариуцлага хүлээхгүй. 

 

(h) ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БЕТА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ҮҮДЭН УЧИРЧ БОЛЗОШГҮЙ САНАМСАРГҮЙ ҮР ДАГАВАР, ҮҮНИЙ ДОТОР (ГЭХДЭЭ ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ) ОСОЛ, СУЛ ЗОГСОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАНГАЛТТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЭСЭХЭЭ ӨӨРӨӨ ШИЙДНЭ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ CATERPILLAR-ААС УРЬДЧИЛЖ ЗӨВШӨӨРӨЛ АВАХГҮЙГЭЭР АЛИВАА БЕТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨӨРЧИЛЖ ЭСВЭЛ ЗАСВАРЛАЖ БОЛОХГҮЙ ЭСХҮЛ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭР ИЙМ ЗҮЙЛ ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ. 

 

(i) Зөвшөөрөлтэй хэрэгслийн зөвшөөрсөн хэмжээнд Үйлчлүүлэгч үүгээр Caterpillar-т алсаас эсвэл талбай дээрээс, (a) Бета бүтээгдэхүүн болон түүний Шинэчлэл, Сайжруулалтыг суулгахын тулд Бета бүтээгдэхүүн болон Зөвшөөрөлтэй хэрэгсэлд нэвтэрч, програмчлах, (b) явцын дунд Бета бүтээгдэхүүний ажиллагааны үзүүлэлтийг хянах, (c) Бета бүтээгдэхүүний үүсгэсэн бүх цахим өгөгдөл, мэдээлэлд нэвтрэх, ашиглахыг зөвшөөрч байна. Caterpillar Бета бүтээгдэхүүн эсвэл Зөвшөөрөлтэй хэрэгсэлд Шинэчлэл эсвэл Сайжруулалт хийсний дараа Үйлчлүүлэгчийн тогтоосон хэрэглэгчийн хувийн тохиргоо, тохируулгыг хадгална гэсэн баталгаа өгөх боломжгүй. Холбогдох хуулиар хориглосноос бусад тохиолдолд, Caterpillar Үйлчлүүлэгчид мэдэгдэхгүйгээр ийм үйл ажиллагаа гүйцэтгэж болно. Үйлчлүүлэгч Бета бүтээгдэхүүнийг ажиллуулах, ашиглах өөрийн өртөг, зардлыг, үүний дотор түргэн элэгдэх зүйлийн зардлыг дангаараа хариуцах бөгөөд Бета бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглаж, турших эдийн засгийн хувьд боломжийн хүчин чармайлт гаргана. Үйлчлүүлэгч Бета бүтээгдэхүүн тус бүрийн бүх үйл ажиллагаатай холбоотой түүхийн бүртгэл, Бета бүтээгдэхүүний ажиллагааны ерөнхий үнэлгээ, Бета бүтээгдэхүүнтэй холбоотой операторын сэтгэгдэл, ажиглалт болон Caterpillar-ын үндэслэлтэй хүссэн бусад аливаа мэдээлэл, өгөгдлийг Caterpillar-т ямар ч төлбөргүй гаргаж өгнө. Үйлчлүүлэгч Бета бүтээгдэхүүн Үйлчлүүлэгчийн эзэмшил, хараа хяналтад байх хугацаанд түүнд учрах аливаа алдагдал, хохирлыг хариуцах бөгөөд Бета бүтээгдэхүүн тус бүр болон түүнээс үүдэн гарах өгөгдлийг боломжийн байдлаар хамгаалж, ямар ч тохиолдолд Үйлчлүүлэгч өөрийн ижил төстэй үнэ цэн бүхий материалыг хамгаалахад тавьдаг анхаарлаас бага анхаарал тавьж болохгүй.

 

(j) Бета бүтээгдэхүүнүүдэд тухайн үед хүчин төгөлдөр байсан програм хангамжийн баримт бичигт зааснаас илүү нэмэлт шаардлагууд тавигдаж болно. 

 

(k) Бета бүтээгдэхүүн болон түүнтэй холбоотой бүх Санал хүсэлт, үүний дотор (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) Системийн согогийн талаарх мэдээлэл Caterpillar-ын нууцлалтай мэдээлэл болно. Үйлчлүүлэгчийн Санал хүсэлтийн үр дүнд Caterpillar-ын өмчлөх Програм хангамжийн дэвсгэр IP эсвэл түүний Дериватив гарч ирж болно. Бета бүтээгдэхүүн болон түүний ашиглалтын үр дүнд доор заасны дагуу Програм хангамжийн мэдээлэл ба/буюу Илгээсэн програм хангамжийн өгөгдөл гарч ирж болно. 

 

(l) Доорх 10.1 хэсгийн заалтууд Бета бүтээгдэхүүнд ямар ч байдлаар үйлчлэхгүй. Бүх Бета бүтээгдэхүүнийг “БАЙГААГААР НЬ”, “ХААНА БАЙГААГААР НЬ”, “БҮХ АЛДААТАЙ НЬ” нийлүүлэх бөгөөд Caterpillar аливаа төрлийн ил, далд бүх баталгаа, үүний дотор доор 10-р хэсэгт заасан баталгаа болон худалдааны нөхцөл, тохиромжтой байдал, ашиглах боломж, өмчлөх эрх, зөрчилгүй байх, тодорхой зорилгод нийцэх байдлын бүх далд баталгаанаас татгалзана. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД CATERPILLAR ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЭСВЭЛ АЛИВАА ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ӨМНӨ АШИГЛАЛТЫН АЛДАГДАЛ, БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАСАЛДАЛ, ОРЛОГЫН АЛДАГДАЛ, ӨГӨГДЛИЙН АЛДАГДАЛ ЭСВЭЛ ШУУД, ҮР ДАГАВРЫН ШИНЖТЭЙ, ШУУД БУС, ОНЦГОЙ, САНАМСАРГҮЙ, СУРГАМЖИЛСАН ЭСВЭЛ ШИЙТГЭЛИЙН ХОХИРЛЫГ, ГЭРЭЭ, ГЭМ ХОР (ҮҮНИЙ ДОТОР ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ ЭСВЭЛ ХАТУУ ХАРИУЦЛАГА) ЗЭРЭГ ҮЙЛДЛИЙН ХЭЛБЭРЭЭС ҮЛ ХАМААРАН, БЕТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АШИГЛАЛТ ЭСВЭЛ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮДСЭН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН, CATERPILLAR-Т ИЙМ ХОХИРОЛ ГАРЧ БОЛОХ ТАЛААР МЭДЭГДЭЖ БАЙСАН ЭСХҮЛ ИЙМ ХОХИРЛЫГ БУСАД БАЙДЛААР УРЬДЧИЛАН ХАРАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН Ч ГЭСЭН ХАРИУЦАХГҮЙ. 

(m) Бета туршилтын хугацаа нь Caterpillar-аас Бета бүтээгдэхүүнийг Үйлчлүүлэгчид хүргэсэн өдрөөс эхэлнэ. Холбогдох Бета туршилтын график хуваарьт өөрөөр заагаагүй бол эсвэл доор заасны дагуу Бета туршилтын хугацаа дараах хугацааны аль түрүүлж тохиох өдөр дуусгавар болно: (i) Caterpillar-аас Бета бүтээгдэхүүний нийтэд хүртээмжтэй хувилбарыг худалдаанд гаргах эсвэл (ii) Бета бүтээгдэхүүнийг Үйлчлүүлэгчид хүргэснээс хойш Бета туршилтын график хуваарьт заасан тооны өдөр өнгөрөх эсвэл (iii) Бета туршилтын дагуу зорилтот хугацаанд хүрэх. Бета туршилтын хугацааг түр зогсоох эсвэл дуусгавар болгоход Үйлчлүүлэгчийн Бета бүтээгдэхүүн ашиглах боломжийг нэн даруй дуусгавар болгох бөгөөд Үйлчлүүлэгч нэн даруй Бета бүтээгдэхүүнийг ашиглахаа зогсоож, Бета бүтээгдэхүүн болон дагалдах Баримт бичгийг Үйлчлүүлэгчид нийлүүлсэн нөхцөл байдалтай үндсэндээ ижил нөхцөл байдалтай (ердийн элэгдлийг тооцохгүй) Caterpillar-т эргүүлэн өгнө. Caterpillar Үйлчлүүлэгчид мэдэгдсэний үндсэн дээр Бета бүтээгдэхүүнийг татах, түүнд үйлчилгээ хийх эсвэл нэвтрэхийн тулд аливаа Ажлын талбайд нэвтэрч болно. 

 

Бета туршилтын хугацааг дуусгавар болгох эсхүл Бета туршилтын хугацаа дуусахад Үйлчлүүлэгчийг Бета туршилт дууссаны дараа Програм хангамжийг ашиглахаас нь өмнө Борлуулагч Үйлчлүүлэгчтэй Захиалгын худалдан авах гэрээ байгуулна эсхүл Үйлчлүүлэгчийн Бета туршилтаас өмнө ашиглаж байсан аливаа Програм хангамж эсвэл Техник хангамжийг сэргээж өгнө. 

 

2 Захиалга. Бүртгэлтэй хөрөнгийг Програм хангамжид бүртгүүлэх, Програм хангамжийг татаж авах, Програм хангамжийг хүлээн авах эсхүл Програм хангамж руу өөр байдлаар нэвтрэх, ашиглахын тулд Захиалгыг худалдаж авсан байх ёстой. Энэхүү Гэрээнд, “Захиалга” гэдэг нь Програм хангамж руу нэвтрэх, ашиглах хугацаатай эрх юм. Захиалгын худалдан авах гэрээнд өөрөөр илэрхий заагаагүй бол, Захиалга тус бүр нэг (1) жилийн хугацаатай байх бөгөөд аль нэг тал нь Захиалгын тухайн үеийн хугацаа дуусахаас наанадаж гуч (30) хоногийн өмнө холбогдох Захиалгын хугацааг сунгахгүй гэдгээ нөгөө талдаа мэдэгдээгүй л бол автоматаар дахин нэг (1) жилийн хугацаагаар сунгана. Захиалгын төрөл, үргэлжлэх хугацаа болон бусад мэдээллийг Захиалгын худалдан авах гэрээнд заана. Захиалгынхаа хугацааг сунгахын тулд та шинэ гэрээ, нэмэлт гэрээ эсвэл энэхүү Гэрээний нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөх шаардлагатай болж болно.

 

2.1 Борлуулагчийн зарсан захиалга. Хэрэв та Борлуулагчаараа дамжуулж Захиалгыг худалдаж авч байгаа бол, Борлуулагчаараа дамжуулж захиалга өгөх ёстой бөгөөд Захиалгын үнэ болон тухайн Захиалгатай холбоотой нэхэмжлэх, төлбөрийн бүх болзол, нөхцөлийг Танай борлуулагч энэ Гэрээнд зааснаас бусад хүрээнд тогтооно. Танай Борлуулагчийн бодлого мөн та болон танай Борлуулагчийн (Захиалгын худалдан авах гэрээ гэх мэт) хоорондох тусдаа гэрээний дагуу худалдан авсан Захиалгатайгаа холбоотой бүх төлбөрийг та төлнө. 

 

2.2 Caterpillar-ын борлуулсан Захиалгын төлбөр нэхэмжлэх, төлөх. Хэрэв та зөвхөн энэхүү Гэрээний дагуу Caterpillar-аас Захиалгыг шууд худалдаж авч, төлбөрийг төлж байгаа бол энэ 2.2-р хэсэг үйлчилнэ. Энэ 2.2-р хэсэг Борлуулагчаар дамжуулан худалдан авсан Захиалгад үйлчлэхгүй.

 

(a) Төлбөр нэхэмжлэх. Захиалгын худалдан авах гэрээнд заасны дагуу Захиалгын төрлөөс хамаарч Caterpillar сар, улирал, жилээр танаас төлбөр нэхэмжилж болно. Caterpillar өөрөөр тусгайлан заагаагүй бол мөн холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд, энэхүү гэрээний дагуу таны Caterpillar-т төлсөн бүх төлбөрийг буцаан олгохгүй. Захиалгын хугацаа дуусах, дуусгавар болох, идэвхгүй болох, цуцлагдах эсвэл энэхүү Гэрээний (холбогдох хууль тогтоомжоор өөрөөр шаардаагүй бол) хугацаа дуусах, цуцлагдах зэрэг ямар ч тохиолдолд, Caterpillar таныг танд зээл олгох үүрэг хүлээхгүй.

 

(b) Төлбөр. Худалдан авсан Захиалгынхаа бүх хураамж зэрэг энэхүү Гэрээний дагуу төлөх ёстой бүх төлбөрийг та цаг нь болохоор төлнө. Caterpillar Захиалгын худалдан авах гэрээнд өөрөөр тодорхойлоогүй бол холбогдох хураамжийн нэхэмжлэхийг танд улирлаар гаргаж өгнө. Нэхэмжлэх бүр дээр Захиалга бүрд хэрэглэх үнэлгээгээр таны төлөх ёстой хураамжийн дүнг бичсэн байна. Энэхүү Гэрээгээр төлөх ёстой бүх үнийн дүнг тухайн улирлаас өмнө урьдчилж эсвэл нэхэмжлэхэд заасан сарын өдөр эсвэл Захиалгын худалдан авах гэрээнд заасан өөр өдөр төлнө. Төлбөрийг заасан данс руу шилжүүлэх бөгөөд нэхэмжлэхэд заасан валютаар төлөх ёстой.

 

(c) Татвар. Холбогдох хуулиар шаардсаны дагуу та энэхүү Гэрээний дагуу хийгдэх гүйлгээ, төлбөртэй холбоотой ногдуулсан бүх татвар, засгийн газрын бусад төлбөр, хураамжийг (мөн аливаа торгууль, хүү болон бусад нэмэлт төлбөр) тодорхойлж, төлөх үүрэгтэй. Таны төлөх бүх төлбөр хураамжид НӨАТ, тохируулсан борлуулалтын татвар/бараа, үйлчилгээний татвар, онцгой татвар, борлуулалт ба гүйлгээний татвар, нийт татварын баримт ("Шууд бус татвар") хамаарахгүй. Caterpillar танаас хураах хууль ёсны үүрэг, эрхтэй бүх Шууд бус татварыг Caterpillar танаас нэхэмжлэх ба та төлнө. Аливаа холбогдох хууль тогтоомжийн дагуу Caterpillar танаас Шууд бус татварыг хураах үүрэгтэй эсэхийг тодорхойлоход шаардлагатай бүх мэдээллийг та Caterpillar-т гаргаж өгнө. Та Шууд бус татвараас бүрэн чөлөөлсөн гэрчилгээ эсвэл шууд төлбөрийн эрхийн гэрчилгээгээ Caterpillar-т өгвөл Caterpillar танаас Шууд бус татвар хураахгүй бөгөөд та татвар төлөхгүй. Энэхүү Гэрээний дагуу Caterpillar-т төлсөн таны бүх төлбөр суутган татвар эсвэл татварын суутгалаас чөлөөлөгдөнө. Хэрэв аливаа татварыг (жишээлбэл, олон улсын суутган татвар) аливаа төлбөр дээрээс суутгах шаардлагатай бол, шаардлагатай бол та нэмэлт төлбөр төлөх ёстой бөгөөд ингэснээр Caterpillar-ын хүлээн авсан цэвэр дүн нь энэхүү Гэрээний дагуу төлөх ёстой болон төлөгдөх дүнтэй тэнцүү болно.

 

(d) Хожимдсон төлбөр. Хэрэв та аливаа төлбөрийг төлөх цаг хугацаанд нь багтааж төлөхгүй бол эсхүл хожимдсон төлбөрийн мэдэгдэл хүлээн авснаас хойш гуч (30) хоногийн дотор төлбөр төлөөгүй асуудлыг засаагүй бол Caterpillar таны (бүх Зөвшөөрөлтэй хэрэглэгч багтана) Програм хангамж руу нэвтрэх эрхийг түдгэлзүүлж болно. Төлөх ёстой өдрөө төлөгдөөгүй аливаа төлбөрөөс сар тутмын үлдэгдлийн 1,5%-ийн хүүгээр тооцож эсвэл холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн өндөр хүүгээр (аль багаар нь) хугацаа хожимдуулсны алданги тооцно. Үүнээс гадна, Caterpillar нь өөрийн эдлэх аливаа бусад эрх буюу хохирлоо барагдуулах эрхээсээ татгалзахгүйгээр дараах арга хэмжээнүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдийг авч хэрэгжүүлж болно: (a) танаас нэмэлт захиалга авахгүй; (b) танд үзүүлж буй Програм хангамжийн үйлчилгээг түр зогсоох эсвэл цуцлах; ба (c) боломжит бүх өмгөөлөгч, хуульчийн төлбөр, зардал, төлбөр цуглуулалтын зардал зэрэг төлөх ёстой нийт төлбөрийг цуглуулах. Ингэж үйлчилгээг түр зогсоосон эсвэл цуцалсан, эсвэл нэмэлт захиалга авахаас татгалзсантай холбогдуулж Caterpillar таны өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй. Холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд, буцаалт, хөнгөлөлт, үнийн тохируулга, төлбөр тооцооны алдаа, тээврийн нэхэмжлэх, ачилтын төлбөр, олговор, мөнгөн гуйвуулгын зардал болон бусад хураамж зэрэг төлбөрийг та суутгахгүй эсвэл нэхэмжлэхийн дүнгээс хасалт хийхгүй.

 

(e) Валютын хяналт. Энэхүү Гэрээний дагуу Caterpillar-т төлөх аливаа мөнгөн дүнг төлөхөөс ямар ч валютын хяналтын хууль таныг чөлөөлж чадахгүй гэдгийг та мэдэгдэж, баталж байна. Төлбөрийг АНУ-ын доллараар төлөхийг зөвшөөрөөгүй аливаа ийм хууль хүчин төгөлдөр болох тохиолдолд, та Caterpillar-т нэн даруй мэдэгдэх бөгөөд хэрэв Caterpillar-аас ингэж зааварчилбал, Caterpillar-т төлөх ёстой бүх мөнгөө Caterpillar-ын сонгосон Caterpillar эсвэл Салбар компанийнх нь орон нутгийн банкан дахь данс руу хийнэ. 

 

2 Шүүхийн харьяаллын асуудал. Ямар ч тохиолдолд Програм хангамж нь Caterpillar-ыг АНУ-ын шүүх, хууль тогтоомжоос бусад улсын шүүх, хууль тогтоомжид захирагдуулах ёсгүй. Зарим Програм хангамжийг АНУ-аас бусад зарим улс оронд хэрэглэхэд тохиромжгүй, боломжгүй байж болно. 

 

3 Програм хангамжийн мэдээлэл. 

4.1 Бүртгэлтэй хөрөнгийн өгөгдөл болон бусад өгөгдлийг цуглуулах. 

 

(a) Caterpillar нь энэхүү Гэрээг байгуулахаас өмнө Програм хангамж ба/буюу Програм хангамжийн ашиглалттай холбоотой мэдээлэл, үүний дотор Техник хангамж ба Бүртгэлтэй хөрөнгө дээрх мэдээллийг (хамтад нь, "Програм хангамжийн мэдээлэл" гэх) цуглуулж, дамжуулж, боловсруулна (мөн таныг энэхүү Гэрээг байгуулахаас өмнө мэдээллийг цуглуулж, дамжуулж, боловсруулсан байж болно) гэдгийг та мэдэж, зөвшөөрч байна. Эдгээрийг Caterpillar-ын Мэдээллийн засаглалын мэдэгдэл (https://www.caterpillar.com/en/legal-notices/data-governance-statement.html) болон Caterpillar-ын Олон улсын мэдээллийн нууцлалын мэдэгдэлд (https://www.caterpillar.com/en/legal-notices/dataprivacy.html) (хамтад нь "Мэдээллийн засаглалын баримт бичиг" гэх) зааж өгсөн. Эдгээр мэдэгдэл энэ баримт бичгийг нийтлэгдэх үед дээр дурдсан вэб хаягуудад тус тус байрлаж байсан. Хаяг ажиллагаагүй болсон тохиолдолд 2-р хавсралт дахь мэдээллийг ашиглан Технологийн шийдлийн төвд хандана уу. Програм хангамжийн мэдээлэлд Мэдээллийн засаглалын баримт бичигт нэг бүрчлэн тодорхойлж, тайлбарласан Системийн мэдээлэл, Үйл ажиллагааны мэдээлэл, Хувийн мэдээлэл, Байршлын мэдээлэл багтаж болно. Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн дансны мэдээлэл болон Програм хангамжийн мэдээлэл байдлаар цуглуулсан танай операторын таних мэдээллээс бусад тохиолдолд, Caterpillar-ын хувьд Програм хангамжийн мэдээлэл нь Мэдээллийн засаглалын баримт бичигт заасан Хувийн мэдээлэл биш бөгөөд Програм хангамжийн мэдээлэл нь Мэдээллийн засаглалын баримт бичигт заасан Хувийн мэдээлэл байх зориулалтгүй гэдгийг та ойлгож, зөвшөөрч байна.

 

(b) Програм хангамжийн мэдээлэлд дараах мэдээлэл (мэдээллийн анализ, ойлголт орно) багтана: (i) Бүртгэлтэй хөрөнгө эсвэл Техник хангамжаас цуглуулсан, (ii) Програм хангамжид тухайн мэдээллийг хүртээмжтэй болгож буй бусад эх сурвалжаас (гуравдагч тал эсвэл Caterpillar-аас ирүүлсэн эсэхээс үл хамааран) цуглуулсан; (iii) Програм хангамж руу нэвтрэх, ашиглахтай холбоотой эсвэл гаргаж авсан мэдээлэл (мэдээллийн анализ, ойлголт орно); (iv) Програм хангамжаас тусдаа цуглуулсан мэдээлэл. Програм хангамжийн мэдээллийг Caterpillar эсвэл Борлуулагч цуглуулж болно. Програм хангамжийн мэдээллийг алсаас эсвэл ажлын талбайд ирж цуглуулж болно. Танай Ажлын талбай эсхүл бусад байршилд очих шаардлагатай тохиолдолд тантай урьдчилан зохицуулах бөгөөд та энэ зорилгоор Програм хангамж, Бүртгэлтэй хөрөнгө, Техник хангамжид нэвтрэхийг зөвшөөрнө.

 

(c) Таныг энэхүү Гэрээг байгуулахаас өмнө эсвэл байгуулсны дараа цуглуулсан эсэхээс үл хамааран Мэдээллийн засаглалын баримт бичгийн дагуу та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Програм хангамжийн бүх мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах, ашиглах, хуваалцах, задруулахыг зөвшөөрч байна. Мэдээллийн засаглалын баримт бичиг нь үе үе өөрчлөгдөж болох тул тэдгээрийг байнга, анхааралтай хянаарай. Хэрэв Мэдээллийн засаглалын баримт бичиг их хэмжээгээр өөрчлөгдвөл, 13.9-р хэсэг эсвэл өөр боломжит аргаар Caterpillar танд Програм хангамж дээр зааж өгч мэдэгдэнэ. Бүх өөрчлөлт өөрөөр заагаагүй бол нэн даруй хүчин төгөлдөр болох бөгөөд эдгээр өөрчлөлтийн дараа Програм хангамжийг ашигласнаар та Мэдээллийн засаглалын баримт бичигт заасны дагуу эдгээр өөрчлөлтийг зөвшөөрнө. 

 

(d) Цуглуулсан, дамжуулсан, боловсруулсан тодорхой мэдээлэл нь цаг хугацааны туршид өөрчлөгдөж болох ба Бүртгэлтэй хөрөнгө, Бүртгэлтэй хөрөнгө дээр суулгасан телематик төхөөрөмж (мөн тус төхөөрөмжийн тохируулга), Техник хангамж, Програм хангамжийн хувилбар, Мэдээллийн засаглалын баримт бичигт нарийвчилж тусгасан бусад зүйлээс хамаарч харилцан адилгүй байна. 

 

4.2 Програм хангамжийн мэдээллийг ашиглах, задруулах. Та Caterpillar-ын талууд болон Борлуулагчдад Мэдээллийн засаглалын баримт бичгийн дагуу Програм хангамжийн мэдээлэл рүү нэвтрэх, ашиглах, боловсруулах, чиглүүлэх, өөрчлөх, өөр мэдээлэл эсвэл бүтээлтэй нэгтгэх эсвэл дериватив бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон түвшнээр давхар лиценз олгох бүрэн боломжтой онцгой бус, дэлхий даяарх, хугацаагүй, бүрэн төлөгдсөн, ашиглалтын төлбөргүй эрх, лицензийг үүгээр олгож байна. Тодорхой байлгах үүднээс Caterpillar Програм хангамжийн мэдээллийг шинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний хөгжүүлэлт, харьцуулсан ба жишиг тогтоох судалгаа, бүтээгдэхүүний үзүүлэлтийн судалгаа болон бусад дотоод зорилгодоо ашиглаж болох бөгөөд үүнийг бүхэлд нь Caterpillar өмчилнө. Дээр дурдсан аливаа судалгаа, тайланг гуравдагч этгээдтэй (үүний дотор хязгаарлахгүйгээр бүх Борлуулагчтай) хуваалцаж болно. Ингэхдээ ийнхүү хуваалцсан судалгаа, тайлан дахь бүх мэдээллийг нэргүй болгож, таныг таних боломжгүй болгосон байна. Програм хангамжийн мэдээллийг танай үндсэн үйл ажиллагаа явуулж буй улсаас өөр мэдээлэл хамгаалах тухай хуультай бусад улс руу дамжуулж, боловсруулж болно гэдгийг та ойлгож, зөвшөөрч байна. Caterpillar нь энэхүү Гэрээнд тодорхойлсон эсхүл холбогдох хуулиар шаардсанаас бусад тохиолдолд, Програм хангамжийн мэдээлэлтэй холбоотой ямар ч үүрэг хүлээхгүй. 

 

4.3 Програм хангамжийн ирүүлсэн мэдээлэл. Энэхүү Гэрээнд, “Програм хангамжийн ирүүлсэн мэдээлэл” гэдэг нь таны оруулсан эсвэл энэхүү Гэрээний дагуу Caterpillar-т өгсөн Програм хангамжийн бүх мэдээлэл юм. Таны Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийн эрх Caterpillar эсвэл аливаа гуравдагч талтай байгуулсан аливаа бусад гэрээний дагуу Програм хангамжийн ирүүлсэн мэдээлэлд үйлчлэх аливаа хязгаарлалт эсвэл болзлын дагуу байх ба энэхүү Гэрээний дагуу өгсөн тухай мэдээлэлтэй холбоотойгоор Caterpillar ямар ч төлөөлөл, баталгаа гаргахгүй. Та (a) Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийг (тэнд байгаа бүх Хувийн мэдээлэл орно) Caterpillar-ын талуудад ашиглуулахад шаардлагатай бүх мэдэгдэл, хуулиар шаардсан бүх зөвшөөрлийг авч, эрх олгож байгаа бөгөөд тэдгээр байгууллагад аливаа гуравдагч талын эрх эсвэл Caterpillar-ын эсвэл гуравдагч талын таны өмнө хүлээх үүргийг зөрчихгүйгээр Програм хангамжийн үйлчилгээг энэхүү Гэрээний дагуу үзүүлэх, энэ гэрээгээр олгогдсон эрх, лицензийг хэрэгжүүлэх боломжоор хангаж байгаа, мөн (b) дараахыг оруулаад та Програм хангамжийн ирүүлсэн бүх мэдээллээ зөвхөн өөрөө хариуцна гэдгийг та зөвшөөрч, баталж байна: (i) Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдал, бүрэн бүтэн байдал, чанар, хууль эрх зүй, найдвартай байдал, зохистой байдал; (ii) Програм хангамж дээр хадгалагдаж буй Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийг гамшиг , алдагдах зэрэг тохиолдолд хэрэглэхээр Програм хангамжийн ирүүлсэн бүх мэдээллийн нөөц, хуулбарыг үүсгэх, хадгалах; (iii) Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийн алдаа, орхигдуулсан зүйлсийг олж тогтоох, засах мөн тэдгээр алдаа, орхигдуулсан зүйлсийг засаж залруулах. Дээр дурдсаныг хязгаарлахгүйгээр мэдэгдэхэд, Програм хангамжийн мэдээлэл ашиглаж буй хүнийг таних мөн та тухайн хүнтэй холбоотой мэдээлэл бий болгохтой холбоотой боломжийнхоо хүрээнд, та тухайн мэдээллийг (мэдээллийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, хэрэглээ г.м.) ашиглахтай холбоотой бүх Хуулийг дагаж мөрдөнө гэдгээ зөвшөөрч байгаа ба тухайн мэдээллийг ингэж ашиглах арга хэрэгсэл, зорилго, хүрэлцээтэй байдлыг тодорхойлох үйлдлийг зөвхөн та өөрөө хариуцна. Хэрэв та Борлуулагч бол, гуравдагч талын эцсийн үйлчлүүлэгчийн Бүртгэлтэй хөрөнгөтэй холбоотойгоор тухайн гуравдагч талын эцсийн үйлчлүүлэгчийн танд өгсөн Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийн хэсэгтэй холбоотойгоор өмнөх заалтаар ногдуулсан хариуцлагыг хангасан гэж үзнэ. Учир нь тухайн гуравдагч талын эцсийн үйлчлүүлэгч нь хүчинтэй үйлчилж буй Програм хангамжийн эцсийн хэрэглэгчийн гэрээг Caterpillar-тай шууд байгуулсан. 

 

4.4 Телематик төхөөрөмж. Телематик төхөөрөмж (үүнд үүрэн холбоо, хиймэл дагуул, дотоод сүлжээ болон ижил төстэй бусад системүүд орно) ашиглаж мэдээлэл дамжуулах нь хууль эрх зүйн шаардлагуудын (радио давтамжийн ашиглалттай холбоотой гэх мэт) дагуу байх ба эдгээр нь байршлаас хамаарч харилцан адилгүй байж болно. Та төхөөрөмжийн ашиглалт болон холбогдох харилцаа холбооны сүлжээний бүх хууль эрх зүйн шаардлагыг хангасан байршилд эдгээр төхөөрөмжийн ашиглалтыг хязгаарлах зэргээр телематик төхөөрөмж ашиглан мэдээлэл дамжуулахтай холбоотой хууль эрх зүйн бүх шаардлагыг дагаж мөрдөнө гэдгээ зөвшөөрч байна. Холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд, телематик төхөөрөмж ашиглан мэдээлэл дамжуулахтай холбоотой хууль эрх зүйн аливаа шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотойгоор Caterpillar ямар ч хариуцлага хүлээхгүй. Хэрэв Caterpillar ийм зөрчлийг олж илрүүлбэл, Caterpillar нь тухайн Техник хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгөөс мэдээлэл дамжуулалтыг зогсоож болно.

 

4.5 Бүртгэлтэй хөрөнгө болон телематик төхөөрөмжид алсын зайнаас шинэчлэлт хийх. Холбогдох хуулиар хориглоогүй хэр хэмжээнд, Техник хангамж, Програм хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгөд суурилуулсан телематик төхөөрөмжийг оруулаад Техник хангамж, Програм хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгийн програм хангамж, програмын шинэчлэл, сайжруулалтыг алсаас оношилж, хийж болно. Та Техник хангамж, Програм хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгө болон холбогдох телематик төхөөрөмжүүдээ алсын зайн үйлчилгээнд (алсаас оношлох, алсаас шинэчлэх, сайжруулах гэх мэт) үйлчилгээнд хамруулахыг сонгож, Мэдээллийн засаглалын баримт бичгийн дагуу таны Техник хангамж, Програм хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгөд алсаас нэвтрэх, програмчлах, шинэчлэл, сайжруулалт суулгах мөн дээр дурдсан програм шинэчлэх процесст заасан ажиллагаануудыг хийхийг та Caterpillar-т зөвшөөрч буйгаа ойлгож, зөвшөөрч байна. Техник хангамж, Програм хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгөд алсаас эсвэл өөрөөр шинэчлэл хийгдсэн эсэхээс үл хамаарч Үйлчлүүлэгчийн эсвэл Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн өмнө нь хийсэн хэрэглэгчийн тохиргоо, тохируулга өөрчлөгдөхгүй гэсэн баталгааг Caterpillar өгч чадахгүй. 

 

4.6 Харилцаа холбооны систем; Саатах эрсдэл. Програм хангамжийн зарим онцлог нь телематик утасгүй харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, хиймэл дагуулд суурилсан холбооны систем, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч болон ижил төстэй бусад систем зэрэг харилцаа холбооны янз бүрийн системийг ашиглахыг шаарддаг. Caterpillar нь Caterpillar-аас олгосон харилцаа холбооны системийн хүрээнд найдвартай харилцаа холбоотой байлгах зориулалттай янз бүрийн технологи, процессуудыг ашигладаг хэдий ч ийм харилцаа холбооны аргууд нь саатах, тасалдах гэх мэт эрсдэлтэй байдаг тул найдваргүй байж болно гэдгийг та мэдэж байгаа. Та ийм харилцаа холбоог үүгээр зөвшөөрч байгаа бөгөөд ийм харилцаа холбооны асуудлаар Caterpillar-ын эсрэг аливаа зарга үүсгэхээс татгалзаж байна. Caterpillar нь харилцаа холбооны үйлчилгээ эсвэл гуравдагч талын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн тоног төхөөрөмжийн ашиглах бололцоо, чанар, гүйцэтгэлийг огт хариуцахгүй. 

 

4.7 Хууль ёсны хүсэлт. Хэрэв Caterpillar эсвэл Салбар компаниуд нь энэхүү Гэрээний дагуу Caterpillar нууцлалыг нь хангах үүрэг хүлээсэн аливаа Програм хангамжийн мэдээлэл эсвэл Хувийн мэдээллийн (Мэдээллийн засаглалын баримт бичигт тодорхойлсны дагуу) (тухайлбал, аман асуулт, байцаалт, шүүх ажиллагаанд зориулж мэдээлэл, баримт бичиг авах хүсэлт, шүүхэд зарлан дуудах бичиг, иргэний хэрэг шалгах албан шаардлага эсвэл ижил төстэй бусад процесс гэх мэт) хуулбарыг авах буюу албадан авах зорилготой аливаа захирамж, шаардлага, шийдвэр эсвэл аливаа бусад баримт бичгийг хүлээж авбал, Caterpillar эсвэл Салбар компаниуд нь танд (холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөгдөх хэр хэмжээнд) тэр даруй мэдэгдэх тул, ийм мэдээллийг ил болгохоос сэргийлэх эсвэл хязгаарлах холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхээ та өөрийн зардлаар хэрэгжүүлж болно. Дээр дурдсанаас үл хамааран, Caterpillar эсвэл Салбар компаниуд (аль тохирохоор) нь Caterpillar нууцлалыг нь хангах үүрэг хүлээсэн аливаа Програм хангамжийн мэдээлэл эсвэл Хувийн мэдээллийг ил болгохоос сэргийлэх эсвэл хязгаарлахын тулд арилжааны хувьд боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу өөр байдлаар нууцлалыг хадгалах ба тухайн Хувийн мэдээллийн дагуу нууцлалыг хамгаалах холбогдох хамгаалах тушаал эсвэл бусад найдвартай баталгааг авах зэрэг уг хүсэлт, гомдол, тушаал эсвэл бусад баримт бичигтэй холбоотой аливаа арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд тантай хамтарч ажиллана.

 

4.8 Мэдээлэл хүлээн авах, архивлах, олж авах. Caterpillar энэхүү Гэрээний дагуу хугацааны хувьд хязгаарлагдмал үүлэнд суурилсан програм хангамжаас бусад тохиолдолд Програм хангамжийн мэдээллийн нөөцлөлт эсвэл сэргээлтийн үйлчилгээ үзүүлэхгүй. Үүлэнд суурилаагүй бүх програм хангамжийн хувьд Үйлчлүүлэгч Програм хангамжийн бүх мэдээллээ нөөцлөхийг дангаараа хариуцах бөгөөд Үйлчлүүлэгч Програм хангамжийн мэдээллээ нөөцлөөгүй тохиолдолд Caterpillar ямар ч хариуцлага хүлээхгүй. Caterpillar нь таны Програм хангамжийн илгээсэн мэдээлэл байдлаар өгч болох аливаа Програм хангамжийн мэдээллийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Энэхүү Гэрээг цуцлах буюу дуусгавар болоход, Caterpillar таны дансыг хаах ба Caterpillar-ын эзэмшилд буй Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийн хэр хэмжээгээр Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийн хуулбараа олж авахад танд ер (90) хоногийн хугацаа байна. Мэдээллийг Caterpillar-т таны өгсөн хэлбэрээр эсвэл Caterpillar-ын үе үе өөрчилдөг хэлбэр эсвэл форматаар танд олгоно. Caterpillar-тай өөрөөр тохиролцоогүй бол, энэ хугацаа өнгөрсний дараа та данстайгаа холбоотой Програм хангамжийн ирүүлсэн мэдээллийг олж авах боломжгүй болно. Дээр дурдсанаас үл хамааран, Програм хангамжийн аливаа мэдээллийг устгасан эсвэл хадгалж чадаагүйтэй холбоотойгоор Caterpillar ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна.

 

4.9 Зөрчлийн мэдэгдэл. Caterpillar нь таны (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Caterpillar-т өгсөн Хувийн мэдээлэлд хамаарах Caterpillar-т үйлчлэх бүх зөрчил мэдээлэх тухай хуулийг дагаж мөрдөнө.

 

3 Нууцлал. Програм хангамж (Програм хангамжийн ирүүлсэн мэдээлэл орохгүй), Програм хангамжийн баримт бичиг, Програм хангамжийн үндсэн оюуны өмч болон энэхүү Гэрээний болзол, нөхцөлүүд нь Caterpillar-ын талуудын нууц, эзэмшлийн мэдээлэл (“Нууц мэдээлэл”) гэдгийг та ойлгож, зөвшөөрч байна. Та (a) Нууц мэдээллийг зөвшөөрөлгүй түгээхээс хамгаалах, (b) Энэхүү Гэрээг хэрэгжүүлэх болон энэхүү Гэрээгээр хүлээлгэн өгсөн аливаа эрхийг хэрэгжүүлэхэд л зөвхөн Нууц мэдээллийг ашиглах, (c) энэхүү хэсэгт заасан шаардлагуудаар нууц хадгалах үүрэг хүлээсэн Зөвшөөрөлтэй хэрэглэгч, бусад ажилтан, гэрээт гүйцэтгэгчээс бусад Зөвшөөрөлтэй хэрэглэгч, бусад ажилтан, агент, гэрээт гүйцэтгэгч эсвэл аливаа бусад этгээдэд Нууц мэдээллийг задруулахгүй байх, (d) Нууц мэдээлэлд байрлуулсан эсвэл агуулагдаж буй аливаа өмчлөл, нууцлалын тэмдэг, тэмдэглэгээг арилгахгүй, устгахгүй гэдгийг зөвшөөрч байна. Дараах тохиолдолд Нууц мэдээллийг задруулахад та хариуцлага хүлээхгүй: (i) мэдээллийн нууцыг хадгалах үүрэг хүлээхгүйгээр та өмнө нь мэдсэн байсан; (ii) Caterpillar-ын талуудын өмнө хүлээсэн нууц хадгалах үүргээ зөрчөөгүй гуравдагч талаас та хүлээж авсан; (iii) та бие даан боловсруулсан; эсвэл (iv) таны буруутай үйлдлээс өөр хэлбэрээр олон нийтэд ил болсон.

 

4 Гуравдагч талын програм хангамж/Үйлчилгээ; Мэдээлэл солилцоо.

 

4.10 Гуравдагч талын програм хангамж/Үйлчилгээ. Програм хангамж нь гуравдагч талын (Caterpillar брэндийн бус) програм хангамж эсвэл үйлчилгээг (“Гуравдагч талын програм хангамж/Үйлчилгээ”). дагалдаж цуг очиж болно. Caterpillar нь Програм хангамжийн баримт бичиг дэх тухайн Гуравдагч талын Програм хангамж/Үйлчилгээг тодорхойлохын тулд арилжааны хувьд боломжит хүчин чармайлтыг ашиглана. Та тухайн Гуравдагч талын Програм хангамж/Үйлчилгээнд нэвтэрч, ашигласнаар гуравдагч талын нууцлалын бодлого зэрэг нэмэлт нөхцөл, бодлогыг дагаж мөрдөнө гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Дээр дурдсаныг хязгаарлахгүйгээр мэдэгдэхэд, та Програм хангамж (эсвэл Caterpillar-ын үе үе тодорхойлох бусад газарт) дээр байршуулсан гуравдагч талын болзол, нөхцөлийг (хэрэв бий бол) зөвшөөрч байна. Caterpillar нь аливаа Гуравдагч талын Програм хангамж/Үйлчилгээ эсвэл та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) тэдгээрт нэвтэрсэн эсвэл ашигласан холбоотойгоор ямар ч үүрэг хүлээхгүй ба аливаа хариуцлагаас шууд татгалзаж байна. 

 

4.11 Гуравдагч талын мэдээлэл солилцоо. Програм хангамж болон Caterpillar-ын зөвшөөрсөн тодорхой хөрөнгө, төхөөрөмж, системийн хооронд Програм хангамж, үүний дотор гуравдагч талын API-тай ("Гуравдагч талын систем”) холбоотойгоор харилцаа холбоо, дамжуулалт, солилцоо хийхийг Програм хангамж зөвшөөрч болно. Caterpillar нь гуравдагч талын API-р дамжуулсан зэрэг Гуравдагч талын систем рүү дамжуулсан эсвэл үүсгэсэн аливаа өгөгдөл, мэдээллийн (Програм хангамжийн мэдээлэл гэх мэт) хэлбэр, чанарт хяналт тавихгүй. Тиймээс та Error! Reference source not found.-р хэсгийг хязгаарлахгүйгээр дараахыг зөвшөөрч байна:

 

(n) Таны Захиалгын дагуу Гуравдагч талын системтэй харилцах интерфэйсийг идэвхжүүлэхэд нэмэлт төлбөр ногдуулж болно эсвэл тусдаа Захиалга шаардагдаж болно;

 

(o) Та дэлгэц дээрх бүх хязгаарлалт, Гуравдагч талын системээр дамжуулан оруулсан бүх өгөгдөл, мэдээллийг ашиглахыг зөвшөөрч байгаа бөгөөд эдгээр бүх өгөгдлийг Програм хангамжийн ирүүлсэн мэдээлэл гэж үзэхийг хүлээн зөвшөөрч байна; Хэрэв Caterpillar Програм хангамж руу болон эндээс дамжуулсан мэдээллийн хэмжээ, төрөл нь Caterpillar-ын систем, Гуравдагч талын систем, эсвэл Програм хангамжийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байж болзошгүй гэж үзвэл Caterpillar тэдгээр мэдээллийн хэмжээ, төрлийг хязгаарлаж болно;

 

(p) Та Гуравдагч талын систем болон холбогдох бүх өгөгдөлд нэвтрэхийг Caterpillar-т зөвшөөрөхийн тулд шаардлагатай бүх лиценз болон гуравдагч талын зөвшөөрлүүдийг авах ёстой. Caterpillar өөрийн хүлээн авсан Гуравдагч талын системийн өгөгдлийн чанар, тоо хэмжээ, төрөл, параметр эсвэл үүнтэй холбоотой бусад аливаа асуудлыг хариуцахгүй. Та Caterpillar-т Гуравдагч талын системийн өгөгдлийг хүртээмжтэй болгох, Caterpillar-т ийм Гуравдагч талын системийн (үүний дотор шаардлагатай бол, Caterpillar-т нэмэлт үүрэг ногдуулахгүйгээр таны нэвтрэх мэдээллийг ашиглан таны Зөвшөөрөлтэй хэрэглэгч байдлаар) өгөгдөлд энэхүү Гэрээний дагуу нэвтрэх, ашиглах эрх олгох эрхтэй гэдгээ Caterpillar-т мэдэгдэж байна; түүнчлэн

 

(q) Та Гуравдагч талын систем болон холбогдох бүх өгөгдөлтэй холбоотой гуравдагч талтай харилцах бүх харилцааг хариуцах бөгөөд ийм систем, өгөгдөлтэй холбоотой аливаа асуудлыг, үүний дотор (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) Гуравдагч талын системийн гаралтыг тойрсон чанар, хүч, хурд болон бусад аливаа асуудлыг шат ахиулах, шийдвэрлэх үүрэгтэй. Та Caterpillar-аас Гуравдагч талын системтэй (эсвэл холбогдох өгөгдөлтэй) харилцах интерфэйст нөлөөлж болох Гуравдагч талын системд (эсвэл холбогдох өгөгдөлд) оруулсан аливаа өөрчлөлтийг шуурхай мэдээлэх үүрэгтэй. 

 

5 Кибер аюулгүй байдал. Програм хангамжийг энэхүү Гэрээгээр олгосон лицензээр зөвшөөрсөн тооцооллын болон харилцаа холбооны орчинд суулгаж, гүйцэтгэж болох бөгөөд тухайн орчин Програм хангамжийн нууцлал, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах эдийн засгийн хувьд боломжийн, тохиромжтой биет, захиргаа, техник, кибер аюулгүй байдлын практикт хамрагдсан байна. Та наад зах нь Caterpillar-ын хүртээмжтэй болгох хэрэгжүүлэлтийг хангах Caterpillar-ын бүх зөвлөмжийг сахин биелүүлэх ёстой.

 

6 Нөхөн төлөх үүрэг.

4.1 Таны нөхөн төлөх үүрэг. Caterpillar-ын хүсэлтийг бичгээр авсны дараа, та Caterpillar-ын сонголтоор Caterpillar, салбар компаниуд эсвэл тэдгээрийн захирал, албан хаагч, ажилтан, агентууд, Caterpillar-ын талууд эсвэл Борлуулагчдын (тусад нь эсвэл хамтад нь “Caterpillar-ын нөхөн төлүүлэх тал(ууд)” гэх) эсрэг мэдүүлсэн аливаа гуравдагч талын дараахтай холбоотой зарга, шүүх ажиллагаа, арга хэмжээ, шүүх хурлаас ("Зарга”) Caterpillar-ыг хамгаалж, өөрийн зардлаар шийдвэрлүүлнэ. Үүнд: (a) энэхүү Гэрээний аливаа заалтыг зөрчиж та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Програм хангамж руу нэвтрэх, ашиглах, (b) энэхүү Гэрээний дагуу таны ирүүлсэн эсвэл ил болгосон аливаа мэдээлэл, материал эсвэл агуулга (Програм хангамжийн ирүүлсэн бүх мэдээлэл багтана) нь гуравдагч талын оюуны өмчийн эрх эсвэл бусад эрхийг гажуудуулсан, буруугаар ашигласан эсвэл зөрчсөн гэсэн аливаа нотолгоо, эсвэл (c) хэрэв та Борлуулагч бол, гуравдагч талын эцсийн үйлчлүүлэгчийн зүгээс Caterpillar-ын нөхөн төлүүлэх талын эсрэг мэдүүлсэн аливаа Зарга нь дараахаас бусад тохиолдолд (i) Caterpillar-ын нөхөн төлүүлсэн зарга, эсвэл (ii) тухайн гуравдагч талын эцсийн үйлчлүүлэгчийн байгуулсан Програм хангамжийн эцсийн хэрэглэгчийн гэрээг ((a), (b) эсвэл, хамаарах бол (c) зүйлийн дагуух Зарга тус бүрд, “Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлсэн зарга” гэх) Caterpillar зөрчсөний шууд үр дүнд, мөн тухайн Заргад тулгуурлаж эцэслэн шийдвэрлэгдсэн дүнгээр та бүх хохирлыг төлөх тохиолдолд. Таны хүсэлт, өртөг, зардлаар тухайн Заргыг хамгаалах, шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор дээрхээс үл хамааран Caterpillar танд боломжтой туслалцаа үзүүлнэ.

 

4.2 Caterpillar-ын нөхөн төлөх үүрэг. 

(a) Caterpillar таны (“Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлэх тал”) эсрэг гаргасан Програм хангамж АНУ-ын патент эсвэл АНУ-ын бүртгэлтэй зохиогчийн эрхийг зөрчиж байна гэх аливаа Заргыг (“Caterpillar-ын нөхөн төлүүлсэн зарга”) хамгаалж, өөрийн зардлаар шийдвэрлүүлнэ. Caterpillar нь Caterpillar-ын нөхөн төлүүлсэн зарга дээр үндэслэсэн хэмжээнд хүртэл эцэслэн шийдвэрлэсэн бүх хохирол болон тохиролцсон мөнгөн дүнг төлнө. Дээрхээс үл хамааран Caterpillar дараах Заргуудыг хамгаалж, шийдвэрлүүлэх шаардлагагүй (i) Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлсэн зарга, эсвэл (ii) дараахтай холбоотой гарч ирэх Зарга: (A) энэхүү Гэрээг хатуу сахин мөрдөхөөс бусад тохиолдолд Програм хангамжид нэвтрэх эсвэл ашиглах; (B) тухайн үед хүчин төгөлдөр байсан, өөрчлөгдөөгүй Програм хангамжийн хувилбараас өөр хувилбарыг ашиглах; (C) Програм хангамжийг Caterpillar-ын бус програм, өгөгдөл, тоног төхөөрөмж эсвэл баримт бичигтэй хамт ашиглах, өөрчлөх, ажиллуулах эсвэл хослуулах, гэхдээ хэрэв ийнхүү ашиглаж, өөрчилж, ажиллуулж, эсвэл хослуулаагүй бол энэхүү зөрчлөөс зайлсхийх байсан бол; (D) өөрийн (үүний дотор Зөвшөөрөлтэй хэрэглэгчдийн) загвар, үзүүлэлт, зааврыг сахин мөрдөх; (E) аливаа Гуравдагч талын програм хангамж/үйлчилгээ эсвэл Нээлттэй эхийн элемент; эсвэл (F) Програм хангамж, Бүртгэлтэй хөрөнгө, Техник хангамжийн осол, зүй бус хэрэглээ, буруу хэрэглээ эсвэл бусад зохисгүй, хангалтгүй эсвэл зөвшөөрөлгүй суурилуулалт, үйлчилгээ эсвэл хадгалалт.

 

(a) Хэрэв Програм хангамж Caterpillar-ын нөхөн төлүүлсэн заргын субъект болбол (эсвэл Caterpillar-ын үндэслэлтэй саналаар болох магадлалтай бол), Caterpillar өөрийн бүрэн сонголтын хүрээнд танд Програм хангамжийг үргэлжлүүлэн ашиглах эрх олж өгөх эсвэл Програм хангамжийг зөрчилгүй болгохын тулд солих эсвэл өөрчлөх эрхтэй. Хэрэв дээрх сонголтуудын алийг нь ч Caterpillar ашиглах боломжгүй бол Caterpillar таны Програм хангамжид нэвтрэх, ашиглах эрхийг дуусгавар болгож, (i) хэрэв та Захиалгыг шууд Caterpillar-аас энэхүү Гэрээний дагуу худалдан авч байгаа бол, Caterpillar-ын хүлээх цорын ганц үүрэг болон таны авах цорын ганц нөхөн төлбөр нь танд дуусгавар болох шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хүчин төгөлдөр байх байсан Захиалгад урьдчилан төлсөн аливаа төлбөрийн хувь тэнцүүлсэн хэсгийн (Захиалгын хугацааны турш сар сараар шулуун шугамын хорогдуулалтын арга ашиглан тооцоолсон буцаан олгох энэхүү мөнгөн дүнг “Хувь тэнцүүлсэн буцаан олголт”) буцаан олголт, бөгөөд (ii) хэрэв та Захиалгыг шууд Caterpillar-аас бус, харин Борлуулагчаас худалдан авч байгаа Үйлчлүүлэгч бол, таны цор ганц нөхөн төлбөр бол Борлуулагчаас танд олгох Хувь тэнцүүлсэн буцаан олголт юм. Caterpillar-ын хүсэлтээр, зөвхөн Caterpillar-ын зардлаар Caterpillar тухайн Заргыг хамгаалах, шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор та Caterpillar-т боломжтой туслалцаа үзүүлнэ. 

 

6.1 Нийт хариуцлага. ХОЛБОГДОХ ХУУЛИАР ХОРИГЛОСНООС БУСАД ТОХИОЛДОЛД, ДЭЭРХ ЗААЛТ НЬ ТУХАЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ ГУРАВДАГЧ ТАЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ГАЖУУДУУЛСАН, БУРУУГААР АШИГЛАСАН ЭСХҮЛ БУСАД БАЙДЛААР ЗӨРЧСӨН ГЭХ АЛИВАА ЗАРГАТАЙ ХОЛБООТОЙ АЛЬ НЭГ ТАЛ, ТҮҮНИЙ САЛБАР КОМПАНИ, ХОЛБОГДОХ ЛИЦЕНЗ ОЛГОГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ, ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ, ДИСТРИБЮТОРЫН ХҮЛЭЭХ НИЙТ ХАРИУЦЛАГА БӨГӨӨД НӨГӨӨ ТАЛЫН ЦОРЫН ГАНЦ, ОНЦГОЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ БҮРДҮҮЛНЭ. 

 

6.2 Процесс. Caterpillar-ын нөхөн төлүүлсэн тал эсвэл Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлсэн тал (холбогдолтой бол) энэ 8-р хэсгийн дагуу аливаа Заргын талаар нөхөн төлөх талд шуурхай мэдэгдэнэ. Гэхдээ ийнхүү мэдэгдээгүйгээс болж нөхөн төлөх талд гэм хор учирсныг нотолж чадсанаас бусад тохиолдолд мэдэгдэхгүй байх нь нөхөн төлөх талыг энэ 8-р хэсэгт заасны дагуу нөхөн төлөх үүргээс нь чөлөөлөхгүй. Caterpillar-ын нөхөн төлүүлсэн тал эсвэл Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлсэн тал (холбогдолтой бол) дараахаас бусад тохиолдолд холбогдох Заргыг хамгаалж, шийдвэрлүүлэхтэй холбоотой нөхөн төлөх талд бүрэн хяналт, эрх мэдлийг өгч, боломжийн тусламж үзүүлнэ: (a) Caterpillar-ын нөхөн төлүүлсэн тал эсвэл Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлсэн талаас (холбогдолтой бол) бичгээр урьдчилж зөвшөөрөл авахгүйгээр Caterpillar-ын нөхөн төлүүлсэн тал эсвэл Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлсэн талаас (холбогдолтой бол) хариуцлага хүлээх эсвэл мөнгө төлөх буюу эсхүл ямар нэгэн үүрэг хүлээхийг шаардсан зохицуулалт хийж болохгүй байх үед ийм зөвшөөрлийг үндэслэлгүй саатуулж, хүлээлгэхгүй байх; (b) Caterpillar-ын нөхөн төлүүлсэн тал эсвэл Үйлчлүүлэгчийн нөхөн төлүүлсэн тал (холбогдолтой бол) нөхөн төлүүлсэн талын өөрийн зардлаар нөхөн төлүүлсэн талын өөрийн зөвлөхөөр өмгөөлүүлэх ажиллагаа явуулахад нэгдэж болно.

 

5 Оюуны өмчийн эрх.

6.3 Эрх хадгалах.. Энэ гэрээгээр шууд олгоогүй л бол, нөгөө талын оюуны өмчийн эрхийн дагуу ил болон далд аль нь ч бай аль ч талд аливаа эрх, лиценз олгоогүй. Програм хангамжид лиценз олгосон болохоос борлуулаагүй. Захиалга "худалдан авах" эсвэл "борлуулалт" гэж энэхүү Гэрээнд орсон нь Програм хангамж руу нэвтрэх, ашиглах лицензтэй холбоотой. Энэхүү Гэрээнд аливаа оюуны өмч эсвэл аливаа Програм хангамжийн өмчлөлийн ашиг сонирхлыг танд олгоно гэж үзэх ямар ч заалт байхгүй. 

 

6.4 Оюуны өмчийн эрх. Энд тодорхой заагаагүй бол, та болон таны лиценз олгогч, нийлүүлэгчид таны эсвэл өөрсдийн бүтээсэн(гэхдээ энэхүү Гэрээтэй холбоотой бүтээгээгүй бөгөөд Програм хангамж руу нэвтэрч, ашиглахгүйгээр бүтээсэн) аливаа технологийн (энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө эсвэл дараа аль нь ч бай) таны болон тэдгээрийн холбогдох эрх, эзэмшил, ашиг сонирхлыг (оюуны өмчийн эрх орно) хадгална. Энд тодорхой заагаагүй бол, Caterpillar, салбар компани, холбогдох лиценз олгогч, үйлчилгээ үзүүлэгч, нийлүүлэгч тус бүр Програм хангамж, Програм хангамж эсвэл түүний ашиглалттай (“Програм хангамжийн үндсэн оюуны өмч”) холбоотой эзэмшдэг оюуны өмчийн бүх эрх дэх тэдгээрийн холбогдох эрх, эзэмшил, ашиг сонирхлыг хадгална. Програм хангамжийн үндсэн оюуны өмчийн жишээнд Програм хангамжийн дизайн, бүтэц, сонголт, зохицуулалт, илэрхийлэл, "харагдац ба мэдрэгдэц", зохион байгуулалт, мөн Програм хангамжид хадгалагдах бүх бүх үйл явц, хэрэгсэл, програм хангамж, технологи, нууц мэдээлэл, худалдааны нууцаас гадна энэхүү Гэрээтэй холбоотой бүтээсэн эсвэл олгосон аливаа тусгайлсан өөрчлөлтийн хөгжүүлэлтүүд багтах ба эдгээрээр хязгаарлагдахгүй. Танд Програм хангамжийн үндсэн оюуны өмчид аливаа өөрчлөлт, өргөтгөл, дериватив (дериватив ажлууд орно) үүсгэх мөн Програм хангамжийн үндсэн оюуны өмчөөс (өөрчлөлт, өргөтгөл, дериватив (дериватив ажлууд орно) ба технологи, хамтад нь “Дериватив” гэх) гаргаж авсан аливаа технологийг гаргаж авах ямар ч эрх байхгүй. Тиймээс Дериватив үүсгэхгүй гэдгээ та зөвшөөрч байна. Хэрэв дээрх хориглолтуудыг үл харгалзан ямар нэг дериватив үүсгэсэн бол, тухайн Деривативтай хамааралтай бүх эрх, эзэмшил, ашиг сонирхол, АНУ болон аливаа бусад улсад хадгалагдсан бүх оюуны өмчийн эрхээ Caterpillar-т эргэлт буцалтгүйгээр, үг дуугүй хүлээлгэн өгнө. Холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд, хэрэв аливаа Деривативын хэр хэмжээнд эсвэл үүнтэй холбоотой аливаа оюуны өмчийн эрхийг та Caterpillar-т шилжүүлэх боломжгүй бол, аливаа Дериватив болон үүнтэй холбоотой бүх оюуны өмчийн эрхийг ямар нэг болон бүх зориулалтаар, ямар нэг болон бүх төрлийн медиа хэрэгслээр дангаар нь эсвэл хамтад нь эсвэл аливаа төрөл, шинж чанартай материалын хүрээнд бүрэн төлөгдсөн, ашиглалтын төлбөргүй, хязгаарлагдаагүй, байнгын, цуцлах боломжгүй, шилжүүлэх боломжтой, дэлхийн хэмжээний, тусгай лицензийг (олон түвшнээр дамжуулж давхар лиценз олгох эрх, эрх мэдэл орно) та Caterpillar-т энэхүү баримт бичгээр олгож байгаа бөгөөд үүнтэй холбоотой бүх ёсзүйн болон бусад эрхээсээ та татгалзаж байна. 

 

6.5 Санал хүсэлт. Хэрэв та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Програм хангамжтай эсвэл өөрөөр холбоотой эсэхээс үл хамааран ямар нэг санаа, санал, зөвлөмж эсвэл өөр материалыг (“Санал хүсэлт”) өгвөл, та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) тухайн Санал хүсэлтийг нууц биш, Санал хүсэлтээ үнэгүй, сайн дураар, хязгаарлалтгүй өгсөн бөгөөд Caterpillar-т аливаа итгэмжлэгдсэн болон бусад үүрэг хариуцлага хүлээлгээгүй гэдгийг үүгээр хүлээн зөвшөөрч байна. Caterpillar нь аливаа Санал хүсэлтийг хянадаггүй, хариуцдаггүй бөгөөд Санал хүсэлтийг гуравдагч талын зүгээс ашиглах буюу буруугаар ашиглахад (аливаа түгээлт орно) хариуцлага хүлээхгүй гэдгийг та үүгээр хүлээн зөвшөөрч байна. Үүнээс гадна, Санал хүсэлт ирүүлснээр та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) тухайн Санал хүсэлт болон үүнтэй холбоотой бүх оюуны өмчийн эрхийг ямар нэг болон бүх зориулалтаар, ямар нэг болон бүх төрлийн медиа хэрэгслээр дангаар нь эсвэл хамтад нь эсвэл аливаа төрөл, шинж чанартай материалын хүрээнд бүрэн төлөгдсөн, ашиглалтын төлбөргүй, онцгой бус, байнгын, буцаах боломжгүй, цуцлах боломжгүй, шилжүүлэх боломжтой, дэлхийн хэмжээний, лицензийг (олон түвшнээр дамжуулж давхар лиценз олгох эрх, эрх мэдэл орно) та Caterpillar-т энэхүү баримт бичгээр олгож байгаа бөгөөд үүнтэй холбоотой бүх ёсзүйн болон бусад эрхээсээ та татгалзаж байна. Гуравдагч талд (Caterpillar-ын талуудаас бусад) тухайн Санал хүсэлтийг ямар нэг хэлбэрээр задруулбал Санал хүсэлтийг танд (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) хамаатуулахгүй.

 

6.6 Худалдааны тэмдэг. Програм хангамжийн бүх худалдааны тэмдэг нь Caterpillar эсвэл тухайн тэмдгийн холбогдох эздийн өмч бөгөөд АНУ болон олон улсын худалдааны тэмдэг, зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан байдаг. Caterpillar эсвэл тухайн тэмдгийн холбогдох эздийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр аливаа тэмдгийг ашиглахыг хатуу хориглоно.

 

6 Хязгаарлагдмал баталгаа.

6.7 Хязгаарлагдмал баталгаа. Энэхүү Гэрээний болзол, нөхцөлийн дагуу, үүнд Програм хангамжийг нийлүүлэхэд Caterpillar-т танаас авах шаардлагатай байсан бүх өгөгдөл, мэдээллийг хүлээж авсныг оруулаад, та Захиалгын хураамжаа бүрэн төлсөн нөхцөлд, Програм хангамж нь Caterpillar-ын хүртээмжтэй болгосон Програм хангамжийн баримт бичигтэй бүх материаллаг талаараа бүрэн нийцэж байгаа болохыг Caterpillar танд баталж байна. Холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд, дээр дурдсан баталгааг зөрчсөний төлөө Caterpillar-ын хүлээх цорын ганц үүрэг, таны цорын ганц, эрхийг хамгаалах тусгай хэрэгсэл нь Програм хангамжид гарсан ажиллагааны доголдлыг төлбөргүй засаж залруулахын тулд Caterpillar арилжааны хувьд боломжтой бүхнийг хийх үүрэг амлалт юм. Энэ Хэсэгт заасны дагуу Caterpillar дараахтай холбоотой эсвэл эдгээрээс үүдэн гарч ирэх зөрчлийн төлөө үүрэг хүлээхгүй: (A) энэхүү Гэрээг хатуу сахин мөрдөхөөс бусад тохиолдолд Програм хангамжид нэвтрэх эсвэл ашиглах; (B) 2-р хавсралтын дагуу дэмжлэг авах боломжтой өөрчлөгдөөгүй Програм хангамжийн хувилбараас өөр хувилбарыг ашиглах; (C) Програм хангамжийг Caterpillar-ын бус програм, өгөгдөл, тоног төхөөрөмж эсвэл баримт бичигтэй хамт ашиглах, өөрчлөх, ажиллуулах эсвэл хослуулах, гэхдээ хэрэв ийнхүү ашиглаж, өөрчилж, ажиллуулж, эсвэл хослуулаагүй бол энэхүү зөрчлөөс зайлсхийх байсан бол; (D) өөрийн (үүний дотор Зөвшөөрөлтэй хэрэглэгчдийн) загвар, үзүүлэлт, зааврыг сахин мөрдөх; (E) аливаа Гуравдагч талын програм хангамж/үйлчилгээ эсвэл Нээлттэй эхийн элемент; эсвэл (F) Програм хангамж, Бүртгэлтэй хөрөнгө, Техник хангамжийн осол, зүй бус хэрэглээ, буруу хэрэглээ эсвэл бусад зохисгүй, хангалтгүй эсвэл зөвшөөрөлгүй суурилуулалт, үйлчилгээ эсвэл хадгалалт.

 

6.8 Татгалзал. 10.1-Р ХЭСЭГТ ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД, CATERPILLAR-ЫН ТАЛУУД ИЛ, ДАЛД, АЛБАН, ЭСВЭЛ ӨӨРӨӨР, БАТАЛГАА, ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ, ӨМЧЛӨХ ЭРХ, ЗӨРЧИЛГҮЙ БАЙХ, ЭСВЭЛ ТОДОРХОЙ ЗОРИЛГОД ТОХИРОМЖТОЙ БАЙГАА ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ЭНЭХҮҮ ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙГООР ЯМАР Ч БАТАЛГАА ӨГӨХГҮЙ ЭСВЭЛ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ДЭЭР ДУРДСАНЫГ ХЯЗГААРЛАХГҮЙГЭЭР МЭДЭГДЭХЭД, ПРОГРАМ ХАНГАМЖ АЛДАА, СААТАЛГҮЙ (ЦАХИМ ХАЛДЛАГА, ХОРТОЙ КОД ЭСВЭЛ БУСАД СААТЛУУД ОРНО) БАЙНА ЭСВЭЛ ТОХИРОХ ЗАХИАЛГЫН ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БАРИМТ БИЧИГТ ТУСГАЙЛАН ЗААГААГҮЙ АЛИВАА ТЕХНИК ХАНГАМЖ, ПРОГРАМ ХАНГАМЖ ТАЙ ТОХИРНО ГЭСЭН ЯМАР Ч БАТАЛГААГ CATERPILLAR-ЫН ТАЛУУД ӨГӨХГҮЙ. CATERPILLAR-ЫН ТАЛУУД ТАНЫ (ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧИД ОРНО) ПРОГРАМ ХАНГАМЖ РУУ ХИЙСЭН НЭВТРЭЛТ, АШИГЛАЛТЫН УЛМААС УЧИРСАН АЛИВАА АЮУЛЫГ ХАРИУЦАХААС ТАТГАЛЗАЖ БАЙНА. ТАНЫ (ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧИД ОРНО) ПРОГРАМ ХАНГАМЖ РУУ ӨӨРИЙН (БА ТЭДНИЙ) ДУРААР, ЭРСДЭЛЭЭ ӨӨРӨӨ ХАРИУЦСАН НЭВТРЭЛТ, АШИГЛАЛТЫН УЛМААС ТАНЫ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ЭСВЭЛ ХӨРӨНГӨД УЧРАХ БҮХ ХОХИРОЛ ЭСВЭЛ ИНГЭЖ НЭВТЭРЧ, АШИГЛАСНЫ УЛМААС МЭДЭЭЛЭЛ АЛДАГДВАЛ ТА ӨӨРӨӨ ДАНГААРАА ХАРИУЦНА ГЭДГИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ЗАРИМ УЛС ОРОНД ТУХАЙН БАТАЛГААНЫ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААГ ИЛ, ДАЛД ХАСАХ, ЭСВЭЛ ХЯЗГААРЛАХЫГ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ТУЛ 10.2-Р ХЭСЭГ ТАНД ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛНО. ТАНЫ (ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧИД ОРНО) ПРОГРАМ ХАНГАМЖ РУУ ХИЙСЭН НЭВТРЭЛТ, АШИГЛАЛТААС ҮЛ ХАМААРАН, МӨН ПРОГРАМ ХАНГАМЖААР ДАМЖУУЛЖ ӨГСӨН БҮРТГЭЛТЭЙ ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА МЭДЭЭЛЛЭЭС (ҮНЭН ЗӨВ ЭСВЭЛ БУРУУ ТАШАА ХАМААГҮЙ) ҮЛ ХАМААРАН, ТА БҮРТГЭЛТЭЙ ХӨРӨНГИЙН ЗОХИХ АШИГЛАЛТ, ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ЭРСДЭЛИЙГ ДАНГААРАА ХАРИУЦНА. ДЭЭРХ ХАСАЛТ, ХЯЗГААРЛАЛТЫГ ДАРААХ ТОХИОЛДЛУУДАД ХЭРЭГЛЭХГҮЙ: (A) CATERPILLAR-ЫН ТАЛЫН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛЫН УЛМААС АМЬ НАС, БИЕД ГЭМТЭЛ УЧИРСАН; ЭСВЭЛ (B) ЗАЛИЛАН ЭСВЭЛ САНААТАЙ БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН. ПРОГРАМ ХАНГАМЖААР ТАНЫ АВСАН БАЙЖ БОЛОХ АЛИВАА ҮР ДҮН, ЭСВЭЛ АЛИВАА ҮР ДҮНГИЙН ҮНЭН ЗӨВИЙГ CATERPILLAR БАТАЛГААЖУУЛАХГҮЙ. CATERPILLAR БИЧГЭЭР ӨӨРӨӨР ТОХИРОЛЦООГҮЙ ЭСВЭЛ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БАРИМТ БИЧИГТ ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АЛИВАА ЯАРАЛТАЙ, НОЦТОЙ ДААЛГАВАР ЭСВЭЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АЖИЛЛАГААНД АШИГЛАХ ЗОРИУЛАЛТГҮЙ БӨГӨӨД ТА ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ИЙМ ХЭЛБЭРЭЭР АШИГЛАХ ЁСГҮЙ.

 

7 Хариуцлагын хязгаарлалт.

6.9 Хязгаарлалт; Хохирлын дээд хэмжээ. ХОЛБОГДОХ ХУУЛИАР ЗӨВШӨӨРСӨН ХЭМ ХЭМЖЭЭНД, 1.1-Р ХЭСЭГ (АШИГЛАХ ХЯЗГААРЛАГДМАЛ ЛИЦЕНЗ), 1.8-Р ХЭСЭГ (АШИГЛАЛТЫН ХЯЗГААРЛАЛТ), Error! Reference source not found.-Р ХЭСЭГ (ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ), Error! Reference source not found.-Р ХЭСЭГ (МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ), 8.1 БА 8.2-Р ХЭСЭГ (НӨХӨН ТӨЛӨХ ҮҮРЭГ), 9-Р ХЭСЭГ (ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ) ЗЭРГИЙН ДАГУУ ТАЛ ТУС БҮРИЙН ХҮЛЭЭХ ҮҮРГЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД, (a) CATERPILLAR-ЫН ТАЛУУДЫН АЛЬ НЬ Ч ТАНЫ ӨМНӨ ЭСВЭЛ ТА, МӨН ТАНАЙ САЛБАР КОМПАНИ, ЛИЦЕНЗ ОЛГОГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ, ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ, ДИСТРИБЮТОР CATERPILLAR-ЫН ӨМНӨ ДАРААХ ТОХИОЛДЛУУДАД ГЭМТЭЛ, ХОХИРОЛ УЧРАХ ТАЛААР САНУУЛСАН БАЙСАН Ч, АЛИВАА АРГА ХЭМЖЭЭ ЭСВЭЛ ХАРИУЦЛАГЫН ОНОЛООР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. ҮҮНД: (i) ШУУД БУС, САНАМСАРГҮЙ, ТУСГАЙ, ҮР ДАГАВАР БҮХИЙ, ШИЙТГЭЛИЙН, СУРГАМЖИЛСАН ХОХИРОЛ, (ii) АШИГ, ОРЛОГО, МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, БОЛОМЖ, БИЗНЕС, УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨСӨН ХАДГАЛАМЖ, ГҮҮДВИЛИЙН АЛДАГДАЛ, ЭСВЭЛ (iii) ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙХ ЗЭРЭГ ОРНО. (b) НЭГ ТАЛААС CATERPILLAR-ЫН ТАЛУУДЫН ТАНЫ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ЭСВЭЛ НӨГӨӨ ТАЛААС ТА, МӨН ХОЛБОГДОХ САЛБАР КОМПАНИ, ЛИЦЕНЗ ОЛГОГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ, ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ, ДИСТРИБЮТОР CATERPILLAR-ЫН ӨМНӨ ЭНЭХҮҮ ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ТӨЛБӨРИЙН ХАРИУЦЛАГЫН НИЙТ ДҮН НЬ ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ СҮҮЛИЙН ШАЛТАГ ШАЛТГААНААС АРВАН ХОЁР (12) САРЫН ӨМНӨХ ХУГАЦААНД ХОХИРОЛ УЧРАХАД ХҮРГЭСЭН ПРОГРАМ ХАНГАМЖИД ТӨЛСӨН НИЙТ МӨНГӨН ДҮНГЭЭС ХЭТРЭХГҮЙ. ТОДОРХОЙ БАЙЛГАХ ҮҮДНЭЭС МЭДЭГДЭХЭД, ДЭЭРХ ЗААЛТ НЬ ЭНЭХҮҮ ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ НИЙТ ШАЛТАГ ШАЛТГААНД ҮЙЛЧЛЭХ ХУРИМТЛАГДСАН ДЭЭД ХЭМЖЭЭГ БҮРДҮҮЛЭХ БӨГӨӨД ЗАРГА ТУС БҮРД ХЭРЭГЛЭХГҮЙ. ЗӨВХӨН ХОЛБОГДОХ ХУУЛИАР ИЙМ ХЯЗГААРЛАЛТ, ХАСАЛТУУДЫГ ХОРИГЛОДОГ ТОХИОЛДОЛД ДЭЭРХ ХЯЗГААРЛАЛТ, ХАСАЛТУУД ҮЙЛЧЛЭХГҮЙ. 

6.10 Хасалт эсвэл Хариуцлагын хязгаарлалт байхгүй. ДАРААХТАЙ ХОЛБООТОЙГООР АЛЬ НЭГ ТАЛЫН ХАРИУЦЛАГЫГ ХАССАН ЭСВЭЛ ХЯЗГААРЛАСАН ЗҮЙЛ ЭНЭХҮҮ ГЭРЭЭНД БАЙХГҮЙ: (A) АЛЬ НЭГ ТАЛЫН ТАЛЫН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛЫН УЛМААС АМЬ НАС, БИЕ МАХБОДИД ШУУД ГЭМТЭЛ УЧИРСАН; ЭСВЭЛ (B) ЗАЛИЛАН ЭСВЭЛ САНААТАЙ БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН.

 

8 Хугацаа, цуцлах, түдгэлзүүлэх.

6.11 Хугацаа. Энэ 12-р хэсгийн дагуу гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоогүй бол, таны бүх Захиалга цуцлагдах эсвэл дуусгавар болох хүртэл (“Хугацаа”) энэхүү Гэрээ хүчинтэй үйлчилнэ. 

 

6.12 Гэрээг зөрчсөний улмаас гэрээг цуцлах. Хэрэв нөгөө тал нь энэхүү Гэрээг ноцтой зөрчсөн бөгөөд гэрээг зөрчөөгүй тал нь гэрээг цуцлах хүсэлтэй байгаа тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлснээс хойш ер (90) хоногийн дотор тухайн зөрчлийг арилгахгүй байвал (харин төлбөрөө төлөөгүй тохиолдолд хожимдсон төлбөрийн мэдэгдэл хүлээн авснаас хойш гуч (30) хоногийн дотор төлбөр төлөөгүй асуудлыг засаагүй бол), аль ч тал нь нөгөө талд мэдэгдлийг бичгээр хүргүүлж энэхүү Гэрээг цуцалж болно. Үүнээс гадна, дараах тохиолдлуудад Caterpillar энэхүү Гэрээ эсвэл бүх Захиалгыг нэн даруй цуцалж эсвэл түдгэлзүүлж болно: (a) хэрэв та Борлуулагч байгаад Борлуулагчийн гэрээг зөрчсөн бол, (b) хэрэв та Захиалгын худалдан авах гэрээний дагуу Борлуулагчаасаа Захиалгыг худалдаж авсан байгаад танай Борлуулагч Захиалгын худалдан авах гэрээний зөрчлийн талаар Caterpillar-т мэдэгдсэн бол. 

 

6.13 Төлбөрийн чадваргүй болсны улмаас гэрээг цуцлах. Нөгөө тал нь (a) төлбөрийн чадваргүй болсон, төлбөрөө хугацаанд төлж чадахгүй, төлөх боломжгүй эсвэл төлбөрөө төлөх чадваргүй болсноо бичгээр мэдэгдсэн, (b) итгэмжлэгч, хүлээн авагч, администратор эсвэл бусад хариуцагчийг томилохыг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрсөн, (c) зээлдүүлэгчдийн тусын тулд ерөнхий шилжүүлэлт хийсэн, (d) орон нутгийн, муж улсын эсвэл холбооны улсын дампуурал эсвэл төлбөрийн чадваргүй болох тухай хууль эсвэл аливаа татан буулгах, өр барагдуулах ажиллагааны дагуу дампууруулах, дахин зохион байгуулах, өрийн зохицуулалт хийх эсвэл бусад хэрэг, шүүх ажиллагааг эхлүүлэх тохиолдолд 13.9-р хэсгийн дагуу аль ч тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хүргүүлснээр энэхүү Гэрээг цуцалж болно.

 

6.14 Түдгэлзүүлэх. Дээр дурдсанаас гадна, 1.7, 2.2-р хэсгийн дагуу эсвэл Caterpillar дараах тохиолдлуудыг олж тогтоосон бол, (хэрэв Програм хангамжийн аюулгүй байдал алдагдсан бол эсвэл Програм хангамжийн аюулгүй байдлыг хангахын тулд) Програм хангамж руу нэвтрэх, ашиглах таны эрхийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн, урьдчилж мэдэгдэлгүйгээр нэн даруй түдгэлзүүлэх, цуцлах эрх Caterpillar-т бий: (а) Програм хангамжийн мэдээлэл рүү зөвшөөрөлгүй нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байвал; (b) та (эсвэл Зөвшөөрөлтэй хэрэглэгч) энэхүү Гэрээний аливаа нөхцөлийг дагаж мөрдөхгүй байвал, (c) таны (эсвэл Зөвшөөрөлтэй хэрэглэгчдийн) Програм хангамжийн ашиглалт (i) Програм хангамж эсвэл гуравдагч талд аюулгүй байдлын эрсдэл бий болгож байж болзошгүй, (ii) Програм хангамж эсвэл Caterpillar эсвэл бусад гуравдагч талын системд сөргөөр нөлөөлж байж болзошгүй, (iii) Caterpillar эсвэл бусад гуравдагч талд хариуцлага хүлээлгэж буй, эсвэл (iv) холбогдох хууль тогтоомжоор хориглогдсон байвал. Ингэж түдгэлзүүлэх явцад, та түдгэлзүүлсэн Захиалга болон түдгэлзүүлээгүй аливаа Захиалгын ашиглалтын бүх төлбөрийг төлөх үүрэгтэй хэвээр байна.

 

6.15 Зогсоох. Caterpillar нь (a) нэг зуун ная (180) хоногийн өмнө бичгээр мэдэгдэл гаргаж, эсвэл (b) холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн тулд нэн даруй танд Програм хангамжийг ашиглуулахыг зогсоож болно. Түүнчлэн, хэрэв Програм хангамжийг үргэлжлүүлэн ашиглуулах хууль эрхзүй, зохицуулалтын үндэслэлийн баталгаа байхгүй болсон гэж Caterpillar үндэслэлтэй тодорхойлсон бол, аливаа хувь хүн, газарзүйн бүс нутаг эсвэл улс оронд Програм хангамжийг ашиглуулахыг Caterpillar хязгаарлаж болно. Хэрэв та энэхүү Гэрээний дагуу Caterpillar-аас Захиалга шууд худалдан авч байгаа бөгөөд Caterpillar энэ хэсгийн дагуу олгогдсон аль нэг эрхээ хэрэгжүүлж байгаа бол, ийнхүү зогсоосны үр дүнд таны өмнө Caterpillar-ын хүлээх цор ганц үүрэг болон таны цор ганц хохирлоо барагдуулах хэлбэр бол Хувь тэнцүүлсэн буцаан олголт юм. Хэрэв та Захиалгын худалдан авах гэрээний дагуу Борлуулагчаас Захиалга худалдан авч байгаа, бөгөөд Caterpillar энэ хэсгийн дагуу олгогдсон аль нэг эрхээ хэрэгжүүлж байгаа бол таны цор ганц хохирлоо барагдуулах хэлбэр бол Борлуулагчаас танд олгох Хувь тэнцүүлсэн буцаан олголт юм.

 

6.16 Гэрээний хугацаа дуусалт эсвэл цуцлалтын нөлөө. Энэхүү Гэрээний хугацаа дууссан эсвэл цуцлагдсанаар, энэхүү Гэрээгээр танд, танай Салбар компани, Зөвшөөрөлтэй хэрэглэгчдэд олгогдсон бүх эрх, лиценз цуцлагдах бөгөөд шаардлагатай бол та өөрийн эзэмшил, хяналтад буй бүх Бүртгэлтэй хөрөнгө болон санах ойн байршлаас Програм хангамжийг шуурхай устгаж, Техник хангамжийн бүх ашиглалтыг зогсооно. Энэхүү Гэрээний хугацаа дууссан эсвэл цуцлагдсан ч Error! Reference source not found.-р хэсэг (Програм хангамжийн мэдээллийг ашиглах, задруулах), Error! Reference source not found.-р хэсэг (Хууль ёсны хүсэлт), Error! Reference source not found.-р хэсэг (Мэдээллийн нууцлал), 8.1 ба Гэрээний хугацаанд үүссэн Заргуудтай холбоотой 8.2-р хэсэг (Нөхөн төлөх үүрэг), 9-р хэсэг (Оюуны өмчийн эрх), 10.2-р хэсэг (Татгалзал), 11-р хэсэг (Хариуцлагын хязгаарлалт), Error! Reference source not found. 12.6-р хэсэг (Гэрээний хугацаа дуусалт эсвэл цуцлалтын нөлөө), 13-р хэсэг (Бусад зүйл) хэсгүүд хүчинтэй хэвээр үлдэнэ. Түүнчлэн, хэрэв та энэхүү Гэрээний дагуу Caterpillar-аас Захиалга шууд худалдан авч байгаа бол энэхүү Гэрээний хугацаа дууссан эсвэл цуцлагдсан ч 2.2-р хэсэг хүчинтэй хэвээр үлдэнэ; хэрэв та Захиалгын худалдан авах гэрээний дагуу Борлуулагчаас Захиалга худалдан авч байгаа бол 2.1-р хэсэг (Борлуулагчийн зарсан захиалга) хүчинтэй хэвээр үлдэнэ. Эргэлзээ үүсгэхгүйн тулд мэдэгдэхэд, энэхүү Гэрээг цуцалснаар бүх Захиалга автоматаар цуцлагдана. Хэрэв та 12.2 эсвэл 12.3-р хэсгийн дагуу энэхүү Гэрээ эсвэл аливаа Захиалгыг цуцалбал, гэрээ цуцлах үед та энэхүү Гэрээний ямар ч заалтыг зөрчөөгүй байвал, (i) хэрэв та энэхүү Гэрээний дагуу Caterpillar-аас Захиалга шууд худалдан авч байгаа бол, Caterpillar-ын талаас гаргасан гэх энэхүү зөрчилтэй холбоотой таны цорын ганц, эрхийг хамгаалах тусгай хэрэгсэл нь танд олгох Хувь тэнцүүлсэн буцаан олголт юм, эсвэл (ii) хэрэв та Захиалгын худалдан авах гэрээний дагуу Борлуулагчаас Захиалга худалдан авч байгаа бол, таны цор ганц хохирлоо барагдуулах хэлбэр бол Борлуулагчаас танд олгох Хувь тэнцүүлсэн буцаан олголт юм.

 

9 Бусад зүйл.

6.17 Давагдашгүй хүчин зүйлс. (i) Caterpillar-ын талууд болон (ii) та эсвэл танай Салбар компани (та эсвэл танай Салбар компанийн үйлчилгээ үзүүлэгч эсвэл туслан гүйцэтгэгчийн аль нь ч биш) гал түймэр, хаалт, цар тахал, худалдааны хориг, дэлбэрэлт, газар хөдлөлт, шуурга эсвэл байгалийн бусад үзэгдэл, терроризм, дайн дажин, тахал, засгийн газрын шаардлага, иргэний эсвэл цэргийн байгууллагууд, байгалийн гамшигт үзэгдэл, ажил хаялт, хөдөлмөрийн маргаан эсвэл үйлдвэрийн бусад саатал, системийн цахилгаан, харилцаа холбоо эсвэл бусад хэрэглээний зүйлийн доголдол зэрэг тухайн хувь хүн эсвэл байгууллагын боломжит хяналтаас гарсан аливаа шалтгааны улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ (төлбөр хураамж төлөх үүргээс бусад) биелүүлэхдээ хугацаа хожимдуулсан эсвэл биелүүлж чадаагүй бол аль нь ч хариуцахгүй.

6.18 Гэрээний эрх үүргийг шилжүүлэх. Энэхүү Гэрээний аль ч тал нь нөгөө талаасаа урьдчилж зөвшөөрөл авалгүйгээр гэрээгээр эсвэл хуулийн ажиллагаагаар энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ шилжүүлэх, дамжуулах боломжгүй. Харин Caterpillar танаас зөвшөөрөл авалгүйгээр энэхүү Гэрээг буюу энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Салбар компани, Борлуулагч, үйлчилгээ үзүүлэгчдэдээ шилжүүлэх, дамжуулах боломжтой. Өмнөх өгүүлбэрийн дагуу, энэхүү гэрээгээр олгогдсон талуудын эрх, үүргийг талуудын холбогдох эрх, үүрэг хариуцагч, залгамжлагчдын тусын тулд талууд, эрх, үүрэг хариуцагч, залгамжлагчид заавал дагаж мөрдөнө. Энэ Error! Reference source not found.-р хэсэгт зааснаас бусад эрх, үүрэг шилжүүлэх оролдлого нь хүчин төгөлдөр бус, хүчингүй болно.

6.19 Гуравдагч талын ашиг хүртэгч байхгүй. 1.1-р хэсэгт зааснаас бусад тохиолдолд, энэхүү Гэрээ нь энэхүү Гэрээний оролцогч тал бус аливаа хувь хүн, байгууллагад ашиг хүртэгч гуравдагч талын эрхийг бий болгохгүй. 

6.20 Apple-н тусгай нөхцөл. Энэ хэсэг iOS-р дамжуулан Програм хангамжийг ашиглах боломжтой болгосон тохиолдолд л хэрэгжинэ. Энэхүү Гэрээний дээрх болзол, нөхцөлтэй таны гэрээнээс гадна, энд эсрэгээр дурдсан аливаа зүйлийг үл харгалзан, таны (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Apple Inc. (“Apple”) компанийн iOS үйлдлийн системд тохирох Програм хангамжийн гар утасны програмын хувилбар зэрэг Програм хангамжийн аливаа хувилбар луу нэвтрэх, ашиглахтай холбоотойгоор дараах заалтууд үйлчилнэ. Apple нь хэрэв хамаарах бол, Програм хангамжийг худалдан авсан үнийг буцаан олгохоос өөрөөр Програм хангамжийн ямар нэг баталгаа өгөхгүй. Apple нь Програм хангамжийн засвар үйлчилгээ болон бусад дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хариуцахгүй бөгөөд гуравдагч талын бүтээгдэхүүний өр төлбөрийн нэхэмжлэл, Програм хангамжийн аливаа холбогдох хуулийн эсвэл зохицуулалтын шаардлагуудыг биелүүлж чадаагүйтэй холбоотой нэхэмжлэл, хэрэглэгчийг хамгаалах эсвэл ижил төстэй хуулийн дагуух нэхэмжлэл, оюуны өмчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэл зэрэг Програм хангамжтай холбоотой аливаа бусад нэхэмжлэл, алдагдал, өр төлбөр, хохирол, өртөг, зардлыг хариуцахгүй. Оюуны өмчийн эрхэд хамаарах зэрэг Програм хангамжийн ашиглалттай холбоотой аливаа асуудал, гомдлыг Caterpillar-т уламжлах ёстой. Програм хангамж эсвэл таны (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Програм хангамж эзэмшиж, ашиглаж байгаа нь гуравдагч талын оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэж аливаа гуравдагч талаас гомдол гаргасан тохиолдолд, тухайн оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэх заргатай холбоотой шалгалт, хамгаалалт, шийдвэрлүүлэлт, өр төлөлтийг Apple хариуцахгүй. Та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Apple-н App Store-н Үйлчилгээний нөхцөлд заасан Хэрэглээний дүрмүүдийг дагаж мөрдөх ёстой. Үүнээс гадна, та (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) таны утасгүй дата ашиглах үйлчилгээний гэрээ гэх мэт Програм хангамжийн ашиглалтын явцад танд үйлчлэх гуравдагч талын гэрээний нөхцөлүүдийг дагаж мөрдөх ёстой. Apple болон Apple-н салбар компаниуд нь энэхүү Гэрээний гуравдагч талын ашиг хүртэгчид бөгөөд та энэхүү Гэрээний болзол, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэхүү Гэрээг таны өмнө гуравдагч талын ашиг хүртэгч хэлбэрээр хэрэгжүүлэх эрхтэй (мөн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ). Дээрхээс үл хамааран Caterpillar-ын энэхүү Гэрээний дагуу аливаа өөрчлөлт, татгалзал эсвэл тохиролцоо хийх, цуцлах эсвэл дуусгавар болгох эрх аливаа гуравдагч талын зөвшөөрлөөс хамаарахгүй.

 

6.21 Та болон Caterpillar-ын хоорондын харилцаа. Та болон Caterpillar нь энэхүү Гэрээнд хамаарах бүх зорилгын хувьд бие даасан талууд юм. Та Caterpillar-ын үүргийг хүлээх эрхгүй. Та Caterpillar-аас бичгээр урьдчилж зөвшөөрөл авалгүйгээр аливаа хувь хүн, байгууллагад ямар нэг эрх олгох эрхгүй. Энэхүү Гэрээний дагуух талуудын харилцаа нь ямар нэгэн зорилгоор түншлэл эсвэл хамтарсан компанийг бүрдүүлэхгүй. Та болон Caterpillar-ын хооронд ямар ч агентлаг, франчайз эсвэл итгэмжлэгдсэн харилцаа байхгүй.

 

6.22 Эрхээс татгалзах. Энэхүү Гэрээний зөрчлөөс татгалзах ямар ч татгалзал аливаа бусад зөрчлийн татгалзал болохгүй бөгөөд аливаа татгалзлыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж, татгалзсан талын эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурсан байна.

 

6.23 Захирагдах хууль тогтоомж.

(a) Танай үндсэн үйл ажиллагаа явуулж буй улсын хуулийн заалтуудыг гэрээний үйлчлэлийн хувьд ялгаварлахгүйгээр, мөн Хуулиудын зөрүүтэй байдлын зарчмыг (тухайн Хуулиуд нь АНУ-ын оршин суугчдын хооронд АНУ-д байгуулсан, АНУ-д бүхэлдээ хэрэгжих гэрээнд үйлчлэх тул) харгалзан үзэхгүйгээр энэхүү Гэрээ (13.8-р хэсэгт заасан арбитрын заалтуудыг оруулаад) нь Нью Йорк муж улсын хуулиуд болон АНУ-ын холбооны хуулиудад заасны дагуу зохицуулагдаж, тайлбарлагдана. 

 

(b) Энэхүү Гэрээ нь НҮБ-ын Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай конвенц, аливаа холбогдох дүрэм журам, хэрэгжилт эсвэл эрх, үүрэг шилжүүлэн авагчийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдахгүй.

 

6.24 AРБИТР. 

(a) ЭНЭХҮҮ ГЭРЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЭСВЭЛ ХОЛБООТОЙ БҮХ МАРГААН, НЭХЭМЖЛЭЛ, ЗӨРЧЛИЙГ (ХАМТАД НЬ "МАРГААН" ГЭХ) ШҮҮХЭД ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ АРБИТРЫН ШИЙДВЭРЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ. ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР АНУ-Д БАЙДАГ БОЛ, ХОЛБООНЫ АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛИАР ИЙМ МАРГААНЫГ АРБИТРТ ШИЙДВЭРЛЭНЭ. 

 

(b) ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР АНУ ЭСВЭЛ КАНАДАД БАЙДАГ БОЛ, ХУДАЛДААНЫ АРБИТРЫН ДҮРЭМ, ЗУУЧЛАЛЫН ЖУРМЫН ДАГУУ АМЕРИКИЙН АРБИТРЫН АССОЦИАЦИ (“ААА”) АРБИТРЫН АЖИЛЛАГААГ УДИРДАН ЯВУУЛНА. ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР АЗИ, НОМХОН ДАЛАЙН АЛЬ НЭГ УЛСАД БАЙДАГ БОЛ, СИНГАПУРЫН ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ТӨВИЙН АРБИТРЫН ДҮРМИЙН ДАГУУ СИНГАПУРЫН ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ТӨВ (“СОУАТ”) АРБИТРЫН АЖИЛЛАГААГ УДИРДАН ЯВУУЛНА. ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР АНУ, КАНАД, АЗИ, НОМХОН ДАЛАЙН АЛЬ НЭГ УЛСААС ӨӨР УЛСАД БАЙДАГ БОЛ, ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ (“ОУХХ”) АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ОУХТ-ЫН АРБИТРЫН ДҮРМИЙН ДАГУУ УДИРДАН ЯВУУЛНА. ЭНЭХҮҮ ДЭД ХЭСЭГТ ЗААСАН АРБИТРЫН ДҮРМИЙГ "ДҮРЭМ" ГЭЖ НЭРЛЭНЭ. ЭНЭХҮҮ ГЭРЭЭНД "АЗИ, НОМХОН ДАЛАЙ" ГЭЖ ДАРААХ УЛС ОРНУУДЫГ ХАМАРСАН ГАЗАРЗҮЙН БҮСИЙГ ХЭЛНЭ: АВСТРАЛИ, БАНГЛАДЕШ, БРУНЕЙ, БИРМ, КАМБОЖ, ХЯТАД (ХОНКОНГИЙН ТУСГАЙ ЗАХИРГААНЫ БҮС, МАКАОГИЙН ТУСГАЙ ЗАХИРГААНЫ БҮС ОРНО), ЗУЛ САРЫН АРЛУУД, ФИЖИ, ЭНЭТХЭГ, ИНДОНЕЗ, ЯПОН, КИРИБАТИ, ЛАОС, МАЛАЙЗ, МАРШАЛЛЫН АРЛУУД, МИКРОНЕЗИЙН ХОЛБООНЫ УЛСУУД, МОНГОЛ, НАУРУ, ШИНЭ ЗЕЛАНД, ПАЛАУ, ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ, ФИЛИППИН, САМОА, СИНГАПУР, СОЛОМОНЫ АРЛУУД, ӨМНӨД СОЛОНГОС, ШРИ ЛАНКА, ТАЙВАНЬ, ТАЙЛАНД, ТИМОР-ЛЕСТЕ, ТОНГА, ТУВАЛУ, ВАНУАТУ, ВЬЕТНАМ.

 

(c) ХОЛБОГДОХ АРБИТРЫН БАЙГУУЛЛАГАД АРБИТРЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ШААРДЛАГЫГ БИЧГЭЭР ХҮРГҮҮЛЖ, ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ ЗААЛТЫН ДАГУУ ТУХАЙН ШААРДЛАГЫН ХУУЛБАРЫГ ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ НӨГӨӨ ТАЛДАА ХҮРГҮҮЛСНЭЭР АЛЬ Ч ТАЛ ЭНЭХҮҮ ГЭРЭЭГЭЭР ШААРДСАН АРБИТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЖ БОЛНО. ТУХАЙН МАРГААНД ТУЛГУУРЛАСАН ХУУЛИЙН ЭСВЭЛ ШУДАРГА ШҮҮХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГААГ ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЭСВЭЛ ХЯЗГААРЛАЛТААР ХОРИГЛОСОН ӨДРӨӨС ХОЙШ АРБИТРЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ШААРДАХ ЭСВЭЛ ЗӨВШӨӨРӨХ ЁСГҮЙ. ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР АНУ ЭСВЭЛ КАНАДАД БАЙДАГ БОЛ, АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ ГАЗАР НЬ АНУ-ЫН ИЛЛИНОЙ МУЖ УЛСЫН ЧИКАГО ХОТ БАЙНА. ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР АЗИ, НОМХОН ДАЛАЙН АЛЬ НЭГ УЛСАД БАЙДАГ БОЛ, АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ ГАЗАР НЬ СИНГАПУР УЛС БАЙНА. ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР АНУ, КАНАД, АЗИ, НОМХОН ДАЛАЙН АЛЬ НЭГ УЛСААС ӨӨР УЛСАД БАЙДАГ БОЛ, АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ ГАЗАР НЬ ШВЕЙЦАРЫН ЖЕНЕВ ХОТ БАЙНА. АРБИТРЫН АЖИЛЛАГААГ АНГЛИ ХЭЛЭЭР ЯВУУЛНА. ДЭЭР ДУРДСАНААС ҮЛ ХАМААРАН, ХЭРЭВ ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ ҮНДСЭН ГАЗАР НИДЕРЛАНДАД БАЙДАГ БОЛ, ТА НИДЕРЛАНДЫН ШҮҮХИЙН ӨМНӨ АЛИВАА МАРГААНЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БОЛНО. ИНГЭХДЭЭ, ТА CATERPILLAR ТАНД ХУДАЛДААНЫ АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЭ МЭДЭГДСЭНЭЭС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДОТОР ЭНЭ СОНГОЛТОО CATERPILLAR-Т МЭДЭГДСЭН БАЙХ ЁСТОЙ. 

 

(d) МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ НИЙТЭЭР, НЭГДСЭН ЭСВЭЛ ТӨЛӨӨЛЛӨӨР БУС ЗӨВХӨН БИЕ ДААСАН ХЭЛБЭРЭЭР ХИЙХ БӨГӨӨД ТАЛУУД ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ХЭРГИЙГ ШҮҮЛГЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙГАА БОЛОХЫГ ТА ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ХЭРЭВ ЯМАР НЭГ ШАЛТГААНЫ УЛМААС НЭХЭМЖЛЭЛ АРБИТРЫН АЖИЛЛАГАА БУС ХАРИН ШҮҮХЭД ШИЛЖВЭЛ, ТАЛУУД ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ. 

 

(e) ХЭРЭВ МАРГААН 100000 АМ.ДОЛЛАРААС БАГА ДҮНТЭЙ БОЛ, АРБИТРЫГ НЭГ АРБИТРЧИЙН ӨМНӨ СОНСГОНО. ХЭРЭВ МАРГААН 100000 АМ.ДОЛЛАР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ДҮНТЭЙ БОЛ, МАРГААНЫГ ГУРВАН (3) АРБИТРЧААС БҮРДСЭН ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ӨМНӨ СОНСГОНО. ХЭРЭВ МАРГААНЫГ НЭГ АРБИТРЧИЙН ӨМНӨ СОНСГОХ БОЛБОЛ, ТАЛУУД АРБИТРЧИЙГ ХЭН БОЛОХЫГ ТОДОРХОЙЛОХ ТАЛААР ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОХ ГЭЖ ХИЧЭЭНЭ. ХЭРЭВ АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСНЭЭС ХОЙШ ГУЧИН (30) ХОНОГИЙН ДОТОР ИЙМ ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БОЛ, ДҮРМИЙН ДАГУУ ХОЛБОГДОХ АРБИТРЫН БАЙГУУЛЛАГА ТУХАЙН АРБИТРЧИЙГ ТОМИЛНО. ХЭРЭВ ГУРВАН (3) АРБИТРЧИЙН ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД МАРГААНЫГ СОНСГОХ БОЛБОЛ, ХОЛБОГДОХ АРБИТРЫН БАЙГУУЛЛАГААС ӨГСӨН АРБИТРЧДЫН ЖАГСААЛТААС НЭГ АРБИТРЧИЙГ ТАЛ ТУС БҮР НЭРЛЭХ БӨГӨӨД ХОЁР ТАЛЫН НЭРЛЭСЭН АРБИТРЧИД ДАРГААР АЖИЛЛАХ ГУРАВ ДАХЬ АРБИТРЧИЙГ СОНГОНО. ЭНЭХҮҮ ГЭРЭЭНД АГУУЛАГДСАН ЯМАР Ч ЭСРЭГ ЗААЛТЫГ ҮЛ ХАРГАЛЗАН, ЗАСАХ БОЛОМЖГҮЙ ХОХИРОЛ УЧРАХААС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД АЛЬ Ч ТАЛ НЬ ЭРХ БҮХИЙ ШҮҮХИЙН ХОРИГООС ЧӨЛӨӨЛӨГДӨХ АРГА ЗАМ ЭРЭЛХИЙЛЖ БОЛНО. ТАЛ ТУС БҮР АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ЯЛЛАХ ЭСВЭЛ ХАМГААЛАХ (ӨМГӨӨЛӨГЧИЙН БОЛОН БУСАД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ОРУУЛАХГҮЙ) ӨӨР ӨӨРСДИЙН ЗАРДЛЫГ ХАРИУЦАХ БӨГӨӨД АРБИТРЧДЫН ТӨЛБӨР БОЛОН ХОЛБОГДОХ АРБИТРЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРГААНЫ ЗАРДЛЫГ ҮР ДҮНГ НЬ ҮЛ ХАРГАЛЗАН ТАЛУУД ХУВААЖ ТӨЛНӨ. ЭНЭ ХЭСГИЙН ЗААЛТУУД, АРБИТРЧИЙН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХАРЬЯА УЛС ОРНЫ ЭРХ БҮХИЙ ДУРЫН ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛНО. АРБИТРЧ НЬ ТОМИЛОГДСОНЫХОО ДАРАА АЛЬ БОЛОХ ШУУРХАЙ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖ, ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ.

 

(f) АРБИТРЫН ШҮҮХЭД ГАРГАСАН ЭНЭХҮҮ ТОХИРОЛЦООГ ДУРЫН ХАРЬЯАЛЛЫН ШҮҮХЭД ТУСГАЙЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛНО. АЛЬ Ч АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ДАГУУ АРБИТРЧИЙН ГАРГАСАН АЛИВАА ШИЙДВЭР ЭЦСИЙНХ БАЙХ БА ТАЛУУД ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ БӨГӨӨД УРЫН ХАРЬЯАЛЛЫН ШҮҮХЭД ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛНО.

 

9.1 Мэдэгдэл. Програм хангамж, энэхүү Гэрээ эсвэл энэхүү Гэрээнд хамаарах асуудлуудтай холбоотой өөр зорилгоор Caterpillar тантай боломжит аливаа арга хэрэгслээр дамжуулж холбогдож болно гэдгийг та зөвшөөрч байна. Ийм харилцааны хэрэгсэлд и-мэйл (таны Програм хангамжийн дансандаа өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулж), эсвэл Програм хангамжийн хэрэглэгчийн интерфэйсээр дамжуулсан харилцаа орно. Caterpillar-т ирүүлэх мэдэгдлийг зөвхөн бүртгэгдсэн эсвэл баталгаажуулсан шуудангаар, хүлээн авснаа мэдэгдэх хүсэлтийг буцааж ирүүлэхээр зааж, дараах хаягаар ирүүлнэ: Caterpillar Inc., Attn: Legal Services, Deputy General Counsel-IP, 100 NE Adams Street, Peoria, Illinois 61629-9600 USA. Холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол, (a) биечлэн хүргэсэн, (b) хүлээн авснаа мэдэгдэх хүсэлтийг буцааж ирүүлэхээр зааж, бүртгэгдсэн эсвэл баталгаажуулсан шуудан, урьдчилсан төлбөрт шуудангаар илгээснээс хойш долоо (7) хоногийн дараа, (c) хүлээн авснаа бичгээр мэдэгдэх хүсэлтийн хамтаар хувийн салбарын шуурхай шуудангийн илгээснээс хойш ажлын хоёр (2) дараа, (d) и-мэйл эсвэл цахимаар дамжуулсны дараа, илгээмэгц, (e) Програм хангамжийн хэрэглэгчийн интерфэйс дээр байршуулсан бол, байршуулмагц мэдэгдэл хүчин төгөлдөр болно. Та дансан дээрх имэйл хаяг, холбоо барих мэдээллээ үнэн зөв байлгах, шинэчлэх үүрэгтэй. И-мэйлээр илгээгдсэн мэдэгдлийг бодитоор хүлээн авсан эсэхээс үл хамаарч хүчинтэйд тооцно.

9.2 Гэрээний хэл. Энэхүү Гэрээ зөвхөн англи хэл дээр байх бөгөөд энэ нь бүх талаар удирдах хэл ба аливаа бусад хэлний бүх хувилбарыг гэрээний талууд заавал дагаж мөрдөхгүй. Энэхүү Гэрээнд заасны дагуу хийгдэх эсвэл хүргүүлэх бүх захидал харилцаа, мэдэгдэл нь англи хэл дээр байна.

6.25 Нээлттэй эхийн програм хангамж. Програм хангамж дээр (эсвэл Caterpillar-ын үе үе тодорхойлох бусад газарт) харуулсан холбогдох нээлттэй эхийн лицензийн гэрээний (“Нээлттэй эхийн лиценз”) дагуу нээлттэй эхийн програм хангамжийн тодорхой бүрдэл хэсгүүдийн (“Нээлттэй эхийн бүрдэл хэсгүүд”) хамтаар Програм хангамжийг нийлүүлж болно эсвэл эдгээр нь Програм хангамжид өөр байдлаар агуулагдаж болно. Нээлттэй эхийн бүрдэл хэсгүүд энэхүү Гэрээнд тодорхойлсны дагуу Програм хангамжийн нэг хэсгийг бүрдүүлэхгүй бөгөөд энэхүү Гэрээний нөхцөлийн дагуу лицензээр олгохгүй боловч тухайн Нээлттэй эхийн лицензийн дагуу лицензээр олгоно. Та тухайн Нээлттэй эхийн лиценз тус бүрийн болзол, нөхцөлүүдийг ойлгож, зөвшөөрч, тэдгээр болзол, нөхцөлийг дагаж мөрдөнө. Нээлттэй эхийн бүрдэл хэсэг тус бүрийн хувьд, энэхүү Гэрээ болон холбогдох Нээлттэй эхийн лицензийн аливаа нөхцөлийн хооронд ямар нэг зөрүү гарсан тохиолдолд, энэхүү Гэрээний зөрүүтэй нөхцөлийг хэрэглэхгүй. Програм хангамжтай холбоотойгоор Caterpillar-ын нэхэмжилсэн аливаа төлбөр нь холбогдох Нээлттэй эхийн лицензийн дагуу төлбөргүй Нээлттэй эхийн бүрдэл хэсгүүдэд хамаарахгүй. Аливаа тодорхой Нээлттэй эхийн лицензийн нөхцөлөөр холбогдох Нээлттэй эхийн бүрдэл хэсгийн (хэрэв бий бол) эх кодыг танд олгохыг зөвшөөрвөл, тухайн эх кодыг та дараах вэбсайтаас төлбөргүй авч болно: http://www.cat.com/opensource эсвэл Caterpillar-аас хүсэлт гаргаж авч болно (уг хүсэлтийг боловсруулсны төлөө Caterpillar танаас нэрлэсэн үнэ бүхий хураамж авч болно). 

 

9.3 Хууль тогтоомжийг дагаж мөрдөх. 

(a) Энэхүү гэрээгээр Caterpillar-т эсвэл танд хүлээлгэсэн аливаа үүрэг амлалтыг хязгаарлахгүйгээр мэдэгдэхэд, та болон Caterpillar тус бүрдээ энэхүү Гэрээний дагуу таны болон Caterpillar-ын хүлээсэн холбогдох эрх, үүргийг гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л хууль тогтоомжийг бүх талаар бодитой дагаж мөрдөхийг зөвшөөрч байна. Ёс зүйтэй бизнесийн арга барилын тухай хуулиудыг (доор тодорхойлсончлон) оруулаад энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх таны хариуцлага нь Програм хангамж руу нэвтрэх, ашиглах, мөн энэхүү гэрээтэй холбоотой таны хийх бусад аливаа үйл ажиллагаанд үйлчилнэ. Ийм Хууль тогтоомжид АНУ эсвэл таны оршин суугаа улс руу эсвэл тэндээс үйлчлэх онлайн үйлдэл, онлайн агуулга, мэдээлэл дамжуулалтад (аливаа Хувийн мэдээлэл орно) үйлчлэх хуулиуд багтана. Та мөн Зөвшөөрөлтэй хэрэглэгчдээрээ эдгээр бүх Хуулийг дагаж мөрдүүлнэ. 

 

(b) Та Програм хангамж эсвэл энэхүү гэрээний дагуух ашиглалтад үйлчлэх бүх зөвшөөрөл, лиценз, зөвшөөрөл олголт, баталгааг өөрийн зардлаар авч, хадгалах үүрэгтэй. Үүнд таны (таны Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) (а) холбогдох бүх Хуулийн дагуу Програм хангамжийг авч, ашиглах, (b) энэхүү Гэрээнд заасан бусад үүрэг хариуцлагаа биелүүлэх (хамтад нь "Зөвшөөрлүүд" гэх) багтах бөгөөд хэрэв холбогдох Хуулийн дагуу дээрх Зөвшөөрлүүдийн аль нэгийг нь Caterpillar авах үүрэгтэй бөгөөд холбогдох Хуулиар таныг Caterpillar-ын өмнөөс тухайн Зөвшөөрлүүдийг авахыг хориглосон бол, Caterpillar тухайн зөвшөөрлийг өөрийн зардлаар авна. 

 

13.13 Ёс зүйтэй бизнесийн арга барил. 13.12-р хэсгийг хязгаарлахгүйгээр мэдэгдэхэд:

 

(a) Програм хангамж (Програм хангамжийн аливаа мэдээлэл орно) нь засгийн газрын худалдан авалтын тухай хууль, мөн АНУ-ын Гадаадын авлигын практикийн тухай хууль, Их Британийн Хээл хахуулийн тухай хууль болон бусад улсуудын холбогдох авлигын эсрэг эсвэл худалдааны хууль, нэмэлт өөрчлөлт оруулснаар, 1979 оны АНУ-ын Экспортын удирдлагын хууль, нэмэлт өөрчлөлт оруулснаар, АНУ-ын Олон улсын зэвсгийн худалдааны дүрэм, мөн АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгийн хяналтын алба болон АНУ-ын Төрийн департаментын тавьсан хориг, зохицуулалт, Гүйцэтгэх тушаалууд зэрэг (хамтад нь "Ёс зүйтэй бизнесийн арга барилын тухай хуулиуд" гэх) (эдгээрээр хязгаарлагдахгүй) тодорхой үндэсний, муж улсын, мужийн болон орон нутгийн хууль, дүрэм, журам, захирамж, хууль эрхийн акт, тушаал, шийдвэр, тогтоол, шүүхийн шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх удирдамжуудын ("Хууль”) дагуу байна. 

 

(b) Таны эсвэл танай Салбар компаниудын ажилтан, зөвлөх, гэрээт гүйцэтгэгч, агентын (албан тушаалтан, захирал, хувьцаа эзэмшигч, төлөөлөгч хамаарах боловч эдгээрээр хязгаарлагдахгүй) аль нь ч гадаадын албан тушаалтан эсвэл гадаадын албан тушаалтантай холбоотой биш (15 U.S.C. §§ 78dd-1(f)(1) ба 78dd-3(f)(2)-д заасанчлан) гэдгийг та өмнө нь Caterpillar-т илчилснээс бусад тохиолдолд төлөөлж, баталж байна. Хэрэв Гэрээ хэрэгжих хугацаанд таны эсвэл танай Салбар компаниудын ажилтан, зөвлөх, гэрээт гүйцэтгэгч, агент эсвэл хамаатны аль нэг нь гадаадын албан тушаалтан болсныг та мэдвэл, Error! Reference source not found.13.9-р хэсэгт заасны дагуу та Caterpillar-т тэр даруйд мэдэгдэнэ. 

 

(c) Та Програм хангамж руу нэвтэрсэн, ашигласан эсвэл Бүртгэлтэй хөрөнгөтэй холбоотой аливаа машин, тоног төхөөрөмжийг байршуулсан аливаа газар нутагт АНУ-ын болон харьяа газар нутгийнхаа хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд, та Програм хангамжийг ашиглах эсвэл өөр хэлбэрээр экспортлох, дахин экспортлох, дамжуулах эсвэл олгох (хамтад нь, "экспортлох" гэх) ёсгүй. Тухайлбал, хязгаарлалтгүйгээр, Програм хангамжийг (Програм хангамжийн мэдээлэл орно) шууд болон шууд бусаар дараах этгээдүүдэд экспортлох (үүний дотор Програм хангамжид нэвтэрч) боломжгүй: (a) АНУ-ын Худалдааны яам, АНУ-ын Сангийн яам, эсвэл АНУ-ын Төрийн департаментаас хуулиар эсвэл өөр хэлбэрээр хаасан, хориглосон эсвэл худалдааны хориглолт тогтоосон аливаа этгээд эсвэл байгууллагад; (b) цөмийн, химийн, биологийн зэвсэг үйлдвэрлэх эсвэл дэлгэрүүлэх зэрэг АНУ-ын Засгийн газраас хориглосон аливаа зорилго эсвэл хэрэглээнд; эсвэл (c) үе үе өөрчлөгдөж болох АНУ-ын Засгийн газраас иж бүрэн хориг тавьсан аливаа газар эсвэл дамжин өнгөрөх цэг рүү, тухайн экспортыг хийхээс өмнө шаардлагатай АНУ-ын зөвшөөрлүүдийг авалгүйгээр. Таны (Зөвшөөрөлтэй хэрэглэгчид орно) Програм хангамж руу нэвтрэх, ашиглах үйлдэл нь эдгээр Хуулиудыг зөрчихгүй бөгөөд та эдгээр улсын алинд нь ч байдаггүй эсвэл ийм жагсаалт дээр ийм улс байхгүй эсвэл байна гэж тооцогдохгүй гэдгийг та зөвшөөрч, баталж байна. Цөмийн зэвсэг, пуужин, химийн болон биологийн зэвсэг хөгжүүлэх, зохион бүтээх, үйлдвэрлэх эсвэл боловсруулах зэрэг Америкийн Нэгдсэн Улсын хууль тогтоомжоор хориглосон аливаа зорилгоор та болон таны Зөвшөөрөлтэй хэрэглэгчид Програм хангамж руу нэвтрэх, ашиглах үйлдэл хийх ёсгүй.

 

13.14 Засгийн газрын байгууллагын эрх, үүрэг. Програм хангамж нь 48 C.F.R. §2.101-д зааснаар "Арилжааны зүйл" гэсэн нэр томьёо бөгөөд "Арилжааны компьютерын програм хангамж" болон "Арилжааны компьютерын програм хангамжийн баримт бичиг" зэргээс бүрдэх ба эдгээр нэр томьёог 48 C.F.R. §12.212 эсвэл 48 C.F.R. §227.7202-д ашигласан, аль тохирохоор. 48 C.F.R. §12.212 эсвэл 48 C.F.R. §227.7202-1-ээс 227.7202-4 хүртэлх заалтын дагуу, аль тохирохоор, уг Арилжааны компьютерын програм хангамж болон Арилжааны компьютерын програм хангамжийн баримт бичгийг энэхүү гэрээний болзол, нөхцөл болон Caterpillar-ын холбогдох Төрийн салбарын эцсийн хэрэглэгчийн лицензийн гэрээний дагуу зөвхөн олон нийтэд олгодог эрхтэйгээр олон нийтэд олгодог ердийн лиценз хэлбэрээр төрийн байгууллага, эцсийн хэрэглэгчдэд лиценз олгогдсон. Аливаа төрийн байгууллагын эцсийн үйлчлүүлэгчийн эрх, үүргийг энэхүү Гэрээгээр зохицуулах бөгөөд тухайн Төрийн салбарын эцсийн хэрэглэгчийн гэрээ, мөн хоёр талын эрх бүхий төлөөлөгчид бичгээр тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу байна. Ийм нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөгдөөгүй бол, эсвэл Caterpillar болон төрийн байгууллагын эцсийн хэрэглэгчийн эрх бүхий төлөөлөгч бичгээр өөрөөр тохиролцоогүй, талуудын эрх, үүргийг энэхүү Гэрээний нөхцөлөөр зохицуулна. Програм хангамж нь стандарт арилжааны лицензийн дагуу санал болгосон Арилжааны компьютерын програм хангамж болон Арилжааны компьютерын програм хангамжийн баримт бичгээс бүрддэг тул, энэхүү заалт болон тухайн нэмэлт өөрчлөлт дэх эрх, үүрэг нь Холбооны худалдан авалтын журмын (“FAR”) заалтууд, Батлан хамгаалахын Холбооны худалдан авалтын журмын хавсралт (“DFARS”), эсвэл бусад холбооны, муж улсын, орон нутгийн төрийн байгууллагын компьютерын програм хангамж, техникийн мэдээлэл, оюуны өмчийн эрхэд хамаарах заалтуудыг орлоно. 

 

13.15 Зарим заалт хүчингүй болох. Хэрэв энэхүү Гэрээний эсвэл аль нэг хэсгийнх аливаа заалтыг ямар нэг тодорхой бодит байдал эсвэл нөхцөл байдалд хэрэглэснээр арбитрын шүүх бүрэлдэхүүн эсвэл харьяаллын дагуух шүүх дээр хүчингүй эсвэл хэрэгжүүлэх боломжгүй болбол, талуудын эдийн засгийн болон бизнесийн ашиг сонирхолтой холбоотой анхны зорилгыг хамгийн дөхүүлж тусгасан хүчинтэй, хууль ёсны, хэрэгжих боломжтой орлуулах заалтыг талууд сайн санааны үүднээс харилцан тохиролцоно. Харин энэхүү гэрээний бусад заалтууд тухайн газар нутагт хүчин төгөлдөр, хүчинтэй хэвээр үйлчлэх бөгөөд талуудын энэхүү гэрээний зорилгыг биелүүлэхийн төлөө тайлбарлагдана. Тухайн хүчингүй, хууль бус, хэрэгжих боломжгүй байдал нь тухайн заалтын аливаа бусад газар нутаг дахь хүчинтэй, хууль ёсны, хэрэгжих боломжтой байдалд нөлөөлөхгүй.

 

13.16 Гэрээний бүтэц. Энэхүү гэрээнд хэрэглэгдсэнээр: (a) "орно" болон "оруулаад" гэсэн нэр томьёо нь "хязгаарлалтгүйгээр оруулна" эсвэл "хязгаарлалтгүйгээр багтаана" гэсэн утгатай, (b) "эсвэл" гэсэн үг нь аль нэгийг нь сонгоно гэсэн утгатай ч, хасах шаардлагагүй, (c) ганц тоогоор бичигдсэн үгс нь, агуулгын хувьд зөвшөөрөгдөхөөр байвал, олон тоог эсвэл эсрэгээр нь хамарна, (d) "доллар" эсвэл "$" гэсэн нь энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол АНУ-ын доллар байна, (e) өөрөөр заагаагүй бол, он, сар, өдөр нь "хуанлийн" дагуу байх ба “ажлын өдөр” гэдэг нь Caterpillar-ын тэмдэглэлт баярын өдрүүдийг оруулахгүйгээр даваагаас баасан гарагийн өдрүүд байна. Энэхүү Гэрээний гарчгууд нь зөвхөн лавлагаа төдий бөгөөд энэхүү Гэрээг тайлбарлах эсвэл гэрээний бүтцэд ямар ч нөлөө үзүүлэхгүй.

13.17 Цахим гарын үсэг ба Мэдээлэл задруулах зөвшөөрлийн мэдэгдэл. Та энэхүү Гэрээтэй холбоотой цахим баримт бичиг болон бүртгэл, цахим гарын үсэг, мэдээлэл задруулах мэдэгдэл зэрэг Програм хангамжтай холбоотой цаашдын бүх баримт бичиг, бүртгэлийг ашиглахыг зөвшөөрч байгаа бөгөөд ингэж ашиглахдаа Caterpillar-ын танд өгсөн эдгээр баримт бичиг, тэдгээрт бичигдсэн агуулгаар шаардсан бүх шаардлагыг хангана. Хэрэв та зөвшөөрөхгүй бол, энэхүү Гэрээг байгуулахгүй. Та бүх баримт бичиг, бүртгэлийн хуулбарыг цаасаар хүлээн авах эрхтэй. Та (а) аливаа бичиг баримт, бүртгэлийн хуулбарыг цаасаар авах (үнэгүй), (b) цахим баримт бичиг, бүртгэлээ ашиглуулах зөвшөөрөл олгохоос татгалзах, эсвэл (c) Програм хангамжийн дансаараа дамжуулж холбоо барих мэдээллээ шинэчлэх боломжтой. Цахим баримт бичиг, бүртгэлийг хүлээн авах, нэвтрэхийн тулд дараах тоног төхөөрөмж, програм хангамжтай байх ёстой: (i) Интернэтэд нэвтрэх боломжтой төхөөрөмж; (ii) тохирох Интернэт хөтөч; мөн (iii) Adobe Acrobat Reader 8.0 эсвэл түүнээс хойших хувилбар зэрэг Portable Document Format буюу "PDF" файлуудыг хүлээн авах, нэвтрэх боломжийг танд олгох програм хангамж. Баримт бичиг, бүртгэлийг хадгалахын тулд таны төхөөрөмж PDF файлуудыг татаж авах, хадгалах чадвартай байх ёстой. Та уг хуудас руу нэвтэрснээр таны систем, төхөөрөмж дээрх хүлээн авах, нэвтрэх, хадгалах шаардлагуудыг хангаж буйг баталж байна.

13.18 Гэрээний бүрэн байдал. Бүх нэмэлт хавсралт, энэхүү гэрээнд хавсаргасан, дурдсан үзүүлэнгүүдийг оруулаад энэхүү Гэрээ нь энд дурдагдсан асуудлаар талуудын хооронд хийгдсэн харилцан ойлголцлыг бүхэлд нь бүрдүүлэх бөгөөд энэхүү Гэрээ нь энд дурдагдсан асуудлаар талуудын хооронд өмнө нь хийгдсэн аливаа харилцан ойлголцол, гэрээ, харилцааг орлоно. Энэхүү Гэрээнд зөвхөн энд заасны дагуу эсвэл талуудын бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан, тусдаа гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж болно. 

13.19 Энэхүү Гэрээнд оруулах өөрчлөлтүүд. Холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд, Caterpillar нь энэхүү Гэрээний (та эсвэл Caterpillar-ын энэхүү Гэрээг цуцлах боломжтой болзол, нөхцөл орно) аливаа болзол, нөхцөлийг дараах байдлаар өөрчилж болно: (a) Програм хангамжийн Шинэчлэл эсвэл Сайжруулалтыг гаргахтай холбоотойгоор; (b) холбогдох Хуулиудад өөрчлөлт оруулснаар; эсвэл (c) таныг Захиалгын хугацаагаа сунгахад, тохиолдол тус бүрд, хуулийн дагуу өөрөөр шаардаагүй бол тухайн өөрчлөлтийг хэрэгжихээс наанадаж жар (60) хоногийн өмнө Гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар мэдэгдлийг ирүүлэх замаар. Дээрх өөрчлөлтүүд нь өөрчлөлт хийгдэх үед идэвхтэй байсан бүх Гэрээ эсвэл түүнээс хойш худалдан авсан Захиалгуудад үйлчилнэ. Энэхүү хэсгийн дагуу өгсөн мэдэгдлийг энэхүү Гэрээний шинэчлэгдсэн хувилбарыг Програм хангамжаар дамжуулж нийтлэх эсвэл 13.9-р хэсгийн дагуу мэдэгдэл өгөх замаар гэх мэтээр аливаа боломжит аргаар хийнэ. Энэхүү Гэрээнд оруулсан өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа та Програм хангамж руу үргэлжлүүлэн нэвтэрч, ашигласнаар та тухайн өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв энэхүү Гэрээний шинэчлэгдсэн нөхцөлүүдийг дагаж мөрдөхийг хүсэхгүй байвал, 12-р хэсгийн дагуу та Захиалгаа болон энэхүү Гэрээг цуцалж болно. Энэхүү Гэрээ эсвэл Захиалгын нөхцөлд орсон өөрчлөлт нь тухайн өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө та болон Caterpillar-ын хооронд үүссэн аливаа маргаанд хамаарахгүй. Дээрх “Сүүлд шинэчлэгдсэн” гэх тэмдэглэгээ нь Гэрээг хамгийн сүүлд хэзээ өөрчилснийг заана.

 

ХАВСРАЛТ 1

 

СҮҮЛД ШИНЭЧЛЭГДСЭН: 2020 ОНЫ 1-Р САРЫН 1

 

Зөвшөөрөгдсөн хэрэглээний бодлого

Та болон Зөвшөөрөлтэй хэрэглэгчид дараахыг хийж болохгүй:

 

(a) Програм хангамжаар дамжуулж эсвэл түүнтэй холбоотойгоор дараах аливаа материалуудыг байршуулах, дамжуулах эсвэл өөр хэлбэрээр ашиглах боломжтой болгох. Үүнд: (i) заналхийлэх, хүчирхийлэх, доромжлох, үзэн ядах, айлган сүрдүүлэх, өөр байдлаар бусдын эрх, нэр төрийг хүндэтгэхгүй байх; (ii) нэр төрийг гутаан доромжилсон, доромжилсон, хууран мэхэлсэн эсвэл өөрөөр заналхийлсэн; (iii) ёс журамгүй, зүй зохисгүй, садар самуун, эсвэл өөрөөр эсэргүүцмээр; эсвэл (iv) зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, худалдааны нууц, хэвлэн нийтлэх эрх, хувийн нууц, өмчлөх эрхийн бусад эрхээр хамгаалагдсан байх, холбогдох өмчлөгчөөс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр.

 

(b) Програм хангамжаар дамжуулж эсвэл холбоотойгоор аюултай, халдаж буй эсвэл гэмтээх, үйлдлийг булаан эзлэх, ашиглалтыг хянах, аливаа техник хангамж, програм хангамж, төхөөрөмж гэх мэт аливаа вирус, өт, Трояны морь, Ийстерийн өндөг, хугацаат тэсрэх бөмбөг, тагнуулын хэрэгсэл эсвэл бусад компьютерын код, файл, програмыг байршуулах, дамжуулах эсвэл өөр хэлбэрээр ашиглах боломжтой болгох.

 

(c) Залилан мэхлэх эсвэл өөр хэлбэрээр гутаан доромжилсон эсвэл хууль бус зорилгоор Програм хангамжийг ашиглах.

 

(d) Програм хангамж руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдох.

 

(e) Caterpillar-аас урьдчилж бичгээр зөвшөөрөл авахгүйгээр Програм хангамжийн нэвтрэлт, эмзэг байдал, ачааллын болон эдгээртэй ижил төстэй туршилт явуулах. Ямар ч тохиолдолд ийм аливаа сорилын бүх үр дүнг (туршилтыг урьдчилж зөвшөөрсөн эсэхээс үл хамааран) Caterpillar-т гаргаж өгөх ёстой бөгөөд Caterpillar-ын Нууцлалтай мэдээлэл болно. Энэхүү Гэрээ эсвэл энэ Хавсралт дахь ямар ч зүйл эсрэгээр заасан байсан ч ийм туршилтын үр дүнг Caterpillar-аас урьдчилж бичгээр зөвшөөрөл авахгүйгээр аливаа гуравдагч этгээдэд өгч болохгүй. 

 

(f) Програм хангамжийн бусад хэрэглэгчдийн (таны Зөвшөөрөлтэй хэрэглэгчдээс бусад) мэдээллийг хураах буюу цуглуулах.

 

(g) Програм хангамжийн ажиллагаа эсвэл Програм хангамжийг ашиглах боломжтой болгож буй сервер, сүлжээг хөндлөнгөөс саатуулах, тасалдуудах. Үүнд Програм хангамжийн аль нэг хэсгийг хакердах, эсвэл арилгах, эсвэл тухайн сервер, сүлжээний аливаа шаардлага, журам, бодлогыг зөрчих зэрэг үйлдлүүд орно.

 

(h) Програм хангамжийг аливаа бусад хүн ашиглахыг хязгаарлах, хориглох.

(i) Энэхүү гэрээгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, Caterpillar-аас урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр (API-н хэрэглээтэй холбоотой г.м.) Програм хангамжийн аль нэг хэсгийг (эсвэл аливаа ашиглалт) хувилах, өөрчлөх, хувиргах, хөрвүүлэх, төстэй бүтээл бий болгох, худалдах, түрээслэх, лизинг хийх, зээлдүүлэх, эзэмших эрхийг хуваалцах, тараах эсвэл өөр хэлбэрээр ашиглах.

 

(j) Тухайн хязгаарлалтыг холбогдох Хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд, Програм хангамжийн аль нэг хэсгийг урвуу инженерчлэл хийх, задруулах эсвэл задлах. 

 

(k) Зохиогчийн эрх, худалдааны тэмдэг эсвэл өмчлөх эрхийн бусад мэдэгдлийг Програм хангамжаас хасах.

 

(l) Caterpillar-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Програм хангамжийн аль нэг хэсгийг хүрээлэх эсвэл тольдох, эсвэл өөр хэлбэрээр Програм хангамжийн аль нэг хэсгийг ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэгтгэх.

 

(m) Энэхүү Гэрээгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, Програм хангамжийн мэдээллийг системтэй татаж авах, хадгалах.

 

(n) Caterpillar-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Програм хангамжийн агуулгыг олж авах, индекслэх, “хусах”, “өгөгдөл олборлох” эсвэл өөр аргаар цуглуулах, Програм хангамжийн чиглүүлэх бүтэц эсвэл танилцуулгыг хуулбарлах эсвэл тойрохын тулд аливаа робот, аалз, сайтын хайлт/хайлтын програм эсвэл бусад механик эсвэл автомат төхөөрөмжийг ашиглах.

 

(o) Програм хангамжтай ижил, төстэй зориулалттай, эсвэл өөр хэлбэрээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн тулд Програм хангамж руу нэвтрэх, ашиглах.

 

Та Програм хангамж руу нэвтрэх, ашиглахад танд шаардлагатай бүх техник хангамж, харилцаа холбоо, бусад үйлчилгээг олж авах, хадгалах, төлбөрийг нь төлөх, үүрэгтэй.

 

 

ХАВСРАЛТ 2

 

СҮҮЛД ШИНЭЧЛЭГДСЭН: 2020 ОНЫ 1-Р САРЫН 1

MineStar-ын дэмжлэгийн гэрээ

 

Програм хангамжийн захиалгад багтсан суурь дэмжлэг үйлчилгээ – (“Хүрэл түвшин”)

 

Үйлчлүүлэгч 6.iii-д тодорхойлсны дагуу Хувилбарын шаардлагыг сахин биелүүлж байгаа бөгөөд Програм хангамжийн захиалгын бүх төлбөр хураамжаа хугацаанд нь төлсөн нөхцөлд, Caterpillar (өөрөө эсвэл Борлуулагчаараа дамжуулан) Үйлчлүүлэгчийг "Health Equipment Insights", "Technician Toolbox", "VIMS Converter", "MineStar Command for Hauling"-аас бусад Програм хангамжийн дараах суурь дэмжлэг, засвар үйлчилгээгээр хангана. 

 

"Health Equipment Insights", "Technician Toolbox", "VIMS Converter"-ыг Cat дижитал дэмжлэгийн баг дэмждэг бөгөөд тэдэнтэй [email protected] хаягаар эсвэл Хятадын хувьд [email protected] хаягаар холбогдож болно. "MineStar Command for Hauling"-ийг өөр MineStar-ын хүрэл захиалга дэмждэг. 

 

1 2-р хавсралтад дараах нэр томьёонууд дараах утгатай байна:

 

i. “Осол” гэдэг нь Програм хангамжийн ажиллагааны функц эсвэл тухайн Програм хангамжийг хүргэсэн техник хангамжид (үүний дотор микропрограм) нөлөөлж, Програм хангамжийн баримт бичгийн дагуу материаллаг үзүүлэлттэй ажиллах боломжгүй болгох, хуулбарлах боломжтой асуудлыг хэлнэ.

 

ii. “Системийн бус согог” гэдэг нь Програм хангамж эсвэл тухайн Програм хангамжийг хүргэсэн Техник хангамж дахь согогоос шалтгаалахгүй гэж тогтоосон Ослыг хэлнэ.

iii. “Нэмэлт онцлогууд” гэдэг нь суурь Програм хангамжийг ажиллуулахад шаардагдахгүй, боломжтой бол Үйлчлүүлэгч нэмэлт өртгөөр худалдан авч болох лицензээр ашиглах боломжтой Програм хангамжийн нэмэлт залгаас програмуудыг хэлнэ. Нэмэлт онцлогууд ашиглах тохиолдолд нэмэлт техник хангамж худалдан авах шаардлагатай болж магадгүй.

 

iv. “Улирлын захиалгын төлбөр” гэдэг нь Ажлын талбай дээрх бүх Програм хангамжийн захиалгын төлбөрт төлөх ёстой хуримтлагдсан захиалгын төлбөрийн нийт дүнг хэлэх бөгөөд Ажлын талбай дээр MineStar системийг ажиллуулах Програмын хангамжид нэвтэрч, ашиглах эрхийг хангахын тулд улирал бүр нэхэмжлэгдэж, төлөгдөнө. Тодорхой байлгах үүднээс Улирлын захиалгын төлбөр нь Програм хангамжийн бүх жилийн төлбөрийн хуримтлагдсан нийт дүнг дөрөвт (4) хуваасан дүн болно. 

 

v. “Системийн согог” гэдэг нь Програм хангамж эсвэл тухайн Програм хангамжийг хүргэсэн Техник хангамж дахь согогоос шалтгаална гэж тогтоосон Ослыг хэлнэ. 

 

vi. “Шинэчлэл” гэдэг нь Caterpillar-аас Захиалгын хүрээнд эсвэл өөр байдлаар засвар үйлчилгээ хүлээн авах эрхтэй Програм хангамжийн бүх лиценз эзэмшигчдээ ямар ч лицензийн нэмэлт төлбөр эсвэл хөдөлмөрийн төлбөргүйгээр үзүүлдэг эсвэл хүртээмжтэй болгодог Програм хангамжийн ээлжит, програмын алдааны засвар, техникийн засвар эсвэл шинэ хувилбарыг хэлэх бөгөөд ерөнхийдөө хоёр дахь аравтын бутархайн орны баруун талын тоонд өөрчлөлт оруулах замаар тэмдэглэдэг (жишээлбэл: 2.2.x). Шинэчлэлд Сайжруулалт орохгүй. 

 

vii. “Сайжруулалт” гэдэг нь Програм хангамжийн сайжруулалт, нэмэлт функц, шинэ онцлогуудтай ээлжит хувилбарыг хэлнэ. Програм хангамжийн сайжруулалтыг Caterpillar-аас Захиалгын дагуух ашиг тус байдлаар Програм хангамжийн бүх лиценз эзэмшигчдээ ямар ч лицензийн нэмэлт төлбөргүйгээр үзүүлж эсхүл хүртээмжтэй болгож болно. Caterpillar суурилуулалт, байршуулалтын үйлчилгээг нэмэлт төлбөрөөр үзүүлнэ. Сайжруулалтыг ерөнхийдөө аравтын бутархайн цэгийн зүүн эсвэл баруун талд шууд байрлах тоонд өөрчлөлт оруулах замаар тэмдэглэдэг (жишээлбэл: x.2 эсвэл 2.x). Сайжруулалтад Захиалгын дагуу лиценз олгосон Програм хангамжаас мэдэгдэхүйц ялгаатай шинэ бие даасан бүтээгдэхүүн эсвэл Програм хангамж орохгүй. 

 

2. Хамгийн суурь дэмжлэг нь дараахаас бүрдсэн Хүрэл түвшний дэмжлэг бөгөөд Програм хангамжийн захиалгын үнэд багтдаг:

 

i. Тусламжийн албанд нэвтрэх 24X7X365

 

ii. Системийн согогийн хувьд ажиллагааны функцийг сэргээх

 

iii. P1-P4 ослуудын менежмент

 

iv. Системийн бус согогийн хувьд нэг Ажлын талбайд сард 10 хүртэл цагийн техникийн дэмжлэг (“Үнэгүй дэмжлэгийн хугацаа”) үзүүлнэ, эсвэл газар дээр бүтэн цагаар ажиллах бүтээгдэхүүний хээрийн дэмжлэгийн инженертэй Ажлын талбайн хувьд Системийн бус согогийн дэмжлэгт нэмэлт төлбөр авахгүй (“Ажлын талбайн системийн бус согогийн дэмжлэг”)

 

v. Удахгүй гарч ирэх Програм хангамжийн шинэчлэл, сайжруулалтын урьдчилсан мэдэгдэл бүхий Програм хангамжийн шинэчлэл, сайжруулалт.

vi. Техник хангамж удахгүй хэрэглээнээс гарах тухай мэдэгдлийг эдийн засгийн хувьд боломжтой тохиолдолд 6 сарын өмнө урьдчилан гаргана

 

vii. Боломжтой бол хүсэлтийн дагуу жилийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн замын зургийн шинэчлэл 

 

viii. Боломжтой бол Үйлчлүүлэгчид зориулсан хэрэглэгч, операторуудаа үнэлэх жилийн Програм хангамжийн хэрэглэгч, операторын онлайн үнэлгээ.

 

ix. Command-ын ажиллагаанд зориулсан аюулгүй ажиллагааны ослын техникийн тайлагналт.

 

x. Доор заасны дагуу Програм хангамж Caterpillar-ын Техникийн бааз хянах төвөөр дамжуулан DSS, 24X7X365 хянах үйлчилгээнүүдээс (доор тодорхойлсон) бүрддэг тохиолдолд л.

 

Үнэгүй дэмжлэгийн хугацаа нь дараа сар луу шилжихгүй. Аль нэг сарын хэрэглээгүй үлдсэн Үнэгүй дэмжлэгийн хугацаа тухайн хуанлийн сарын эцэст дуусна. 

 

3. Дэмжлэгийн процесс. 

i. Үйлчлүүлэгч асуулт эсвэл осол гарсан тохиолдолд тусламжийн албанд хандах бөгөөд Caterpillar-ын тухайн үед хэрэгжиж буй вэбд суурилсан үйлчлүүлэгчийн дэмжлэгийн хэрэгслээр дамжуулан холбогдож болно. Үүнд одоогоор Customertsc.cat.com хаяг дээр буй Технологийн шийдлийн төвөөр (“TSC”) дамжин эсвэл Олон улсын дугаар - +1-309-266-4034 (Хойд Америк– 1-800-480-9830 эсвэл 1-309-266-4033, Австрали – 1-800-028-364, Перу - +51-31-2122-7702) гэсэн дугаараар холбогдож болно. 

 

ii. Үйлчлүүлэгч Програм хангамжийн сайтар төлөвлөсөн дэмжлэгийн үйлчилгээ авахын тулд аливаа Ослын талаар Caterpillar-т шуурхай мэдээлэх ёстой.

 

iii. Caterpillar асуултад хариулж, тухайн Осол Системийн согог мөн эсэхийг тогтоож, Үйлчлүүлэгчээс Ослын тухай мэдээлэл хүлээн авангуутаа Ослын нөлөөллийн зэргийг батлахын тулд тохиромжтой мэргэжлийн техникийн нөөцөөр хангана. Caterpillar-ын хуулбарлах боломжгүй зөрчлийг Caterpillar ажиллагааны функцийг үндсэндээ сэргээсэн гэж үзэн цааш шалгаж, шийдвэрлэхгүй. 

iv. Caterpillar Ослыг доор заасны дагуу баталсан Ослын нөлөөллийн зэргээр (P1 – P4) дараалуулан шийдвэрлэнэ. 

 

v. Нэмэлт Ажлын талбайн системийн бус согогийн дэмжлэггүй Үйлчлүүлэгчийн хувьд, Ослыг Системийн бус согог гэж тогтоосон бол Caterpillar-аас Үйлчлүүлэгчид Ажлын талбайн системийн бус согогийн дэмжлэг авахын тулд Борлуулагчтайгаа холбогдох уу эсхүл боломжтой байгаа Үнэгүй дэмжлэгийн хугацаанаасаа ашиглах уу гэдгээ шийдэх боломж өгөхийн тулд Үйлчлүүлэгчид мэдэгдэж, Системийн бус согог дээрх ажлыг зогсооно.

 

vi. Caterpillar Системийн согогийг доор заасан үйлчилгээний түвшний зорилтын дотор шийдвэрлэх зорилгоор тухайн Системийн согогийн ажиллагааны функцийг шинжилж, шийдвэрлэх дарааллыг тогтоож, сэргээх хүний нөөцөөр хангана.

 

vii. Caterpillar Програм хангамжийн талаар шаардлагатай техникийн инженерийн мэдлэг, ур чадвартай хүний нөөцийн тусламжтай Үйлчлүүлэгчид алсын зайнаас техникийн дэмжлэг үзүүлнэ. 

 

viii. Caterpillar Ослын шинж чанар дээр үндэслэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийн тулд Caterpillar эсвэл Борлуулагчийн ажилтныг, үүний дотор шаардлагатай бол газар дээр бүтэн цагаар ажиллах бүтээгдэхүүний хээрийн дэмжлэгийн инженер томилон ажиллуулж болно. 

 

ix. Caterpillar Үйлчлүүлэгчийн үндэслэлтэй хүсэлтийн дагуу Системийн согогийн явц/төлөвийн шинэ мэдээгээр хангана. 

 

x. Caterpillar бүрмөсөн засаж залруулах арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй бол (“PCA”), Caterpillar ирээдүйн Шинэчлэл эсвэл Сайжруулалтад хэрэгжүүлж болох PCA-г бүтээх талаар ажиллаж байх зуураа ажиллагааны функцийг сэргээхийн тулд түр зуур засаж залруулах арга хэмжээ (“ICA”) хэрэгжүүлж болно. 

 

xi. P1 эсвэл P2 хүндрэлийн түвшний Системийн согогийн хувьд, Caterpillar ослын менежер томилж, Caterpillar-т шаардлагатай гэж үзсэн боломжтой мэдээллийг авахын тулд Үйлчлүүлэгч ба/буюу бусад гуравдагч этгээдтэй уулзалт, видео дуудлага хийж, ажиллагааны функцийг сэргээхэд шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ.

 

xii. Caterpillar өөрийн бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай тохиолдолд үндсэн шалтгааныг тогтоохын тулд эсхүл Үйлчлүүлэгчээс бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу, салбарын стандарт RCA аргачлал болон хэрэгсэл ашиглан Системийн согогийн үндсэн шалтгааны шинжилгээ (“RCA”) хийнэ.

 

xiii. Caterpillar бүтээгдэхүүний тасралтгүй сайжруулалтын процессын (“CPI”) хүрээнд урт хугацааны PCA хөгжүүлэлт шаардах Системийн согогийг тайлагнаж, хянана.

 

xiv. Caterpillar Үйлчлүүлэгчийг үндэслэлтэй хүсэлт гаргасан тохиолдолд Үйлчлүүлэгчид суурь үйлчилгээний хэмжигдэхүүнийг сар бүр мэдээлнэ.

 

4. Caterpillar Програм хангамжийн Шинэчлэл эсвэл Сайжруулалтыг нийтэд гаргасан эсхүл хүртээмжтэй болгосон бол Үйлчлүүлэгчид Шинэчлэл, Сайжруулалт, Програм хангамжийг гаргасан тухай мэдэгдэл (эсвэл татаж авахад тохиромжтой байршлыг Үйлчлүүлэгчид мэдэгдсэн мэдэгдэл) өгнө. Нэмэлт Онцлогууд болон Захиалгын дагуу лиценз олгосон Програм хангамжаас мэдэгдэхүйц ялгаатай шинэ бие даасан бүтээгдэхүүнийг зөвхөн нэмэлт төлбөртэй нийлүүлэх бөгөөд нэмэлт нөхцөл үйлчилж болно. Аливаа Сайжруулалтын суурилуулалт эсвэл хэрэгжүүлэлт Програм хангамжийн дэмжлэгт хамаарахгүй бөгөөд Үйлчлүүлэгч Борлуулагч эсвэл Caterpillar-тай тусдаа үйлчилгээний гэрээ байгуулах ёстой. 

 

5. Үйлчлүүлэгчийн үүрэг. Энэ Хавсралтад заасны дагуу Caterpillar-ын үүрэг Үйлчлүүлэгч доорхыг сахин биелүүлэхээс бүрэн хамаарна. Үйлчлүүлэгч доорх үүргүүдээ биелүүлээгүй тохиолдолд Caterpillar энэ Хавсралтын дагуу ямар ч үүрэг хүлээхгүй. 

 

i. Үйлчлүүлэгч Програм хангамжийн аливаа ослыг Caterpillar-т шуурхай нотолж мэдэгдэх ёстой. 

 

ii. Үйлчлүүлэгч холбогдолтой бүх мэдээллийг Caterpillar-т гарган өгч, Ослыг тогтооход нь туслах ёстой.

 

iii. Үйлчлүүлэгч Caterpillar эсвэл Борлуулагчийн ажилтнуудыг харилцан тохиролцсон цагт Ослыг шийдвэрлэх эсхүл Шинэчлэл эсвэл Сайжруулалтыг хэрэгжүүлэхээр ирэхэд ажлын талбайд нэвтрүүлэх ёстой бөгөөд энэхүү цагийг товлохын тулд Caterpillar-тай (ба/буюу Борлуулагчтай) хамтран ажиллах ёстой. 

iv. Үйлчлүүлэгч Системийн согог эсвэл бусад Ослыг шийдвэрлэхийн тулд Caterpillar-ын үндэслэлтэй шаардсан бүх хүн хүч, материал, орон зайгаар хангах ёстой.

 

v. Үйлчлүүлэгч аливаа RCA-д оролцож, Caterpillar-ын үндэслэлтэй шаардсан боломжтой хүн хүч, нөөцөөр хангах ёстой.

 

vi. Үйлчлүүлэгч Хувилбарын шаардлагад нийцэх Програм хангамж ашиглах ёстой. Эс бөгөөс доор 6. iv. хэсэгт заасны дагуу Хүчин төгөлдөр бус хувилбарын нэмэлт төлбөр төлнө.

 

vii. Үйлчлүүлэгч Програм хангамжийг Хувилбарын шаардлагад нийцүүлэн шинэчлэх Caterpillar-ын хүсэлтэд хариу өгч, энэхүү мэдэгдлийг хүлээн авснаасаа хойш жар (60) хоногийн дотор шинэчлэлийг гүйцэтгэх ёстой. 

 

viii. Үйлчлүүлэгч Ажлын талбай бүр дээр Програм хангамжийн бүх дэмжлэг, засвар үйлчилгээний талаар холбоо барих гол хүний нэрийг өгч, Caterpillar-аас (шууд эсвэл ийм заавар өгөх эрх бүхий Борлуулагчаар дамжуулан шууд бусаар) өгсөн үндэслэлтэй зааврыг дагаж мөрдөх ёстой. 

ix. Үйлчлүүлэгч Caterpillar-ын (өөрөө эсвэл Борлуулагчаараа дамжуулан) үндэслэлтэй хүсэлтийн дагуу Caterpillar-т Програм хангамжийн үйлчилгээ үзүүлэхийн тулд Програм хангамжид алсаас нэвтрэх эрх өгөх ёстой. Ийнхүү алсаас нэвтрэхдээ Үйлчлүүлэгчийн заасан хэрэгслээр дамжуулан хандах бөгөөд нийтийн интернэт холболт шаардагдана. Үйлчлүүлэгч Caterpillar-ыг (эсвэл Борлуулагчийг) энэхүү хэрэгсэлд нэвтрэх эрхээр хангах үүрэгтэй. 

 

x. Бие даасан эсвэл хагас бие даасан чадавхыг зөвшөөрдөг Програм хангамжийн хувьд, Үйлчлүүлэгч (i) Үйлчлүүлэгч, Caterpillar болон Борлуулагчийн ашиглах холбооны сүлжээний тогтвортой байдлыг хянах системийн програм хангамж (“FTP програм хангамж”) авахын тулд FTP шийдэлтэй тусдаа гэрээ байгуулах, эсхүл (ii) Caterpillar-т (өөрөө эсвэл Борлуулагчаараа дамжуулан) Caterpillar болон Борлуулагчийн ашиглах FTP програм хангамжийг суурилуулах боломж өгөх ёстой. Хэрэв Үйлчлүүлэгч дээрх (ii) сонголтыг сонговол Үйлчлүүлэгч FTP програм хангамж, үүний дотор холбооны сүлжээний асуудал шийдвэрлэх онцлогуудын ашиг тусыг хүлээн авагч биш байх бөгөөд Caterpillar холбооны сүлжээний алдааг хэрхэн шийдвэрлэх талаар FTP програм хангамж дээр суурилсан мэдээллийг Үйлчлүүлэгчид өгөх боломжгүй болно гэдгийг үүгээр ойлгож, хүлээн зөвшөөрч байна. 

 

xi. Системийг үр ашигтай ажиллуулах холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг зохиож, суурилуулж, үйлчилгээ хийх

 

xii. Хэрэв Үйлчлүүлэгч Сайжруулалтыг суурилуулж өгөхийг хүсвэл Caterpillar эсвэл Борлуулагчийн хөдөлмөрийн хөлсийг төлөх.

 

6. Хязгаарлалт ба хасалт.

i. Програм хангамжийн дэмжлэгт Үнэгүй дэмжлэгийн хугацаанаас илүү хугацаагаар Системийн бус согогт үзүүлэх дэмжлэг, тусламж орохгүй. Caterpillar тухайн Осол нь Системийн бус согог байсныг тогтооход Үнэгүй дэмжлэгийн хугацаанаас хэтрүүлж зарцуулсан хугацаа, материалын зардлын нэхэмжлэхийг Үйлчлүүлэгчид ирүүлж болно. Ослыг Системийн бус согог гэж тогтоосон бол Үйлчлүүлэгч нэмэлт дэмжлэг үйлчилгээ авахын тулд Борлуулагчтайгаа холбогдож болно эсвэл хүсэлтийн дагуу Caterpillar Үйлчлүүлэгчид Caterpillar-ын тухайн үеийн цагийн тарифаар үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлж, Үнэгүй дэмжлэгийн хугацаанаас хэтрүүлсэн бүтэн цагаар тооцон хугацаа, материалын зардлыг нэхэмжилнэ. Дээр дурдсаныг үл харгалзан, Caterpillar Үйлчлүүлэгчтэй холбоо барих боломжгүй P1 эсвэл P2 хүндрэлийн түвшний Системийн бус согогийн хувьд, Caterpillar Үйлчлүүлэгчид Caterpillar-ын тухайн үеийн цагийн тарифаар үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлж, Үнэгүй дэмжлэгийн хугацаанаас хэтрүүлсэн аливаа цагийг тооцон хугацаа, материалын зардлыг нэхэмжилнэ. Тодруулбал энэ 6.i. хэсэг нэмэлт Ажлын талбайн системийн бус согогийн дэмжлэгтэй Үйлчлүүлэгчид хамаарахгүй.

 

ii. Үнэгүй дэмжлэгийн хугацаанаас хэтрүүлэн Системийн бус согогт Програм хангамжийн дэмжлэг хүссэн ямарваа хүсэлт Програм хангамжийн захиалгын төлбөрт багтаагүй. Үнэгүй дэмжлэгийн хугацаа нь шилжиж, хуримтлагдахгүй. Үүнээс цааш Системийн бус согогт зарцуулсан бүх нэмэлт цагийн хугацаа, материалын зардлыг Caterpillar-ын тухайн үеийн цагийн тарифаар тооцно. Тодруулбал энэ 6.ii. хэсэг нэмэлт Ажлын талбайн системийн бус согогийн дэмжлэгтэй Үйлчлүүлэгчид хамаарахгүй.

 

iii. Үйлчлүүлэгч MineStar програм хангамжийг тухайн үед гаргасан хувилбар эсвэл дор хаяж өмнөх хоёр хувилбарын (тухайлбал: n-2) (“Хувилбарын шаардлага”) дотор байлгах үүрэгтэй. Caterpillar дараах шаардлагуудын нэгийг хангасан үед л Програм хангамжийн дэмжлэг, засвар үйлчилгээ үзүүлнэ: (i) Үйлчлүүлэгч Хувилбарын шаардлага хангасан; (ii) Үйлчлүүлэгч Хувилбарын шаардлагыг биелүүлэхийн тулд шинэ Програм хангамж эсвэл техник хангамж худалдан авах захиалга гаргасан бөгөөд Caterpillar тухайн Програм хангамж эсвэл техник хангамжийг нийлүүлэх боломжгүй байсан; (iii) Програм хангамжийн одоогийн хувилбарыг гарснаас хойш жараас (60) цөөн хоног болж байгаа бөгөөд одоогийн хувилбар гарснаар Үйлчлүүлэгчийг Хувилбарын шаардлагыг биелүүлэхгүйд хүргэсэн; эсвэл (iv) Үйлчлүүлэгч доор 6.iv. хэсэгт тодорхойлсны дагуу Хүчин төгөлдөр бус хувилбарын төлбөр төлж байгаа бөгөөд Caterpillar Програм хангамжийн дэмжлэг үзүүлэх чадавхтай байх. Доор 8-р хэсэгт заасан үйлчилгээний түвшний зорилтууд Үйлчлүүлэгч Хувилбарын шаардлага хангахгүй тохиолдолд ямар ч дэмжлэгт үйлчлэхгүй.

 

iv. Үйлчлүүлэгч MineStar програм хангамжийг ашиглах эрхээ хадгалж, MineStar програм хангамжийн дэмжлэг хүлээн авахын тулд Хүчин төгөлдөр бус хувилбарын төлбөр төлөх ёстой тохиолдолд, Caterpillar (эсвэл Caterpillar-ын заавраар Борлуулагч) Үйлчлүүлэгчээс тухайн үеийн Улирлын захиалгын төлбөртэй тэнцэх нэмэлт төлбөр (“Хүчин төгөлдөр бус хувилбарын төлбөр”) нэхэмжилнэ. Тодруулбал Үйлчлүүлэгч Хувилбарын шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд Хүчин төгөлдөр бус хувилбарын төлбөрт нэмэлт нэг зуун хувийн (100%) төлбөр төлнө. Үйлчлүүлэгчид мэдэгдэл өгч, засаж залруулах гуч (30) хоногийн хугацаа өгсний дараа Үйлчлүүлэгч Хүчин төгөлдөр бус хувилбарын төлбөрийг төлөөгүй тохиолдолд Caterpillar Үйлчлүүлэгчийн Програм хангамжид нэвтрэх, ашиглах эрхийг түдгэлзүүлж болно.

 

v. Энэ Хавсралтын дагуу үзүүлэх Програм хангамжийн дэмжлэг дараахад үйлчлэхгүй бөгөөд Caterpillar энэ Хавсралтын дагуу ямар ч үүрэг хүлээхгүй:

 

a. Caterpillar-ын дэмжлэгийн ажилтнууд боломжийн хүчин чармайлт гаргасан ч хуулбарлах буюу бусад байдлаар тогтоож чадахгүй байгаа Осол.

 

b. Үйлчлүүлэгчийн хэрэглэгчийн зөвшөөрөх сорил (UAT), симуляцийн сорил буюу бусад ижил төстэй сорилын орчинд (“Сорилын орчнууд”) байгаа аливаа Програм хангамж. Үйлчлүүлэгч Сорилын орчноо бий болгож, хадгалах үүрэгтэй. Caterpillar шаардлагатай тохиолдолд нэмэлт төлбөрөөр Сорилын орчинд дэмжлэг үзүүлнэ.

 

c. Програм хангамжтай холбоотой ашиглах Техник хангамж эсвэл Бүртгэлтэй хөрөнгөд хийх засвар, үйлчилгээ. Хэрэв холбогдолтой бол Caterpillar-ын тухайн үеийн хүчин төгөлдөр стандарт баталгаат хугацааны бодлого үйлчилнэ.

 

d. Үйлчлүүлэгчийн техникийн дэд бүтэц, үүний дотор (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) сервер, утасгүй холбооны сүлжээ, эсвэл аливаа Гуравдагч талын програм хангамж/үйлчилгээ эсвэл аливаа Гуравдагч талын систем эсвэл Caterpillar-ын нийлүүлээгүй бусад техник хангамж, програм хангамж, системд үзүүлэх дэмжлэг.

 

e. Бүртгэлтэй хөрөнгө дэх алдаа, гэмтлээс үүдэлтэй ослууд.

 

f. Холбооны сүлжээний техник хангамж, програм хангамж эсвэл системийн өөрчлөлтөөс үүдсэн эсвэл Үйлчлүүлэгч Програм хангамжийн баримт бичигт заасны дагуу системийн шаардлагыг хангаагүйгээс үүдсэн ослууд.

g. Oracle-SQL серверийн өөрчлөлт, сервер болон клиентийн үйлдлийн системийн өөрчлөлт, сайжруулалт.

 

h. Өгөгдлийн сангийн шилжүүлэлт, өөрчлөлт, сайжруулалт.

 

i. Програм хангамж эсвэл аливаа Сайжруулалтыг хэрэгжүүлэх, суурилуулах үйлчилгээ.

 

j. Үйлчлүүлэгчийн үйлдлийн системийн өөрчлөлт, сайжруулалт, үүний дотор (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) шифрлэлт, нөөцлөлт, гамшгийн сэргээлт, хамгаалалтын хананы тохируулгын өөрчлөлт.

 

k. Системийн бус согогт дэмжлэг үзүүлэхийн тулд Ажлын талбай буюу бусад аливаа байршил руу зорчих.

 

l. Аливаа Бета бүтээгдэхүүн буюу түүний ашиглалт эсвэл суурилуулалтаас үүдэлтэй осол болон бусад ямар нэгэн алдаа, согог. 

 

vi. Үйлчлүүлэгч дээр заасны дагуу хасагдах аливаа үйлчилгээг хүссэн бөгөөд Caterpillar тэрхүү үйлчилгээг үзүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд Caterpillar тухайн үеийн тарифаар тэрхүү үйлчилгээг үзүүлэх томилолтын зардлыг багтаасан үнийн саналыг өгнө. Үйлчлүүлэгч долоо (7) хоногийн дотор худалдан авах захиалгаа бичгээр гаргаж өгөхгүй байх тохиолдолд Caterpillar тухайн үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээхгүй.

 

vii. Caterpillar Гэрээнд заасны дагуу шинэ эцсийн хэрэглэгчийн лицензийн гэрээнд хамаарч болох аливаа Шинэчлэл, Сайжруулалт, Нэмэлт онцлогуудыг, Үйлчлүүлэгч ийм шинэ эцсийн хэрэглэгчийн лицензийн гэрээнд гарын үсэг зурахаас нааш нийлүүлэх үүрэггүй. 

 

viii. Caterpillar ямар ч Ажлын талбайд байнга эсвэл түр зуур байрлах ажилтан эсвэл хүн хүчээр хангах үүрэггүй. Ийм үйлчилгээ нь тусдаа бичгээр байгуулах гэрээнд хамаарна.

 

7. DSS хянах үйлчилгээ. Худалдан авсан Програм хангамж нь DSS байх тохиолдолд л дараах үйлчилгээнүүд (“Хянах үйлчилгээ”) Хүрэл түвшний дэмжлэгт багтана: 

 

i. Caterpillar DSS-ээс илгээх үйл явдлын файлуудыг хянах аюулгүй ажиллагааны зөвлөхүүд бүхий талбайгаас гадуурх хянах төвийг 24x7x365 цагаар ажиллуулна. Ямар ч үед дор хаяж хоёр зөвлөх ажлын байрандаа байна. Зөвлөхүүд үйл явдлын өгөгдлийг синтезэлж, тайлах бөгөөд баталгаажуулсан цуцалтын үйл явдал тохиолдсон байж болзошгүй Ажлын талбай руу мэдээлэл өгнө. Дээр зааснаар хязгаарлагдахгүйгээр зөвлөхүүд дараахыг гүйцэтгэнэ:

 

a. Үйл явдлыг дэд ангилалд хуваарилах

 

b. Caterpillar-т бичгээр өгсөн Ажлын талбайн цуцалтын тохиолдолд хөндлөнгөөс оролцох төлөвлөгөөний дагуу ажлын талбайн холбоо барих хүнийг идэвхжүүлэх баталгаажуулсан цуцалтын үйл явдлын хувьд хоёр минутын дотор хариу өгөх хугацааг зорилт болгох. ХОЁР МИНУТЫН ДОТОР ХАРИУ ӨГӨХӨД НӨЛӨӨЛЖ БОЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ГАРЧ БОЛНО. Эдгээр нөхцөл байдалд доорх нөхцөл байдлууд орно (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):

 

1. DSS техник хангамж дээр GPS ажиллахгүй байх 

 

2. Шууд хяналтыг эхлүүлээгүй байх

 

3. Caterpillar-ын серверийн шинэчлэл

 

4. Клиент програм хангамжийн шинэчлэл

 

5. Танигдсан Програм хангамжийн шинэчлэл

 

6. Caterpillar ажлын талбай дахь онцгой байдал

 

7. Бүртгэлтэй хөрөнгийг DSS дотор "хяналттай" гэж тэмдэглээгүй 

 

8. Бүртгэлтэй хөрөнгийг DSS дотор зохих талбайд хуваарилаагүй 

 

9. DSS техник хангамжийн сүлжээний холболт

 

ii. Caterpillar-ын дараах мэдээлэх үйлчилгээнүүд орно:

 

a. Caterpillar-т бичгээр өгсөн Үйлчлүүлэгчийн шаардлагын баримт бичгийн (“CRD”) дагуу өдөр тутмын үйл явдлын хураангуйн автоматжуулсан тайлан мэдээг тохируулах;

 

b. CRD-ийн дагуу долоо хоног тутмын ажлын талбайн автоматжуулсан тайлан мэдээг тохируулах;

 

c. DSS техник хангамжийн оношилгоо, үүнд камер илрээгүй, камер тааруулаагүй, GPS илрээгүй, хэт улаан туяа ялгаруулагч идэвхгүй зэрэг оношилгоог мэдээлэх;

 

d. Энэхүү Програм хангамжийн эцсийн хэрэглэгчийн гэрээний 1.12 хэсэгт заасны дагуу хязгаарлагдмал видео өгөгдөл гаргаж авах үйлчилгээ. 

 

8. Системийн согогийн эрэмбийн ангилал. Дараах хүснэгтүүдэд (1) Системийн согогийн хүндрэлийн түвшин болон (2) Системийн согогийн эрэмбийн ангилал болон Програм хангамжид багтсан дэмжлэгийн холбогдох үйлчилгээний түвшний зорилтыг тодорхойлсон.

 

 

 

 

 

 

A хавсралт

 

Бета туршилтын гэрээний хуваарь

 

ХУВААРЬ № Бичвэр оруулахын тулд энд товш.

 

БЕТА ТУРШИЛТЫН ГЭРЭЭ

CATERPILLAR БОЛОН Бичвэр оруулахын тулд энд товш.БА Бичвэр оруулахын тулд энд товш.

Энэ хуваарь № Бичвэр оруулахын тулд энд товш. (“Хуваарь”) (Бета туршилтын гэрээний) дараах өдөр хүчин төгөлдөр болно Огноо оруулахын тулд товш. (“Хуваарийн хүчин төгөлдөр болох огноо”). Caterpillar болон Үйлчлүүлэгч Бета туршилтын гэрээ байгуулсан бөгөөд дараах өдөр хүчин төгөлдөр болно Огноо оруулахын тулд товш. (“BTA”). Талууд одоо BTA-д заасны дагуу туршилт хийх энэ Хуваарийг тохиролцох хүсэлтэй байна.

BTA-н нөхцөл, болзлыг энэ Хуваарийн дагуу өөрөөр заагаагүй тохиолдолд бүрэн шинээр бичсэн мэтээр энд тусгасан болно. Энэ Хавсралтад том үсгээр бичсэн нэр томьёонууд хам сэдэв нь өөр биш бол Гэрээнд заасантай ижил утгатай байна.

 

Бүтээгдэхүүн: Бичвэр оруулахын тулд энд товш.

 

Туршилтын хугацаа: Харилцан тохиролцож сунгах эсхүл Caterpillar өөрийн бүрэн эрхийн хүрээнд хугацаанаас өмнө цуцлахгүй бол бүх Туршилт дараах хугацаанд дуусна Бичвэр оруулахын тулд энд товш. Хуваарийн хүчин төгөлдөр огнооноос (“Туршилтын хугацаа”). 

 

Хийх туршилт: Бичвэр оруулахын тулд энд товш.

 

Туршилтын талбай ба зорилтот цаг: Бичвэр оруулахын тулд энд товш.

 

Caterpillar-ын үйл ажиллагаа: Caterpillar төслийн дүрэм, хээрийн баталгаажуулах төлөвлөгөө, дээрх програм хангамжаар хангана. Caterpillar баталгаажуулах сорилыг Борлуулагч болон энд дурдсан Үйлчлүүлэгчтэй хамтран гүйцэтгэнэ. Caterpillar бүтээгдэхүүний туршилтыг алсын зайнаас эсвэл газар дээр нь гүйцэтгэх эрхийг хадгална. Шаардлагатай бол энд нэмэлт агуулга оруул

 

Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа: Үйлчлүүлэгч Бүтээгдэхүүнийг байршуулж, баталгаажуулахад шаардлагатай нөөцийг ашиглах боломжоор хангах бөгөөд үүний дотор (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) серверийн бүрэлдэхүүн хэсгүүд, хүн хүч, машин, шаардлагатай алсын зайн болон локал хандах эрх. Үйлчлүүлэгч тухайн ажлын талбайн Хэрэглэгчийн зөвшөөрөх сорилыг гүйцэтгэх үүрэгтэй. Шаардлагатай бол энд нэмэлт агуулга оруул

 

Холбогдох Борлуулагч (хэрэв байгаа бол): Бичвэр оруулахын тулд энд товш.

 

Холбоо барих:

 

Caterpillar-ын холбоо барих хүн: Бичвэр оруулахын тулд энд товш. , Бичвэр оруулахын тулд энд товш. , Бичвэр оруулахын тулд энд товш.

 

Үйлчлүүлэгчийн холбоо барих хүн: Бичвэр оруулахын тулд энд товш., Бичвэр оруулахын тулд энд товш. , Бичвэр оруулахын тулд энд товш.

 

Тал тус бүр нөгөө Талдаа бичгээр мэдэгдэж тус тусын төлөөлөгчөө сольж болно.

ҮҮНИЙГ ГЭРЧЛЭН, Талууд энэ Хуваарьт зохих албан ёсны эрх бүхий төлөөлөгчдөөрөө гарын үсэг зуруулсан бөгөөд тус Хуваарь Хүчин төгөлдөр болох өдрөө хүчин төгөлдөр болно. Caterpillar Бичвэр оруулахын тулд энд товш.

 

 

Caterpillar-ын гарын үсэг

 

Бичвэр оруулахын тулд энд товш. Дармалдсан нэр

 

 

Огноо: 

Бичвэр оруулахын тулд энд товш.

 

 

Үйлчлүүлэгчийн гарын үсэг

 

 

Дармалдсан нэр

 

 

Огноо

 

Бета туршилтын гэрээний хуваарь 

 

Хуудас 105 / 105

 

Caterpillar: Нууцлалын ногоон

 

2022 оны 5-р сарын 1-нд нэмж засварласан

ЗАГВАР ТУЛ ГАРЫН ҮСЭГ БҮҮ ЗУР